Тавантолгойг тав биш 2,7 сая хуваая
2011-11-22

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хамтарсан Засгийн газар ханцуй шамлан ажилдаа орсон. Иргэд улстөрчид хамтарч байгаа дээрээ үүцээ задалж бидэнд хувь эзэмшүүлж  үе удамдаа дамжуулан эзэмших хувьцаа, хөрөнгөтэй болгох нь гэж их л баярлан хүлээн авсан. Ингээд 2010 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхын баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендер зарласан ч өнөөдрийг хүртэл эцэслэн батлагдсан хэлэлцээр, хөрөнгө оруулагч алга. Монголын баялагт харц унагаж шүлэнгэтсэн харийн хөрөнгө оруулагчид тендерийн сургаар  харц нь зальжин болж, ааш нь наашилж хувь хүртчих санаатай ирээд наалдчихсан. Ямар ч болзол хэлсэн биелүүлэхэд бэлэн гэх тэд тэнгээс од шүүрээд ир гэсэн ч чадна гэж байсан. Нийт 15 консерциум саналаа ирүүлснээс зургаа нь тунаж үлдсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар баруун цанхын нийт хувиас Хятад, АНУ, Монголын эзэмших хувь тодорхой хэмжээгээр багасч, ОХУ-аар ахлуулсан Япон-Солонгосын хамтарсан нэгдлийн эзэмших хувь өсөх юм байна.  Өмнөх хувилбар болох Хятадын 40, АНУ-ын 24, Монголын 18 хувь багасч, Оросын 18 хувийг нэмэхээр хэлэлцэж эхэлжээ. Эндээс  харахаар Монголын талын хувь хэмжээ улам багасч таарч байна. Энэ хэмжээгээр иргэн бидэнд оногдох 10 хувийн үнэлгээ буурна гэсэн үг. Хэдий 10  гэж сонсогдож байгаа ч баруун цанхын 10 гаруйхан хувийн 10 хувь гээд бод. Анх УИХ-аар Тавантолгойг хэлэлцэн 39 дүгээр тогтоол баталж байхад энэ ордыг хэсэглэн хуваахгүй гэж байсан бол өнөөдөр хуваах нь байтугай монголчуудын хувь эзэмшил гэж нөгөө Оюутолгойгоос дор болчихоод сууж байна. Яагаад Хятадын тал 40 эзэмших болчихвоо гэж Н.Алтанхуяг сайдаас асуухад “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” байгаа гэж байх юм. Хэлсэн ярьсандаа хүрдэг Засгийн газар юм бол ард түмнийхээ өмнө амласнаа биелүүлж Тавантолгойн ордыг хуваалгүй бүхэлд нь ашиглаад 10 хувийг нь ард түмэндээ өмчлүүл л дээ. Монгол Улсын эзэмших хувийг багасгаж  татвар, хураамжаас шархаа нөхнө гэж эрх баригчид тооцоолж байгаа гэх. Ямар боловч Эрдэнэс Тавантолгой компани нэг ч шанага нүүрс олборлоогүй байхад орд газрын нь хуваагаад хүртчихсэн.   Монголчууд нүүрсний шавхруун дээр нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах нь   Харин одоо эндээс үлдсэн жаахан шавхруун дээр нь монголчууд хөнжилдөө хөлөө жийлцэж байна. Монголын талын эзэмшлийн 10 гаруйхан хувийн 10 хувийг ард түмэнд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Нөгөө 10 хувийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь олгоно гэсэн.  Дэлхийн тавцанд хэлсэндээ хүрдэгээрээ алдартай Монголын улстөрчид ард түмэндээ  амласнаа няцааж сурсан. Аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх гэж байсан 10 хуьийн нэрлэсэн үнийн хувьцааг хүчингүй болгож иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлэх нь зөв. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд худалдах гэж байсан 10 хувийг иргэдэд олгоё. Гэхдээ үнэгүй өгөхгүй нэрлэсэн үнээр гэж байна. Үүнд нь бухимдсан бизнес эрхлэгчид бухимдаж хувийн хэвшлийг боож хаадаг УИХ-ын гишүүдийг нэр цохон шон дүүжлэхэд бэлэн байна. Хэвлэлээр нэр хоч өгөн матарлаж суугаа. Гадаадын гэх хөрөнгө оруулагчдын өмнө байдгаа бариад туучихдаг атлаа алгын чинээ жаахан хувиасаа худийн хэвшлийнхэнд оногдуулахад яагаад болохгүй гэж. Гадныхан ногооноор тооцоо хийдэгч бид тэр хэмжээний үнийн дүнтэй тэнцэх төгрөгөөр тооцоо хийнэ гэж даналзах. Улстөрчид нь зөрүүлээд иргэдэд нэмж олгох гэж байгаа 10 хувийг нэрлэсэн үнээр авна. Тэгэхээр иргэн бүр авч чадахгүй болохоор бизнес эрхлэгч нар  албан хаагч, ажилтнаараа дамжуулан худалдаж авах бүрэн боломжтой гэж учирлах. Энгийн юм шиг хэрнээ их зүйлийг өгүүлэх энэ маргаан харийнханд харин эмгэнэлтэй харагдаж байгаа. Бидний үлдээсэн жаахан шавхруун дээр монголчууд зодолдож байна хэмээн хөх инээд нь хүрч байгаа даа.  Энэ мэт Тавантолгой гэх үүцээ ашиглаж эхлээгүй шахам байхдаа талаар нэг тарааж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр юм болж байна.   Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
taivan:
saya togrogoo yaraltai ogoochee bid nar bas mongol ylsiin irgen shu dee
2012-04-05
СОНГУУЛИЙН ШОУ БИДНИЙГ МОЛИГОДОХ СОНИРХОЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА,УДАХГҮЙ ЗӨӨГӨӨД ДУУСНА ХАРЖ Л БАЙГААРАА .
2012-03-11
Сурталчилгааны өөр хэлбэр бодож олбол та нарт сайн байх болов уу. Хүмүүс залхчихвал яана?
2011-11-23
2750000 иргэн үржүүлэх нь 536 ш хувьцаа = 1,474,000,000 ширхэг хувьцаа нь Монголын эзэмших 18%-ийн 10% юм бол энэ компани ямар үнэ цэнэтэй компани вэ, нэгж хувьцааны үнэ цэнэ хэд вэ? Хэн хэрхэн яаж тооцоолсон юм бэ? Хэлээд өгнө үү????
2011-11-22
MAH-taigaa saihan yaduuraarai uheruudee
2011-11-22
[rg
2011-11-22
Office-n GOLF-n ij burdel.Burdeld:30cm orgon-2.50m urttai 2zamtai zuleg,2nuhtei bombog butsaagch,2sh bombog,1sh putter(tsohiur)bgaa.Tani Office-t zaaval baih zuil,busdad dursgah saihan beleg shuu.Une 130000tog.Udahgui Taiwani modon ij burdel(250000tog),Angliin PGA Tour brendin ij burdel(250000tog),Korea-n Mr.GOLF-n tansag ulaan modon ij burdel(380000tog)-uud tsoon toogoor irne.Amjiij zahialaarai.Grand Plaza-5davhart-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-11-22
ЯГ ҮНЭН. НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАТВАРАА ЯАРАЛТАЙ НЭМ.
2011-11-22
5 tolgoig ashiglah talaar baiguulsan gereenuudiig neted bairluulj ogoh achtan baivai tuslaach. MEDEELELGUI BOLOHOOROO BID BUGDEEREI SETGELIIN HOORLOOR ASUUDALD HANDAAD BAITSGAANA SHUU DEE. BODIT MEDEELEL DEER METGELTSVEL BIDEND, BIDNII UR HUUHDUUDED HURTEEMJTEI SHUU.
2011-11-22
pizdaanuudaa yagaad bugdiig ni ezemshij bolohgui bgaa yum be neg ord ni yagdaj buhleeree mongoliinh bj bolohgui yu
2011-11-22
хэн хэдэн хувь авах нь гол биш нүүрсний экспортын татвараа нэм тэгвэл баялаг ард түмэнд аяндаа очих болно тэнэгүүдээ
2011-11-22
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-22
ta nar yaah yum manai hujaa nar nariig untaj bh chini avgaig chini yu yaagaad alt erdenesiig chini 100% avna za mu sain mongolchuudaa
2011-11-22
yaandaa teneg mongolchuud mine
2011-11-22
YMARCH MEDLEGGUI HUN BICHJEE. DEERH HUV HEMJEE BOL ZUGEER ASHIGLALTAND OROLTSOH HUV HEMJEE SHUU DEE. URGAMAL ZAAHAN TOLGOIGOO TSENEGLEE ARAI HETERHII HOLDUU BNA NIIGEMD HUDLAA MEDEELEL TARAAJ BAIH NI SAIHAN L BAIDAG JUM BAIH DAA.
2011-11-22
Сурталчилгааны өөр хэлбэр бодож олбол та нарт сайн байх болов уу. Хүмүүс залхчихвал яана?