Монголоороо, Монгол хүнээрээ бахархахын учир
2013-08-02

Монголын эрдэмтэн шохойн чулуунаас алмаз маргад эрдэнэ гаргаж авах нээлт хийсэн байх юм. Баллаад хаячихлаа шүү. Ертөнцийн хамгийн хатуу чулууг хиймэл аргаар сүүлийн жаран жилийн турш эрдэмтэд гаргаж авах гээд үйлээ үзсэн нүсэр хүнд ажил байж. Нобелийн шагналд нэр нь дэвшигдээд байгаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр хаа сайгүй. Тэр шагналыг нь хүртдэг ч бай хүртдэггүй ч бай жинхэнэ бахархал гэж үзүүштэй. Монгол хүн оюуны чадавхиараа хаанахын хэнтэй ч өрсөлдөж чадахуйц бяртайг батласан сайхан жишээ. За тэгээд хими, биологийн томоохон нээлт хийж байгаа эрдэмтэд, алдарт Майкрософтын программ зохиогч, Бензийн үйлдвэрийн ерөнхий дизайнер, Сони-гийн зохион бүтээгч гээд л жагсаалт цуварч өгнө дөө. Хөөрхий дээхнэ үед Монголын эрдэмтэн гэхээр Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гэсхийгээд цэг хатгаж байлаа. Өнөөдөр ийм Монгол хүний нэр хэдэн зуугаар тоологдоно. Урлаг спортынхныгоо жагсаавал бүүр ч хаданд гарна даа.

6

Энэ бол оюун сэтгэлгээ чөлөөлөгдсөний үр дүн. Дээр нь монгол хүн бүр дэлхийтэй өрсөлдөх өргөн боломжтой болгосон нээлттэй ардчилсан нийгмийн ач тус. Монголчуудыг гурван саяд хүргэж болохгүй гэж хөршүүд маань сэм хэлэлцдэг байсан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ. Хүн ам олшрохдоо биш байх аа. Гол нь сэтгэлгээний эрх чөлөө хангагдсаных болов уу. 50 жилийн өмнөх нийгэмд өнөөгийнхөөс сэтгэлгээний төвшингөөс хамаагүй дор байж. Аргагүй шүү дээ хаалттай, нэг намын хатуу тогтолцоотой төр засагтай байсан юм чинь. Мэдлэг боловсролын төвшингөөрөө Европ, Америкаас бараадахын аргагүй холд хаягдсан байлаа.

6

Өнгөрсөн зуухан жилийн дотор сэтгэлгээний ийм өндөр төвшинд гарсан ард түмэн байхгүй. Ялангуяа сүүлийн хорьхон жилийн доторх хөгжил дэвшил Чингисээс хойшхи хамгийн хүчирхэг Монголыг цогцлоон бүрдүүлэх үндэс суурьтай болголоо. 50-аад онд хүн амынх нь 80 хувь нь нүүдэлчин, малчин, нийгмийн баялаг үйлдвэрлэх ямар ч гэгээлэг салбар байхгүй л сууцгааж байлаа шүү дээ. Тэр ард түмэн өнөөдөр сансарт хүнээ нисгэчихсэн, цөмийн зэвсэггүй бүс нутгийн толгойлогч санаачлагч, олимп, дэлхийн аваргатай, дэлхийн тэргүүлэгч хөгжлийн хурдацтай лужир сүрхий улс болчихож.

6

Яахав зарим нэг асуудал бий л дээ. Уулын чинээ цагааныг малгайн чинээ хар дарж байгаа нь үнэн. Гэхдээ энэ Монгол нэгэнт эрчээ аваад юунд ч торохооргүй эрч хүчтэй болжээ. Дэлхийд гайхагдаад байгаа тэр л хүмүүс энэ ард түмнээс төрж гарсан хойшид ч гарсаар байх болно.

:.

Амьдралын үнэлэмж өндөрссөн ямар ч улс орны хөгжил дэвшил ямагт өөдөө байдаг юм билээ. Ердөө арав гаруй жилийн жилийн өмнө нийслэл хот гурван мянган гаруйхан машинтай байлаа. Одоо хар 100 гаруй мянгаас даваад л гарчихсан. Улсын төсөв хэдэн зуухан тэрбумаар ярьдаг байсан бол өнөөдөр их наядаар тоологдох болж байна. Турж үхлээ л гээд байдаг. Худлаа л даа. Өнөөдөөр Монгол хүн дунджаар 2700 кл.калори хоол идэж байна. Европын стандарт л шүү дээ. Азийн хамгийн баян Японых яг 2700 калори байгаа.

.

Лалын ертөнц шиг буу бариад бие биенээ намнахгүй л байгаа биз дээ. Үер ус болж газар хөдлөөд хэдэн зуугаараа нөгөө ертөнцөд заларчихаад байгаа юм огт алга. Хамгийн тайван биш юм аа гэхэд тайван улс оронд манайх орно шүү. Мэдээж нийгмийн сэтгэхүй сайжрах ёстой. Гол нь сэтгэлгээгээ шинэтгэх л хэрэгтэй байна даа.

.

Бахархах зүйлтэй хүн бахархалаа даган дууриах их тэмүүлэлтэй байдаг юм билээ. Монголчуудаа бахархуулж байгаа тэр л нандин бүхнийг хиртээчихгүй юмсан. Яадгийм энэ өргөн дэлхийд монголчууд шиг нь хаа юм гээд онгиръё л доо. Өөрийгөө хүндэлдэг хүний өмнөх зам дардан байдаг гэдэг. Улс орон би, та, бид бүхнээс бүрэлддэг. Хүн болгон л ийм омогшил бахархалтай, ирээдүйн гэрэл гэгээт мөрөөдөлтэй болбол чиг сайхан даа.

_

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ссссс:
за ингээд өвөг дээдсээ малчин бснаар нь доромжлоод бдаг штээ. цахилгаан тог нээгээгүй бхад Монголд цахилгаанчин бгаагүй гэж ярихгаад бдаг улс шүү. харин ч тэр мундаг Социйн үед чинь Монголчууд ганц гавьтай юм бүтээж чадаагүй юм_ хүн амаа махаар хангачиж л чаддагүй бсан систэм шүү дэ_
2013-08-03
Huh tolbo:
Mundag bainaa gewch unsnan mashin ideh hool hugjul bish shuu bid tusgaar togtnoloo aldsaar l ba shu yadaad ene ems huuhnuud n gadniihantai bitgii suugaachdee
2013-08-03
irgen:
ene hunii bichsen niitleld bayr hurgie, saihan uudrug hun b na
2013-08-02
зочин:
юмны сургаар л бид бүхнээс ухаантай бурхад гэхээ болиоч, ямар ч үндэстэнд ухаантай нь ч байгаа ухаангүй нь ч байгаа.
2013-08-02
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-02
ард дорж:
БАХАРХАЯ
2013-08-02
zochin:
liftend sheegeed baigaag yaj boliulah uu? tiim ed shid bna uu
2013-08-02
irgen:
nobel yu gej ogdgiin
2013-08-02
лхагва:
Тиймээ.Ямарч салбарт өндөр амжилт гаргаж чаддагийг манай спот.урлагийнхан харуулсаар байгаа.Монгол хүн дэлхийн нэр хүндтэй сургуулиудад нэр хүндтэй багшилж,шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж байна.Энэ бол монгол хүний ген дэлхийн бусад орнуудыхаас өндөр байгааг харуулж монголор гэж монголоор нэрлэсэн өвчинд няцаалт өгч байна. Одоо бид бие биеэ хүндэлж дэмжин эвсэг байх л үлдлээдээ.
2013-08-02
eegii:
bayr hvrgie mongoliinhoo neriig undurt urgusund bayrllaa
2013-08-02
zochin:
сайхан нийтлэл байна. бүгдээрэй сэтгэлгээндээ бага боловч өөрчлөлт оруулж өөдрөг амьдарцгаая.
2013-08-02