Ногоочид живэх нь
2013-07-29

Намрын анхны ургацын дээжийг худалдаалж эхэллээ. “Бөмбөгөр” худалдааны төвд  нэг кг шинэ ургацын төмс 1500 төгрөгийн үнэтэй байна гэнэ. Харин лууван 3000 төгрөг. Мэдээж намар энэ үнэ навс унана. Үйлдвэр,  хөдөө  аж  ахуйн  яамнаас 2000 га-д  дутуу  тариалсан  ч  эх  орныхоо  хэрэгцээг  бүрэн  хангах  төмс хураана гэж мэдэгдээд байгаа. Сайхан мэдээ, гэхдээ л ногооны үнэ өсөөд л байдаг. Яагаад вэ?

.

Ургацын далайд холбогдох тоо мэдээ товч харья.

Нийт 393.5 мянган га газарт тариалалт хийж, 487 мянган тонн үр тариа хураан авч 330 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавьсан ба урьдчилсан байдлаар 290 мянган га-д үр тариа, 13 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо тариаллаа. Нийт 370 мянган га-д тариалалт хийсэн гэсэн мэдээг албаны хүн өгч байна.

.

Ус цаг уурын хүрээлэнгээс энэ жил олон жилийн дунджийг бодвол тавдугаар сард хур тунадас их, зургаа, долдугаар сард олон жилийн дунджаас илүү дулаарна гэж мэдээлсэн нь үнэн болж таарч байх шиг байна. Тариалалтын бүс нутгуудад хөрсний угтвар чийгийн хэмжээ уринш болон гуурстай талбайд хангалттай сайн буюу 0-50 см-ын гүнд дунджаар 52-75 мм байгаа гэнэ. Энэ нь ургац хураалтад тааламжтай нөхцлүүдийн тухай мэдээ.

.

Харин хүн хүч, техник, шатахууны, цаг агаарын гээд бусад хүчин олон зүйлүүдээс ургац хураалтын дүн өөр гарах нь бий. Манай үр тарианы аж ахуйнууд олон жилийн нөр хөдөлмөр, хуримтлуулсан туршлагаараа энэ салбартаа нүүр бардам. 2010 онтой харьцуулахад бид 40 орчим мянган га-гаар үр тариа ахиу тарьсан гэж байгаа. Харин төр, чиглэлийн яам тэднийгээ дэмжихээр төлөвлөсөн ажлаа эхлүүлсэн болов уу.

.

Ерөнхийдөө орон нутгаас ирж байгаа мэдээллээр ургацын болц сөөм болцны дунд үед, зарим газруудад сөөм болцны төгсгөл, аарцан болцны эхний үе шатандаа орсон байгаа. Тэгэхээр болц харьцангуй гайгүй байгаа аймаг, орон нутгуудаар наймдугаар сарын 25-даар ургац хураалт эхэлнэ гэж байна.

.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургац хураалт улсын хэмжээнд эхэлсэн байна. Одоогийн байдлаар өргөст хэмх 80 тонн, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 кг, төрөл бүрийн навчит ногоо 32 тонныг хураан зах зээлд нийлүүлжээ.

.

Харин нөгөө хадгалах зоорь сав байдаггүйгээс одоо зах дээр 1500 гэж ташаа тулж байгаа төмс, сар хүрэхгүйн дараа 500 болтлоо доошоо орж улмаар өвөл огцом үнэ нэмэхээр ченжүүдийн гарт дарагдана.

.

Ногоочид маань Хятадын юугаар борддог нь үл мэдэгдэх төмсийг харахгүй байхаар хангалттай төмс ногоо тариалж байгаа ч зоорь савгүйгээс болж мөнгө олж чадахгүй, хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаадаа сэтгэл дундуур явсаар байна. Үүнээс үүдэн ногоочдын ногоо тариалах хэмжээ жилээс жилд буурсаар байгаа мэдээ байна. Өнгөрсөн жилээс 2000 га-аар буурсан гэнэ. Тариалалт ийн байдлаар хурдацтай буурна гэдэг бол өнөө Хятад төмс буцаад ойртож байгаагийн шинж.

.

Телевизийн сурталчилгаан дээр гардаг шиг эх орныхоо хөрсөнд болсон шинэ ногоо, шимтэй бүхнийгээ хадгалах хөргөгч айл бүрт л байна. Харин ногоочдод “хөргөгч” алга. Энэ намар гэхэд ногоочид 130 мянган тонн ногоогоо муудахаас нь өмнө үнэ  бууруулан уралдан зарах болоод байгаа гэнэ. 300 мянган тонн төмс тариалахад 170 мянган тонныг нь л хадгалах зоорь байна.

.

Төр, ногоочиддоо олон том хөргөгч, зоорь бий болгож дэмжих хэрэгтэй байна. Тэгвэл иргэд эх орны төмсөө ногоочдоос хямд үнээр айвуу тайвуу авч чадна.

Яамныхан 2016 онд гэхэд 100 гаруй мянган тонн ногоо хадгалах агуулах нэмж барих төсөөлөлтэй байгаа гэсэн. Төсөөлөл бус шийдэл хэрэгтэй байгаа л харагдаж байна. ХХААХҮЯ энэ зоорь, агуулах хадгалалтын асуудлыг яаралтай хүч хаян шийдэх шаардлага байгааг ногоочид жил бүр хэлдэг.

.

Үүнийг шийдэхгүй бол “ургацын далай”-д ногоочдын завь живэх гээд байна.

.

П.Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
bold:
une gej arai l bna daa.mani met shig tusuviihund changa bna sht ee.hurungu mungtei humuust bol hyamdhan l haragdaj baigaa baihdaa
2013-07-30
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-30
ЭХОРОНЧ:
Баячууд улам их баяжиж,жирийн иргэдээ шулахын тулд оршин тогтонодог.Жирийн ногоочдын дээр Н.Алтанхуяг,С.Баярцогт,Э.Ба-үүл гээд Сэлэнгийн газрыг хувьдаа авчихсан хөлсний ажилчидтай луухарууд бий.Тэд яалаа гэж ногооныхоо үнийг бууруулах юм бэ?Бас Н.Алтанхуяг Налайхад нүүрсний хэд хэдэн уурхайтай.Тиймээс нүүрсээ борлуулах гээд цахилгааны үнийг нэмээд,шөнийн тоолуурыг хэрэггүй болгоод хаялаа шүү дээ.
2013-07-30
Зочин:
Ер нь шинэ ногоо гээд 2 долларын лууван хаана байна Хэд хоноод л шалдаа бууна ш дээ
2013-07-30
зочин:
дэндүү үнэтэй байна ялангуяа бөмбөгөрийн ногооны худалдаачид гэж хэлт амтай улаан хэлтийг урдуураа гаргадаггүй хагас галзуу хэдэн авгай нар арай дэндүү даварсан
2013-07-30
nogoo:
nogoochid ungrsun namraas udii hurtel tumsuu 200 300 hurehtei uguitei ugsun chenjuud nemj hotiin irgeded untei zardag shu de
2013-07-30
unetei bna:
unetei bhaar chini hen avahiin tegj bhaar 500aaraa zaraad ailuudiin hurgugchind oruulchihval sanaa zovoh zuilgui biz dee erhem nogoochdoo
2013-07-29
Boliyoo:
Denduu undur uneer zardag baij bas ulsaas zoori bariulya gechixjee. Uursduu baritsgaax tsag ni bolson, dandaa xunii gar harj bdag!
2013-07-29
timer:
nogoo untei bain urdaas ochnoon zardal bolj ersen nogoo hyamd baihad manaihan nug nug hiij mongo oloh bodloosoo salaasai
2013-07-29
zochin:
undesnii uildverlelee demjitsgeey ! eh orniihoo buteegdehuuniig hereglej suryaa. dotoodiin uildverlelee hugjuuliy ee. bid uursduu l hiih yostoi shuu dee. gadaadaas l bugdiig oruulj irj heregleed baij bolohgui shuu dee
2013-07-29
ард иргэдээс:
хэрвээ ногоочид ногоогоо өндөр үнээр ард түмэндээ зарах юм бол тэдэнд ямарч хөнгөлөлт битгий үзүүл татвараа нэмэх хэрэгтэй. Бид монгол ногоогоо хямд авч идэх гэж элдэв хөнгөлөлт тариаланчидад үзүүлэх бодлого явуулсан биз дээ. Малчидад ч бас элдэв хөнгөлөлт үзүүлэх хэрэггүй үнэгүй тусламж ч битгий үзүүл тэд хотыг бидэнд ямар их үнэтэй мах идүүлж байгаа билээ.
2013-07-29
nogoochin:
arai gej tarisan tumsuu kg-iig n 400-aar zarah gehed hyatadaas shine tums irsen geed chenjuud avahgui bn lee sh dee
2013-07-29
mgloo:
mongol xun mongol nogoogoo l idmeer yum tegexed esreg uil ajillagaa yavuulj baix yum ene tur une xuurugduuleed l...ard tumnee shulaad l...gadnaas xyamdxan xulixii ni oruulj irj biznese xiigee l...medexgui tur bn aa...
2013-07-29
zochin:
ene zooriniihoo asuudliig shiidchihed yadag bnaa. heregtsee baisaar bhad ene bayachuud saihan heden zoori baridaggui yum bh daa. uls bas yagaad hudulduggui yum be. jil bolgon l zoori yarih yum hetsuu ch yumaa daa. heneesee aigaad zoorio baridaggui bnaa gaihmaar yum.
2013-07-29
зочин:
хэдэн төгрөгний цалин аваад ийм үнээр ногоо авч ипэх болж байнаа? тэгсэн дор хятад төмсөө идэж байсан нь хавьгүй дээр. хотынхон хэдэн арван жил л хятад төмсөөр л хооллодог байсан зүгээр л байна даг. даварсан үнийг хөөрөгдөх мөнгө ард түмэнд алга даа. тиймээ? арай дэндүү үнэтэй байнаа. гадаад руу гаргаж наад үнээрээ зарсан инь дээр байхаа. ядарсан асрл түмэнд ахдаж байнаа ногоочид минь
2013-07-29
qwertyiop:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-07-29
хямдхан хятад ногоогоо л идмээр байна!хятад ногоо хортой гэж шал худал .тэд хордож үхээд цөөрөх биш бүүр олуулаа болсоор байгаа шүү дээ!
2013-07-29
hdhdh:
1500 ГЭЭД ЗАРЛАН ХҮН БҮРИЙН НҮД ЧИХЭНД ХОНОГШУУЛАХ ГЭЭД БАЙГАА ОРОЛДЛОГЫГ ХҮНСНИЙ НОГООНЫ ЧЕНЖҮҮДИЙН ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА. 500-ГААР НОГООГОО ЗАРСАН ЖИРИЙН НОГООЧИНГ ГАДУУРХАХ ГЭСЭН САНАА Л ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. БҮТЭЭГДЭХҮҮН ЭЭ БОРЛУУЛАХ ЭРХ ЧӨЛӨӨ НОГООЧДОД БАЙХ ЁСТОЙ
2013-07-29
саваа бэлд:
саалиасаа өмнө саваа бэлддэг баймаар
2013-07-29
ERKA:
naad mongol tomsoo heregleed ehelbel naad uls torchdiin chni amidarlna zogsno shuude 20 garui jil yrilaa heregjsen um bna uu eh oron ard tumnee bododgui nobshnuud tord garsnaas amidral urgelj dooshoo bna iim baibal amidral ulam dooshoo bolno
2013-07-29