О.Энхбат мөнгөн медальтай ирлээ
2013-08-05

Гардан тулааны спортын хамгийн сүүлийн үеийн, шинэлэг төрөл болох Кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб улсын Кали хотод өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын Кудогийн шигшээ багийн тамирчин О. Энхбат эх орноо төлөөлөн амжилттай оролцож мөнгөн медальтай ирлээ.

Тус тэмцээнд дэлхийн 16 орны тамирчин Олон улсын кудогийн холбооны сонгон шалгаруулалтаар оролцсон. Манай тамирчны хувьд  Кудогийн улсын аварга,  2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр мөнгөн медаль, 2010 онд ОХУ-д болсон Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байрт шалгарч байсан. 2011 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байр эзэлсэнээс гадна хамгийн түргэн хугацаанд ялалт байгуулсан тамирчнаар шалгарч байжээ. Эдгээр амжилтаараа Ази тивээс шалгарч дэлхийн дэвжээнд өрсөлдлөө.

Тэрбээр нийт дөрвөн тоглолт хийжээ. Бразил, Мексик, Колумб улсын тамирчдыг ялж, алтан медалийн төлөө тоглохдоо Япон улсын тамирчинд торгуулийн хуудсаар хожигдож мөнгөн медалийн эзэн болсон байна. “Кудо”-гийн спорт нь япон улсаас гаралтай бөгөөд одоогоор дэлхийн 67 оронд хөгжөөд байгаа аж. Харин манай улсад 2005 оноос хөгжиж эхэлсэн. Энэ спортоор 500 гаруй хүн хичээллэдэг гэсэн судалгаа бий.

Энэхүү спортыг олимпийн төрөлд оруулахаар Олон улсын Кудогийн холбооны удирдлагууд ажиллаж байгаа аж.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
манай багш:
энэ хүн хууль сахиулахын их сургуулийн багш юм шүү дээ. тодруулбал, манай сургуулийн багш.
2013-09-03
tushig:
andaa daraa jil alt zulgaagaarai amjilt tegj bgad medaliig chin ugaanaa
2013-08-07
unuu unubold 2:
Дэлхийн аваргаас Мөнгөн медал авсан О.Энхбатдаа цөмөөрөө халуун баяр хүргэж нийт Монголчуудийнхаа өмнөөс талархаяаа. Түүнд Цагдаагийн ахлах дэслэгч цол олгоё...
2013-08-06
unuu unubold:
Монголчууд ийм л хүчтэй улс даа. Цөөхөн хэдэн тамирчидаа төр засгаас сайн анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа олимпийн төрөлд орох магадлалтай шинэ, монголд хөгжиж байгаа кудо гэх зэрэг....
2013-08-06
nemhee:
mundag yma dvvgere baharhaj bna shvv
2013-08-05
Galaa:
Mongolchuud iim sportoor undur amjilt gargah buren bolomjtoi toroos sain demjih heregtei dee
2013-08-05
монгол:
амжилт хүсье монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан танд илүү их амжилт сайн сайханыг хүсье
2013-08-05