Татварынхан хэлэлцүүлэг зохион байгуулав
2013-08-02

  Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс санаачлан өчигдөр “Татвар ногдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоох вэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус аймгийн Татварын хэлтэс, ЗДТГ болон Хуулийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Эд хөрөнгө Улсын бүртгэлийн хэлтэс, Монголбанк тэргүүтэй арилжааны банкууд, Үнэлгээний аудитын компанийн төлөөлөл, нотриатчдын танхим, шүүх, даатгалын компанийн захиралууд зэрэг нийт 25 төлөөлөгч оролцжээ. Хэлэлцүүлгийн үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооход хууль эрх зүйн хувьд тодорхой нэг баримтлах суурь үнэлгээ байхгүй, гэрээ хэлцлийг дүр эсгэсэн, илт гэрээ хийсэн байдлаар халхавчлах зорилгоор худалдах гэрээ хийхийг таслан зогсоох гэх мэт олон асуудлаар ярилцаж санал бодлоо солилцжээ. Мөн яригдсан асуудлууддаа дүгнэлт хийж, хуулийн хэрэгжилтийг хэрхэн зөв хангуулах, хөрөнгө эзэмшигчдийг дараа нь үүсч болох аливаа эрсдлээс хэрхэн хамгаалах, татвараас зайлсхийх боломжийг хэрхэн хаах зэрэг асуудлыг зорилго болгож дээрх хэлэлцүүлэгийг зохион байгуулсан байна. А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин