19-р хорооллын замыг өнөөдөр нээнэ
2013-07-29

Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19 дүгээр хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замыг  өнөөдөр нээх ажээ. Энэ замд өнгө, асфальтбетон  хучилт хийхээр энэ сарын 26-ны 23.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Замын суурь хучилтыг наадмын өмнө хийсэн бөгөөд өнөөдөр 10.00 цагт нээх ажээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин