Хэт халуунаас болж онц байдал зарлалаа
2013-08-01

Хятад улсад хэт халуунаас болоод улс даяар анх удаа хоёрдугаар зэрэглэлийн онц байдал зарласан тухай Синхуа агентлаг мэдээллээ. Шанхай хотод гэхэд хэт халууны улмаас 10 хүн нас барсан байна. Тус хотод сүүлийн 140 жилийн дараа болж байгаа хамгийн халуун өдрүүд тохиож байгаа хэмээн цаг уурчид мэдээлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний тайлбарлаж байгаагаар нэг минутаас илүүгүй гадаа зогсоход нарны хурц туяанд цохиулна эмнэлэгт хүргэгдэхээр аюултай түвшинд байгаа гэнэ.

Хятадын АВС телевиз хэт халалтаас сэрэмжлүүлэх үүднээс түүхий махыг хурдны зам дээр тавьж шарж үзүүлсэн байна. Мах гал дээр шарсан мэт болсон нь ихээхэн шуугиан тарьжээ.

Хэт халж буй Анхуй, Жяньсу, Хунан, Хубей, Шанхай, Чунцинь зэрэг газарт сүүлийн 24 хоногийн турш агаарын температур доод тал нь 35 хэмд хүрч байгаа ажээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар хэт халалт ирэх сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин