Д.Занабазар алтан медаль хүртлээ
2013-07-28

Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Буянт-Ухаа цогцолборт Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн энэхүү тэмцээн энэ сарын 27-нд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн юм.

Тэмцээнд Азийн 14 орны 350 өсвөрийн бөхчүүд чөлөөт бөх болон сонгомол барилдааны төрөлд медалийн төлөө өрсөлдлөө.

Манай бөхчүүд эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг мөнгө, есөн хүрэл, нийт 10 медаль хүртээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 54 кг-ын жинд хүч үзсэн “Арслан” клубын тамирчин Д.Занабазар аварга боллоо. Тэрбээр, Казахстан, Киргиз, Хойд Солонгосын бөхийг ялж, аваргын төлөө Энэтхэгийн бөхтэй хүч үзсэн. Энэ барилдаанд манай бөх урамтай сайхан барилдаж, өрсөлдөгчөө буулгаж авсанаар Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авлаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажилласан бөгөөд манай улсаас олон улсын 17 шүүгч барилдааныг дэнслэсэн юм.

 Энэ удаагийн тэмцээний үеэр “ФИЛА”-гийн шүүгчийн зэрэглэл тогтоох шалгуурууд давхар явагдсан юм.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Занабазарт дэлхийн аваргадаа амжилт гаргахыг хүсье.Энэ Батням гэж алиа салбадай юу вэ.менежер ч гэх шиг тэнэг дүлий годил.
2013-08-20
40 surguuli:
zanabazar ahdaa amjilt hvsii
2013-07-28