Сахал “тарьдаг” болжээ
2013-07-31

Сахлыг эр зориг, ухаан билиг, нас биед хүрсний шинж тэмдэг гэж Ойрхи Дорнодод үздэг. Гэтэл эр хүн болгон сахлаа төдийлэн гоё сайхан байлгаж чаддаггүй аж. Тиймээс сахлын хэлбэрийг засах гоо сайхны мэс засал сүүлийн үед нэлээд газар авч байна.

Гоо сайхны мэс засалч Селахаттин Тулунай сард 50-60 ийм ажилбар хийдэг байна. Арабын Нэгдсэн Эмират, Иран, Ливанаас “өвчтөнүүд” түүнийг зорьж ирдэг гэнэ. Хүмүүс сахлаа өтгөрүүлэхийг ихэвчлэн хүсдэг байна. Ялангуяа нас тогтож буй эрчүүдэд өтгөн сахал хэрэгтэй байдаг аж. Мэс засалч “Сахал тарихдаа толгойн үснээс авч сахал байх хэсэгт суулгана. Тарьсан сахал эмзэг. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өргөн хэрэглэх болсон “Хиймэл сормуустай” төстэй. Усанд орох, унтахад дээд зэргийн анхаарал чухал” гэж ярьжээ. Тарьсан сахлын ерөнхий үнэ нь 7000 орчим ам.доллар байдаг гэнэ.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин