Такси № 7
2013-08-02

 

Хөшгөө татаад л ганц цаг сууна ш тээ

Хориодхон насны 3 охинтой нийлж 1-р хороололд бар буудал хайх ажилтай боллоо. Охид гурвуулаа байсан болохоор яриаг 1, 2, 3 гэж авлаа.

1

1 -Энэ хавьдаа нэг буудал аваад дуудчих уу.

3 -.. хөгийн нөгөө Жааяа мангар зангартай нь таарвал гай. Зүгээр хороолол гарья, модны 2-ын цаана.

1 -Г эгчид хэлчих, саунтай чинь цуг авья 6-уулаа гээд. Ааяа чи ярьчих.

2 -Яршиг аа, өөрөө ярь.

1 -Убаа, та энэ хавьд ойрхон буудал мэддэг биз дээ.

Т -Ямар буудал?

2 –За за энэ ах мэдэж харагдаач, дуугүй л модны 2 руу явья аа.

Т -За тэгээд хөдлөх үү.

2 -Мм... за тэгье явья.... утас дуугарлаа.

1

1 -Хөөш, чимээгүй залгаж байна. “Байна, аанхан гурвуулаа, мэдэхгүй ээ, хэлж мэдэхгүй байнаа, би л лав чадахгүй харина ш тээ, өө тийн, дүү мүү ганцаараа, мм за, би асуугаад хэлье, үгүй очоогүй явж байна. За би эргээд залгая аанхан...” гээд утсаа хааж, хөөш хоёр оо, дөлгөөн нуур гэнэ үү тэр хавь руу дөхчих гэнээ. Тэгээд шууд хөдөө гарах уу гэж байна. Та хоёр яахийн.

3 -Өө яршиг, Баагий залгаад байна юу гэхийн, би лав харина шүү.

1 -Цсс чи одоо яахаараа тэгж байдгийн. Ганцаараа сүүл сүүдэртэй юм шиг. Гурвуулаа гээд л гараа биз дээ, боливол гурвуулаа л больё.

2 -Үгүй тэгээд нөгөөдөхийг нь ярьсан юмуу чи... гээд нөгөө охиныхоо чихэнд нэг юм шивнэж байгаа харагдав.

1

1 -За би нэг залгаадахья, ах 4-р дэлгүүрийн тийшээ явж байх уу...гээд утсаараа залгалаа “... байна уу, ахаа. Аан бид 3 очиж байна аа, тэгээд нөгөө юу 2-лаа ш тээ. Үгүй ээ, гурвуулаа байгаа л даа нэг маань тэгж удаж яаж барьж чадахгүй ш тээ. Оо үгүй ээ, эмэгтэй хүний л асуудал байхгүй юу даа, хоёулаа хамаагүй л дээ.  Гэхдээ анх ярьснаараа л мөнгө... тийн, наана чинь үү ...анхан за... за” гээд утсаа хааж над руу “Ахаа болилоо, Сүхбаатар дүүрэг мэдэх үү та тийшээ явчих” гэлээ.

1

2 -Юу гэж байна хэмээн их л учиртай асуув.

1 -Өрөөндөө найзуудтайгаа байна, шууд хүрээд ир тэндээ уулзчих уу гэнэ ээ. Хөшгийг нь  татаад л ганц цаг суучихаад явах уу тээ.

2 -Нөгөө юүг хэлсэн үү, юу гэж байна.

1 -мм хэлсэн, хоёр нь асуудалгүй ажлаа хийнэ биз дээ л гэсэн.

3 –Ёооё, би лав тэгж чадахгүй шүү. Очоод юмаа аваад л явна. Баагий гэртээ харьсан байнга залгаад байна.

Нөгөө хоёр нь 3 дахь охины яриаг хүн үг хэлж байна гэж тоосонгүй “Ахаа наад ФМ-ээ сольчихооч, өөр дуу байна уу” гэж цовоо дуугарлаа.

Соёл урлагийн их сургууль өнгөрөөд явтал “За зогсчих. Түр хүлээж байгаарай” гээд утсаар ярилаа.

1

Ахаа ирчихлээ. Аанхан аан, тийн мэднэ. За орлоо, хөөе тэгээд ярьснаараа ш тээ, 120, тийн, за за, ОК орлоо шүү гэж айлгүйтэн хэлээд утсаа хааж хэд болсон бэ ахаа гэлээ.

Харахад дөнгөж 20 хүрч байгаа болов уу гэмээр тэрсхэн царайлагдуу 3 охин. Биеэ үнэлж яваа бололтой. Яасан ч хэцүү юм бэ дээ. Нэг нь найз залуутай бололтой. Тэрийг нь бүр өрөвдчихлөө.

1

Чи хэзээ оюутан байсийн, дурак аа

1

Хүчит шонхор явья хөө гээд хижээл эр урд суулаа. Энэ 4-р дэлгүүрийн дараагийн уулзвараар явсан нь дээр байх тээ.

З -Өдөр энэ уулзвар дээр нэг марк 2 байв уу юу байв дугуй нь салаад уначихсан, хэцүүдэж байх шиг байна лээ бөөн бөглөө.

Т -Манайхан тэгээд тийм үед нэгэндээ туслаад өгчихгүй л байна уу?

З -Юун туслах. Харин хажуугаар нь гарсан хүн бүр муухай хараад, хараагаад наад ямбийгаа гараашт тавиа ч гэх шиг томорцгоогоод. Бүгдээрээ л адилхан орж ирсэн машин уначихаад. Монголчууд ер их сонин хөгийн зантай болцийн маа.

Т -Марк 2 байсан нь яамай даа. Өөр эксэл энэ тэр байсан бол бүр зүхэж өгөх биз.

З -Өө тэгвэл бараг нулимах юм шиг байна лээ ккк.

1

Т -Гадуур байрны үнэ өсөөд байна гэсэн, дуулсан юм байна уу хөө?

З -...одоо тэгээд ...энэ барилга явцгүй болчихлоо ш тэ. Баригдаж байгаа барилга ер нь ховор байгаа доо Улаанбаатарт. Яагаад гэхээр нөгөө гаднаас ажиллах хүч оруулахаа больсон, квот гээд... би ч өөрөө барилгын компанид ажилладгийн.

Т -Эндээсээ монголчуудаа авахаар яагаад байгаа гэж.

З -Манайхан ч одоо тэгээд сайн сургаж мэргэшүүлэхгүй бол ч...самарна ш тээ бас л.

Барилга дээр ажиллаж чадах нь чадаж байгаан. Гэхдээ цөөхөн...энэ жил ер нь аль аль талаасаа болоод барилга суларчихлоо. Энэ барилгын компаниуд чинь захиалагч байхгүй байна ш тээ.Томууд чинь дандаа гадныхнаар бариулж байна. Тэд нар нь яахав хурдан барина.

Т -Ажиллах хүч манайд хангалттай л баймаар юм даа?

З –Манайхан ч цамаан, халтуурчин, тэгээд дээр нь хулгай хийнэ. Архи уугаад алга болно, цалингаа аваа л бол хэд хоног алга болно. Хэцүү ш тэ. Цалингаа авангуут нь хэдэн нөхөр ирээд аваад алга болчихно. Тэгээд нөгөө мөнгө нь дуусаад, уруудаад ирэхээрээ за уучлаарай ажиллая гээд хүрээд ирдгийн. Ажиллах нь сайн ажиллаж байгаа байхгүй юу, зүтгэвэл зүтгээд л байгаан. Нэг л гэм нь тэр мөнгөний бараа хараад л идэж уугаад явчихна.

Т -Тэгвэл бас хэцүү л юм байна.

З -За яахав нэг өдөр явж болно, үгүй ш тэ. Дор хаяж 3, тэгээд 7 хоног арай л хүнд. Тэгээд манайхан сүүлдээ одоо хөдөөнөөс залуучууд авдаг болсон.

1

Т -Байрлуулаад уу ?

З -Тийн, тэгэхээр гэр орон найзууд нь арай заагтай болохоор гайгүй. Байрлаад эндээ хоололчихдог болохоор, тэрнээс айн манай хотынхон ч хэцүү шүү. Манай хотын хүүхдүүд чинь хөдөөгөө бодвол муу санаа нь бүр явчихсан, хувиа бодсон ч гэх юм уу, муу арга зальдаа гаршчихсан. Нөгөө хэддээ нөлөөлөөд, оо ёстой тэнд аймаар өндөр цалинтай ажил байна, тэнд энд цөм хийж байна гээд өөрөө юу ч хийж чаддагүй байж, сая саяар нь цалин яриад л. Тийшээ явцгаах уу гэж ч байх шиг, тэгээд нөгөөдүүл нь итгээд тэгээ л хэд хоноод зарим нь буцаад л хүрээд ирнэ.

1

Т -Солонгост бас тэгдэг юм байна лээ. Тэнд аймаар цалинтай жаргасан ажил байна, наад үйлдвэрээ хая гээд уруу татаад алаад байгаа харагддагийн.

З -Кк тэгнэ манайхан ч хэцүү. Манай барилгынхан чинь ажил хийхэд нь харж л байхгүй бол бөөгнөрөө л том том яриад тойроод зогсчихно. Тэр хулгайчийг ингэж цохиод, тэнд ингэж том явлаа гээд бүлтрээд. Өө тэрүү, энэ үү тэрийг чинь би ёстой ингэж дарамталж байсан ш тээ, банди байхгүй юу ч гэж байх шиг хаха. Ноднин бил үү би нэг уур хүрээд, хараад байсан нэг нөхөр ажлаа хийдэггүй худлаа яриа л яваад байна. Тэгээд би хажуугаар нь явахдаа нөгөө нэг оюутны дуу байдаг ш тээ,Зангадын.

Т -аа тийн, насны баясгалан билүү,

З -Тийн тэрийг чинь аялаад гарсан чинь араас алхсанаа дагаж дуулцан авч байна. Тэгэхээр нь дургүй хүрээд чиний оюутан явсан гэж юу байдгийн, амаа тат гээд. ккк ... зав л гарвал бүлтрээд ажил хийж чадахгүй айн, тийн ккк.

За наанаа зогсчих хө, ээ энэ авгай ирээгүй байнаа даа, за баярлалаа өвгөөн.

1

Зүгээр явж чадахгүй бол наад машинаа өг

1

   1

Зүүн салаа ойртуулаад хаячихаа хөө. Дүү нь сайн төлнө шүү тэгэх үү, хүү дээрээ очих гэсийн. Гэртээ ганцаараа байгаан гэсээр уйлах шахам суусан ажлын хувцастай халамцуу залууг тун удахгүй арслан бар болно гэж би яахан таах билээ.

...Зам шиг замаар яваад мөнгө шиг мөнгө аваад буцахад асуудал байхгүй биз дээ ах айн гээд над руу сорьсон байдалтай харж байна.

1

Т -Чи микрогоор явбал арай хямд тусах юм биш үү.

З -Чишш гээд хуруугаа уруул дээрээ хүргэснээ, найзыгаа битгий доош хий зүгээр л яв за...

Дуу аялан сэтгэл их л өндөр байгаа бололтой. Залуу хэсэг явснаа “За наад хавьдаа дэлгүүр таарвал зогсоорой, жоохон наймаа байнаа надад, хөөе ах ойлгов уу” гэж байна.

1

Т -За дэлгүүр харж л байна...

З -За сайн сайн, ах хөөрхөн ах байна. Тэр, тэр зогсоолтой дэлгүүр рүү очоод тулаад зогс.

ФМ-ээр реклам явж байнаа...3 хоолтой өдөр өнжүүлэх бүлэг ажиллаж байна...

З -Өө за, энэнд чинь очиж хэд хонох юмсан, ккк тэ ах ..хөөе яагаад мушийгаад байна аа, доромжлоод, сонин байна уу, пи чинь, айн.

Т -Үгүй ээ, үгүй. Дүү харин зүгээр биз согтоод байна уу үгүй юу?

З -Би согтсон бол чи үхнэ ш тэ, за.

Зүүн салааны замаар дээш өгсөх тусам манай хүний ааш ч аймаар эвдэрч эхэлж байна шүү.

З -Хөөе, за наанаа зогсчих. За энэ дэлгүүр ороод нэг жижиг хараа, ундаа, хайрцаг Чокопай аваад ир, гялс.

Т -Мөнгө өө.

З -Өө гар, одоо намайг мөнгөгүй гэж бодоод байгаан муу.

1

Тэгээд ингэж тэнэгтсэнийх нь төлөө намайг өршөөх үү, байх уу гэж тунгаан бодож байгаа бололтой доош харж шүлсээ гожуулан хэсэг сууснаа “Хөөш би энэ дэлгүүрт өртэй байхгүй юу даа, айн ойлгов уу. Тэгээд орж болохгүй байна, аваад гараад ирэхээр чинь мөнгө асуудалгүй ш тэ” гэж байна шүү.

Т -За дүү ер нь эндээ буу. Чи согтуу бүтэхгүй нөхөр байна. Чамд ер нь мөнгө байгаа юм уу, үнэнээ хэлчих. Буугаад эндээсээ аргалаад явчих за.

З –За за, доромжилцон нааж байна тээ, гар чинь харин.... тэгвэл намайг түрүүний газар буцаагаад хүргээдэх, энд машин зогсохгүй ш тэ.

Т -Тийм юм байхгүй ээ, зүгээр буучих.

З -Өөш ...чи хөөш намайг зүгээр хүргэж чадахгүй бол наад машинаас буу за. Гар чинь харин яах нь вэ...би өөрөө бариад явчихья.

Т -Юу ч болсон хоёулаа машинаасаа бууя, тэгээд наад дэлгүүр рүү чинь хамт орьё.

З -Оо чи тийм олон юм байхгүй ээ, чи ямар, хөөш тэгээд дараа нь би өөрөө машинаа аваад явна ш тээ. Ойлгосон уу тэ, за буугаад үзье, тэгье.

1

Атаман ч буулаа би ч хөдөллөө. Ард “Хөөш наад машин өг, Пи...минь, хөөе” гэж орилох нь сонстов.

Өрөвдсөн биш явган буцах шахдаг байна даа. Гайгүй л эрүүл суух шиг болсон. Шууд согтдог доо, ийм санаатай шогтдог хөгийн гарууд их таардгийм доо...

Шөнө явахаар 5 хүний 3 нь согтуу л байх юм даа.

6 Үргэлжлэл бий. Таксич Хоовон хөх

Таксичин № 01  энд дарна уу

Таксич -№ 2  энд дарна уу

Такси гараа №3  энд дарна уу

ТАКСИ – 04  энд дарна уу

Такси-05 энд дарна уу

Такси-6 энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин
шууд:
хөөе энэ чинь 4өөсөө шууд 7руу үсэрчихлээ сонирхолтой болохоор нь шүүгээд уншлаа бодит амьдрал дээр жаахаан давс нэмээд болж л байна л даа дараалалаа дахин хянаарай
2013-08-03
Saraa:
Daraagiinhaa hurdan bicheerei.gadaadad bdg bolohoor mgliin udur tutmiin amidraliig medruulj ugdugt bayarladag shuu.udahgui ochij bolohoor uuniig unshij setgelee belddeg yum.end yamar iimerhuu asuudal medreh bish
2013-08-03
Honoooh:
Ehnii 3 gechii hodooniih daraagiin ah huu hotjson hodooniih suuliin s$@@&$&daa orj ireed 3 Jil bolj bgaa chingisiin baatar bn. Er n ene hodoonihon minii ulaanbaatriig jinhene hodoo bolgoj bnaa. Arvan tavan jiliin omno l ymar saihan bailaa. Ineed aldsan humuus goy egch ah nar, geel s$$&&&&$)daa
2013-08-03
zochin:
boditoi l um bichsen bn
2013-08-02
kkkk:
mongol zaluus arhichid shdeeee .arhind buur ortson
2013-08-02
зочин:
тэр барилгын ажлыг маш сайн бичсэн байна шүү монголчуудаа, гадны ажилчид авлаа гэж зүхээд хэрэггүй эхлээд өөрсдийгөө хүн шиг хүн болговол яасан юм бэ
2013-08-02