Рианна: Би айж байна, амьдарна гэхээс
2013-08-01

“ELLE” сэтгүүл шинэ дугаартаа дуучин Rihanna-гаас ярилцлага авчээ. Энэхүү ярилцлагыг толилуулж байна.

.

-Дэлхийн урлаг чамайг “Umberella” дуугаар чинь өлгийдөн авсан. Бүх биеэ мөнгөлөг өнгөөр будуулсан бүсгүй тайзан дээр гарч ирэхэд эргэлзэж гайхах нь зэрэгцэн зогсох хүмүүсийг одоо хүртэл санаж байна. Тэр үед нүцгэлээд биеэ будуулсан хэрэг үү?

-Би шинэ зүйл турших дуртай. Клипний зураг авалт их хөгжилтэй байсан ч би дахиж тийм зүйл хийхгүй. Тоглолтод орох гэж байхад намайг биеэ будуулаад гарвал содон байх болов уу гэдэг санаа гаргасан. Өөрсдийгөө гялгар цуваар хамгаалсан хоёр бүсгүй намайг шүршдэг будгаар будаж, мөнгөлөг өнгөтэй болгож өгсөн. Тэгээд л хар хайрцган дотор ороод тайзан дээр гарсан даа. Тэр үед миний ойр дотны хүмүүс л надтай хамт байсан учраас миний нүцгэн биеийг хэн ч хараагүй. Тайзан дээр бол хэнд ч хамаагүй санагдаад дуулж гарснаа санаж байна. Тэр их тослог будаг байсан. Тоглолт дууссаны дараа хоёр цаг хэртэй шүршүүрт зогссон. Найз маань биеэ угаахад тусласан ч бид будгийг сайн арилгаж чадаагүй. Тэгж их угаасан мөртлөө хоёр өдрийн дараа миний үс, чих, хүйсэнд будаг үлдчихсэн байсан. Одоо ч гэсэн биений зарим хэсэгт үлдсэн байж магад гэж боддог.

.

-Жей Зи, Жастин Тэмбирлак, Ne-Yo зэрэг алдартай хүмүүстэй ажилласан нь чамд их туршлага болсон байх?

-Би ажилдаа дуртай, хамтрагчиддаа хайртай. Анх Жастинтай ажиллаж байсан. Тэр үнэхээр авьяаслаг, гайхалтай дуучнаас гадна сайн продюссер гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Жей Зи надтай анхнаасаа л хамт байсан. Ne-Yo бол хөгжилтэй залуу. Тэр сайн дуу зохиогч шигээ гайхалтай залуу, шилдэг продюссер. Түүнтэй ажиллахад юунд ч санаа зовох хэрэггүй. Ер нь тэд бүгд хөгжилтэй залуус, чадварлаг хамтрагчид. Яг үнэнээ хэлэхэд, өдий зэрэгтэй байхад минь энэ залуус тусалсан.

.

-Цомгоо “Good girl gone bad” гэж нэрлэсэн нь юу гэсэн утга илэрхийлж байгаа хэрэг вэ. Чи сайн охин байж байгаад муу болсон хэрэг үү?

-Энэ бол хийсвэрлэл. Цомгийнхоо нэрийг арай өөр байгаасай гэж бодсоор энэ нэрийг өгсөн хэрэг. Би өөрөө амжилт учраас цаашид амжилтаараа гайхуулах хэрэг гарна. Харин цаашлах тусам муу болж магад гэсэн санаагаар өгсөн юм. Би үргэлж хэн байснаа санаж явдаг. Өнөөдрөөр амьдрах сайхан ч гэлээ. Би айж байна, амьдарна гэхээс.

.

-Чамайг бүжигчин залуустай холбоотой гэлцдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол ердөө л явган яриа, дэмий хов. Чамд л гэж хэлэхэд үүнд итгэж, ингэж бодсоноороо чи муу хүмүүсийг дэмжиж, тэдэнд туслаж байгаа хэрэг. Би хоёр ахтай учраас эрчүүдтэй илүү ойлголцдог юм. Надад гурван эмэгтэй найз, 20 гаруй эрэгтэй найз бий. Тиймээс би хэнтэй илүү найзлах минь ойлгомжтой хэрэг шүү дээ.

.

-Ийм үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйтэй болзохыг хүссэн залууст ямархуу шаардлага тавьдаг вэ?

-Сайхан биетэй, ухаалаг эрүүл залууст би дуртай. Хамгийн чухал нь өндөр байх хэрэгтэй. Би өөрөө хэтэрхий өндөрт ордог учраас залуус намдаад байх шиг санагдаад байдаг. Тиймээс өндөр байх хэрэгтэй. Бас сайхан инээмсэглэл.

.

-Анх болзож байсан залуу чинь өндөр, царайлаг байсан уу?

-Тиймээ, өндөр байсан. Би намхан залуустай сайн ойлголцохгүй байх шиг санагдаад байдаг юм. Болзож байгаа залуугийнхаа зулайг харахыг хүсэхгүй байна. Энэ бол эмэгтэй хүн бүрийн хар дарсан зүүд. Бид хоёр хоол идэж байхдаа чацуу харагдана. Бусад зүйл дээр би өндөр байх бол инээдэм.

.

-Хамгийн их айдаг зүйл чинь?

- Ус. Хамгийн инээдэмтэй нь би арал дээр өссөн мөртлөө уснаас айгаад байдаг.

.

-Чи өөрийнхөө хувцасны стайлийг нэг үгээр хэлбэл?

-Би хүүхэд байхдаа бусад охидын адил загварын сэтгүүл эргүүлж, мөрөөдөх дуртай байсан ч хөвгүүд шиг хувцасладаг байлаа. Ах шигээ өргөн өмд, хөнгөн пүүз өмсдөг байсан. Одоо бол ихэнхдээ саравчтай малгай, жинс, урт түрийтэй, шулуун ултай гутал өмсдөг. Бас юүдэнтэй том цамц, богино хүрэм. Би богино хүрмэнд үнэхээр дуртай. Тиймээс эмэгтэйлэг л харагдахгүй байх нь ойлгомжтой.

.

-Миний бодлоор эрэгтэйлэг гэхээсээ илүү их задгай болсон санагддаг?

-Би чинь залуу хүн шүү дээ. Өгзөг, хөхөөрөө гайхуулахыг хүсдэг болчих юм. Тиймээс л ийм сонголт хүссэн хүсээгүй хийдэг юм.

.

-Юунд итгэдэг вэ?

-Сүнс байдагт итгэдэг.

.

-Чи өсвөр насандаа хэнийг дуурайх дуртай байсан бэ?

-Би Мэрайян Кэри шиг өө сэвгүй, Мэрилин Монро шиг мөнхийн үзэсгэлэн гоо, Мадонна шиг өөрчлөгдөж байхыг хүсдэг. Тэр хэзээд шинэлэг байж чаддаг. Би тэднийг харж л өссөн.

.

-Чиний гоо сайхны нууц юу вэ?

-Ээж маань алдартай салонд гоо сайханчаар ажилладаг байсан учир үнэртэн, арьс арчилгаа, нүүр будалт гээд эмэгтэй хүний гоо сайханд хамаатай бүхнийг  мэддэг байсан. Гэхдээ ээж миний нүүрийг будаж байгаагүй ч түүний хэрхэн ажиллаж байгааг өдөр бүр хардаг байсан юм. Тэгээд л гэртээ ганцаараа үлдээд  нууцаар туршдаг байлаа. Ус арьсыг сэргээж, чийгшүүлж, уян хатан болгодог шидтэй. Уснаас айдаг ч гэсэн усыг хамгийн сайн хамтрагчаа болгодог. Өөр хэн ч над шиг ингэж чадахгүй.

.

-Чи дүр төрхөө өөрчлөх талаар бодож байсан уу. Миний мэдэхээр хэзээний л ийм байсан?

-Би анхны цомгоо гаргах үед урт, хүрэн үстэй байсныг санаж байна уу. Дахиж тийм өөрчлөлт хийхгүй гэж бодож байгаа. Өөрийнхөө имижийг өөрчлөх талаар үсчин, гоо сайханчтай нэг бус удаа ярилцдаг ч “Надад зохихгүй бол яана…” гэж эмээдэг. Өөрчлөхөөр ярилцдаг ч орой гэртээ ирэхэд би хуучнаараа л байдаг. Нэг хэсэг галзуу улаанаар үсээ будаад явах сайхан байсан ч үс минь их өвдөж байгааг мэдсэн. Байнга үсээ будуулж, сэнсдүүлэх их хэцүү байсан. Дахиад 2008 оных шигээ жижигхэн халимаг болгодог юм уу гэсэн санаа байна.

.

-Хэдэн шивээстэй вэ?

-Надад найман шивээс бий. Гуян дээр минь санскритаар маанийн үсэг бичээстэй байгаа. Шагайндаа хөгжмийн ноот, хүзүүн дээр одны шивээс, чихэн дээр минь гурван сахиусан тэнгэр бий. Харин сүүлийн үед хийлгэсэн шивээс гэвэл бугуйн дээр таван одны хэлбэртэй шивээс, бэлхүүс дээрээ Италид ургадаг чинга модны дүрс байгаа. Хөлний шагай дээрээ зүрхний дүрс бүхий шивээстэй. Бас гар бууны шивээс байна.

.

-Хэзээ хүүхэдтэй болох вэ?

-2014 онд нэг хөөрхөн охинтой болно гэсэн санаа байгаа. Хүүхэд харахаар өхөөрдөөд байдаг боллоо. Гэрлэлтийн асуудал дээр бол бодохыг ч хүсэхгүй байна. Гэрлэнэ гэхээр айж байна. Эрх чөлөөгөө хасуулах юм шиг санагдаад. Үнэхээр хэцүү юм. Галыг унтраах хүч хэнд байна гэж. Бороо ч намайг норгож чадахгүй.

.

-2014 он гэдэг чинь боллоо доо. Яг хэнээс хүүхдийг хүсч байна?

- Таалагдсан хүнээсээ.  Дараа нь асуудалгүй нэгнээс.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
i love you:
aih hereggvi bi hajuud chin baih bolno uyanga bi chmd hairtai
2013-08-03
hii hii:
ene bol hiiswerlel
2013-08-03
vzel bodol:
rihanna bol super od bish zugeer l duuchin
2013-08-03
mungutei baij:
yundaa aigaad bga amidralaas
2013-08-02
sasa:
saihan amitan shvv
2013-08-02
hi hi:
saihan hvvhen yumaa
2013-08-02