Гурилын үнэ буурчээ
2011-11-22

“Алтан тариа” компанийн задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай нэгдүгээр гурил 1.6, савласан дээдийн дээд 0.9 хувь, дээд гурил 3.7 хувь, нэгдүгээр гурилынх 1.8 хувь, хоёрдугаар гурилынх 2.8 хувиар буурчээ. Энэ нь энэ жил манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний улаан буудай хурааж авсан нь гурилын үнэд нөлөөлсөн гэсэн судалгаа гарчээ. Энэ онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай,199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан юм. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай,төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байна. Ургац хураалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу хураан авчээ.
Shuud.mn
Сонин хачин
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-22