Үерт өртсөн 20 мянган га талбайг цэвэрлэж байна
2013-07-30

  Энэ сарын 21-ний өдөр хүчтэй аадар борооо орсны улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Баянзүрхийн товчоо, Ургах наран хороолол орчимд үер буусан. Уг байгалийн гамшгийн улмаас тус хорооны нутаг дэвсгэрт  хог хаягдал үүсч, товчоо орчмын 16 өрхийн жорлон үерт урссан аж. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч 20 мянган га талбайд үерийн улмаас үүссэн  хог хаягдлыг цэвэрлэж байна. Уг ажлыг Дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 11-р хороо хамтран зохион байгуулж байгаа юм. Байгалийн гамшгийн улмаас үүссэн хог хаягдлын хорооны иргэд, олон дүүргийн ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээний ажилд хамруулжээ. Цэвэрлэгээний ажилд нийт 300 гаруй хүн оролцож байгаа аж. Түүнчлэн үерт урссан айл өрхийн хашаа хороо, жорлон урссан газар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин