“Монбейкери” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгов
2013-07-29

  Нийслэлийн Засаг дарга энэ  сарын 26-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/722 тоот захирамж гаргажээ. Захирамжаар Баянгол дүүргийн Засаг дарга нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт “Монбейкери” ХХК-д 600 м2 газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хууль”-ийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна.   Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 513 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Засаг дарга нь 2008 оны 416 дугаар захирамжаар “Монбейкери” ХХК-ийн эзэмшиж байсан 600 м2 газар эзэмших эрхийн хугацааг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгахдаа түүний зориулалтыг өөрчилж, 1300 м2 газрыг нэмж эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэжээ.   Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжийн “Монбейкери” ХХК-д хамаарах хэсэг, нийслэлийн Засаг даргын 2008 оны 416 дугаар захирамжийн “Монбейкери” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болголоо. Захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтад авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт,  газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ойролцоо байрны иргэн:
зөв шийдвэр гаргажээ оршин суугчидын нарыг тэр чигээр нь хаах байсан юм 16 давхар гэсэн шүү иргэдийг эсэргүүцээд гарч ирхэд нь бөөн залуус дамжлаад шидээд байсан аймар гарууд байна лээ нэг хүүхэд гэмтсэн гэсэн шүү эксковаторын шанагаар цохичихсон гээд бөөн хэл ам болоод байсан
2013-07-30
sssssssssss:
Avilgachidiig umuurj setgedel bichij baigaa garuud bodvol avilgachidiin gar hul baihdaa. Shugam shuljeetei gazariig zuvhun avilgachid avdag yum. Uhseniih ni jargah zamiin saad .
2013-07-30
3 horoololiin Irgen:
Ene gazriig erguulj avsan zuv boljee. MAN-ii avilgachid hun amidrah orchiniig ugui hiisen dee....
2013-07-29
ZzzL:
Ene huchingui bolgohoos oor yum meddeggui yum bhdaa
2013-07-29
zzzzz:
man-ynkhny khakhuuli ,awilgalyn l gazar baigaa daa . muusain durakuud
2013-07-29
zochin:
yund ingej negniihee jargah zamd n saad boldog bnaaa,uursduu ch saihan amidarch chadahgui huniig ch saihan amidruulahgui kezuutei uls yum da gej......
2013-07-29
Tegsen ch gesen bariad bna:
Tegsen ch gesen bariad bna shuu dee uuniig zogsoogoochee
2013-07-29