114.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ
2013-08-02

  Монголбанк нэг долоо хоногтой 114.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувиар ЖДХ-ээр арилжаалжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 660.9 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч, хүүний үүргийг гүйцэтгэдэг байна.   Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин
Доорх хүмүүсд:
Жигнэсэн дундаж хугацаа, Төв банкны үнэт цаас
2016-07-25
яяяяяяяяя:
ждх гэж юу юм бэ ямар үгний товчлол юм бэ
2014-07-21
Дорж:
ЖДХ гэж юу юм вэ
2013-08-13
Аглуу:
Жаргалаа ТБҮЦ,ЖДХ гэж товчилсон үгийг чинь юу гэж ойлгох вэ.Сэтгүүлч юм бол ойлгогдохоор юм бич л дээ
2013-08-02