Сайхан сэтгэлт аваргуудын кимоно шинэ эзэддээ очлоо
2013-07-30

Дөрвөн настай, тархины хорт хавдартай Б.Танан охины эмчилгээний зардлыг бүрдүүлэх сайн үйлсийн аянд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар нэгдсэн билээ. Тэд уг аянд оролцохдоо өөрсдийн тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцохдоо өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаанд оруулж,  хамгийн өндөр үнэ хэлсэн хоёр хүнд нь зарахаар зарлаад байсан юм. Өнөөдөр уг дуудлага худалдаа өндөрлөж, Н.Түвшинбаярын кимоно 5 сая 650 мянга хүрсэн бол Х.Цагаанбаатарын кимоно 3 сая 100 мянга хүрч, шинэ эзэддээ очлоо. Аваргуудын кимоног шинэ эздэд л гардуулан өгч, дуудлага худалдаанаас олсон мөнгийг Б.Танан охины аавд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Спортын ордонд боллоо.

Ёслолын ажиллагааг Монголын Жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат эхлүүлж, үг хэлсэн. Тэрбээр “Монголд эмчлүүлэх боломжгүй, өдгөө Өмнөд Солонгост хэвтэн эмчлүүлж байгаа Б.Танан охинд туслах сайн үйлсийн аян өрнөж буй. Учир нь эцэг эх нь эмчилгээний өндөр зардлыг хүчрэхгүй байгаа тул элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн бөгөөд охины эмчилгээний зардлыг бүрдүүлэх үйлсэд манай спортын алдартнууд маань хувцас хэрэглэлээ онлайн дуудлага худалдаагаар зарахаар болсон билээ.

Монгол улсын түүхэнд жудо бөхөөр анхны Дэлхийн аварга, анхны Олимпийн аваргаар тодорсон хоёр тамирчин маань твиттер, фейсбүүкээр дэлхий даяар нээлттэй онлайн дуудлага худалдааг зохион байгуулсан. Олон хүн дэмжиж, үнэ хаялцуулж нэлээн урт хугацаа өнгөрлөө. Улмаар дуудлага худалдааг өнөөдөр 10.00 цагт өндөрлөж, хамгийн өндөр үнэ хэлсэн хоёр оролцогчийг энд урьж авчраад байна.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын олон жил тив дэлхийн чанартай олонд тэмцээнд өмсч оролцон медаль авч, хөлсөө шингээсэн, монгол эрийн сайхан бахархал болсон энэхүү кимоног “Буяннэмэх” сангийн тэргүүн Ш.Алтайсайхан  3 сая 100 мянган төгрөгийг санал болгож худалдаж авахаар шийдвэрлэсэн юм.

6

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярын хөлс, хүчээ шингээсэн кимоног твиттерийн идэвхитэй жиргээч Я.Пүрэвсүрэн гэдэг залуу 5 сая 650 мянган төгрөгөөр худалдан авлаа” хэмээн танилцуулсан юм. Танилцуулгын дараа аваргууд маань өөрсдийн кимоно дээр гарын үсгээ үлдээж, худалдаж авсан шинэ эздэд нь гардуулан өгсөн. Үүний дараа Б.Танан охины аав Т.Банзрагчид дуудлага худалдаанаас олсон мөнгөн хандивийг гардууллаа.

6

Н.Түвшинбаяр: Сайн сайхан явж байгаа нь бусаддаа туслах үүрэгтэй

Энэ сайн үйлсийн аянг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Өнөөдөр бидний кимоног худалдаж авсан хоёр залуудаа ч мөн баярлалаа гэж хэлье. Монголчууд та бид бие биедээ тусалж дэмжиж, сайн сайхан явж байгаа нь бусаддаа туслах үүрэгтэй. Бид бүхний ирээдүй үр хүүхэд учраас шаналж байгаа нэгэндээ туслахыг хүссэн юм. Олон сайхан хүний тусламж дэмжлэгээр дуудлага худалдаа амжилттай боллоо.

Би энэ кимоногоо 2010, 2011 оны дэлхийн аваргад өмсч байсан, мөн бусад тэмцээн уралдаанд ч өмсч барилдаж байсан.

6

-Сая кимоногоо гардуулах үеэр таны сэтгэл нэлээн хөдөлж байгаа харагдлаа?  

-Тийм. Сайн үйлийн төлөө учраас үнэхээр баяртай байна. Танан охин нүдэнд харагдсан юм. Яагаад гэвэл би гурван хүүхдийн аав, хүүхдэд хайртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө бид өөрсдөө л хичээхгүй бол өөр хэн ч хичээхгүй шүү дээ.

6

Х.Цагаанбаатар: Ард түмний зүрх сэтгэл, энерги шингэсэн кимоног буяны үйлсэд эргүүлэн зориулах нь зүйтэй

-Юуны өмнө Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Б.Танан хэмээх жаахан охин тархины хорт хавдар туссан нь Н.Түвшинбаяр аварга бид хоёрын зүрх сэтгэлд их хүнд туссан. Иймд бид хоёр ярилцаад энэ охинд жаахан ч гэсэн дэм болохыг хичээсэн.

Б.Танан охины эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг дуулаад өөрсдийн хөлс хүч шингэсэн, амжилт “дуудсан” кимоногоо дуудлагаар худалдлаа. Гэхдээ бид энэхүү кимоног зараад өөрсөддөө мөнгө олоогүй. Ард түмний маань зүрх сэтгэл, итгэл найдвар, энерги шингэж ар араасаа олон амжилтуудыг авчирсан хувцсаа эргүүлэн буяны үйлсэд зориулах нь зүйтэй гэж бодсон. Бидний кимоног авсан хүмүүс цаашид жаазлаж, хадгалаад түүх болгон үеийн үед хадгалж явна гэдэгт итгэлтэй байна. Мөн бүх салбарт амжилттай ажиллаж яваа залуустаа хандаж, Б.Танан охины төлөө ямар нэгэн сайн үйл хийхийг уриалж байна.

 6

Б.Танан охины аав Т.Банзрагч: Одоо эмчилгээнд 100 гаруй сая төгрөг үлдэж байна

-Миний нэрийг Т.Банзрагч гэдэг. Би эхнэртэйгээ 2001 онд ханилж, одоогоор ганц хүүхэдтэй. Миний охин Танан дөрвөн настай. Хайртай охин маань тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх боломжгүй тул одоо Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж байна. Одоо 100 гаруй сая төгрөгийн эмчилгээ үлдэж байгаа. Биеийн байдал нь нэг үеэ бодвол дээрдсэн. Миний охинд өгөөмөр нинжин сэтгэлээр тусалж дэмжиж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

6

Ш.Алтайсайхан: "Буяннэмэх" сангийн нэрээр ахынхаа үйл хэргийг мөнхөлж байна

6

- Та  энэ дуудлага худалдаанд оролцохдоо олимпийн аваргын кимоног авья гэж оролцсон уу,  Танан охинд туслая гэж оролцсон уу?

-Ер нь монголчууд ядарч яваа нэгэндээ тус дэм болдог уламжлалтай. Тиймээс өвдөж зовсон Б.Танан охины эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулахаар олон сайхан хүмүүс хандив тусламж үзүүлж байна. Би  ч бас өөрөө энэ дуудлага худалдаанд оролцож өөрийн хувь нэмрээ орууллаа. Би дуудлага худалдаанд “Буяннэмэх” сангийн нэрийн өмнөөс оролцсон.

6

-Таны сан ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Миний төрсөн ах маань энэ хавар зам тээврийн ослоор бурхан болсон юм. Ахынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж,  нэрийг нь мөнхлөх зорилгоор ядарсан зовсон, өнчин өрөөсөн хүмүүст тодорхой хэмжээгээр тус дэм болох зорилготой сан. Тиймээс олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоног худалдан авч, бяцхан охинд туслаж байгаадаа баяртай байна.

.

Сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг олимпийн аварга болсны дараа түүний бэлтгэлийн кимоног дуудлага худалдаагаар зарж байжээ. Түүний бэлтгэлийн кимоног Францын иргэн тухайн үедээ 8000 ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Худалдан авагч эрхэм кимоног гардаж авах үедээ “Монгол Улсын тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярын энэхүү кимоно 20 жилийн дараа гэхэд 100 мянган ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байжээ.

.

Б.Одон, П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Sain b na xvnii set gel gedeg gol set gel gargaj b na
2013-08-06
bilig:
Naadmiig zavaaruulsan teneg. gehdee mongol boh yamar ch aldartaniig shorootoi hutgaj bohiilgoj chaddag aguu sport yum daa
2013-08-01
baharhmaar:
Sain yavaad saihan uils hj bga negnee yah gej ingej bdgiin ter kimonod chin ene 2 hunii huls hudulmur shingesen yum.karmand bga mungunuus ni iluu une tsaitai ed.Uuruu yuch ugch chadhgyi yuch ugui bj atgag sanaaga darj amidar za yu Onigoo mini>uurtuu neree yag olood ugchihsun bnaa.EE uulhii
2013-08-01
baatar:
Буян хийж байхад харцага цол авсан нь ямар хамаа байнаа. Энэ ямар ч байсан сайн үйл хэрэг болсон байна. Та хоёрт болон худалдаж авсан 2 залууд баяр хүргэе. Энэ 2 кимоно хэдэн жилийн дараа хэдэн зуун сая төгрөг болохыг хэн ч таашгүй. Шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө нэг ч төгрөг өгөөгүй байж дуугүй байвал таарна. Чаддаг юм бол өөрсдийнхөө хувцсыг дуудлагаар зараад мөнгийг нь хандивлахгүй юу. Чадахгүй бол амаа тат.
2013-07-31
ssss:
from japan setgegdel yag zuv neg negiige demjiy l dee humuuse
2013-07-31
ssss:
humuus yasan so ym be bi bol ene uil yavdlaar baharhaj bna ta nar yu ch gej bsan edgeer humuus ta nariig bodvol delhiid eh orniihoo neriig tsuuraituulsan humuus ta nar busdiiga bas hundelj suraach
2013-07-31
Uur omogtoi horchin:
SHUDRAGA AMIDARTSGAAYA TUVSHINBAYAR GUAI. SHOU HEREGGUI!!!
2013-07-31
mongol:
2 tamirchinaaraa baharhaj baina.Ta 2 mongoliin ard tymniig maani mon ch ih bayarlyylsan daa odoo ch mon sain yils hiijee ta nart az jargal amjiltiin deediig hysie.
2013-07-31
from Japan:
Өөрийнхөө мөнгөнөөс өгөөгүй гээд муулаад байгаа хүмүүст хандаж хэлье. Хэрвээ энэ 2, кимоногоо зарж тэр охинд туслаагүй, ер нь юу ч хийгээгүй бол, та нар муулаад сууж байх байсан уу? Кимоногоо зарж мөнгө өгсөн нь одоо, энэ 2-ын буруу болж таарч байна уу? Миний бодлоор энэ 2-ын хувьд, энэ кимоно нь, хармаан дахь хэдэн төгрөгнөөс нь илүү үнэтэй байлгүй. Өөрийнхөө үнэтэй дурсгалт зүйлээ зарж тусалж байхад, муулаад сууж байгаадаа ичицгээхгүй байна уу? Яахав бүх хүн биш ч гэсэн, Монголд та мэтийн, хүний өгсөнийг голж явдаг юмнууд их байдаг болохоор, Монгол хүмүүс бага зүйл хандивлахаасаа нэрэлхээд, хандив өгөх дургуй ч байж болох юм.
2013-07-30
Dash:
Neeree harmainaasaa gants saya togrog ogchihson bol baharhah l bailaadaa
2013-07-30
zochin:
Bayr hurgie unheer mundag um aa ta 2 ohin eruul enhiig husie
2013-07-30
dorj:
nairaanii harzaga gej bodohoor oi gutah yum.bid bugd shudargaar amidarmaar baina.tuwshinbayar ard tumnii hairaar nasaaraa hooltoi bolson shuudee.getel ard tumnee naadmaar busad teneguudteigee hamt doromjilj baih yum.yugaar dutlaa gej ard tumnee huurna we???Ta nar bodloo helehiig urialaya.
2013-07-30
Onigoo:
Onigoonuud oorsdi mongonoos gargaad ogchij chadaghui och tochoon tetgemj avdag baij sard ulsaas 6 say avch bga tuvshinbayar lav onigoo umaa
2013-07-30
Хашцэцэг:
Сайн үйлс хийжээ Алтай, баяр хүргэе.
2013-07-30