Зөвшөөрлүүдийг цуцалж эхлэв
2011-11-22

2009 оны гуравдугаар сараас хойш, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй 2000 гаруй тусгай зөвшөөрлийг хураан авчээ. Энэ нь нийт олгосон зөвшөөрлийн 45 хувийг эзэлж байгаа юм.
Тайлан мэдээгээ хуурамчаар ирүүлдэг, зардлаа бодит дүнгээсээ өндөр үнээр мэдүүлдэг, зөвшөөрөлтэй талбай дээрээ хайгуулын ажил хийдэггүй, төлбөрөө хугацаанд нь төлдөггүй зэрэг олон зөрчлүүд нэг үеэ бодвол эрс багассан байна. Энэ жил гэхэд АМГ-аас газар дээр нь очиж хийдэг шуурхай хяналт шалгалтыг тусгай зөвшөөрөлтэй нутгийн 10 хувьд хийжээ. Энэ нь 300 орчим тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг шалгасан гэсэн үг. Шалгалтын дүнгээс харахад зөрчил дутагдал харьцангүй багассан нь энэ салбарт ажиллагсад хариуцлагаа ухамсарладаг болж байна гэж хэлэхээр байна. Сайны хажуугаар саар гэгчээр, ямар ч нөөцгүй талбай дээр олгосон байсан 140 тусгай зөвшөөрлийг олж тогтоон үйл ажиллагааг нь түдгэлзүүлээд байгаа бөгөөд саяхан 36-г нь цуцалжээ.
Shuud.mn
Сонин хачин
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-22