Экс ерөнхийлөгчийн талынхныг баривчилжээ
2013-08-05

Египетийн экс ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан иргэдийг Армийн штаб, Цагдаагийн байрны дэргэд цугларахыг уриалсныхаа төлөө “Иргэдийг үймээн самуунд өдөөн турхирсан хэргээр” өнөөдөр баригджээ.

Цагдаагийн байгууллагынхан олон нийтийн хэв журмыг зөрчсөн, Засгийн газраас гаргасан журмыг удаа дараа зөрчсөн тохиолдолд 5-10 жилийн ял ногдуулан хэмээн амлаж байсан удаатай. Цуглааныг зохион байгуулсан 20 гаруй хүнийг баривчилсан байгаа ч, хэзээ ял ногдуулах нь нууц хэвээр байна.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс Каирт айлчлал хийж байгаа. Египетийн Засгийн газраас хорионд байгаа экс ерөнхийлөгч Мурситай уулзах санал тавьсан шалтгаанаас болоод жагсаал гарах эхлэл боллоо гэж хэвлэл мэдээллийнхэн үзэж байгаа юм.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Мохаммед Мурситай нууц уулзалт хийсэн талаар мэдээлэл хийгээгүй аж. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар экс ерөнхийлөгч цэргийн нууц баазад 10 гаруй хамтрагчтайгаа хоригдож байгаа гэнэ.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин
Багабаньдгуй 4000$- ийн цалинтай биш,сардаа 40,000$- ийн цалинтайшүү
2018-07-13
qwertyio:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-05
bolor:
heleh j vg alga da neeren
2013-08-05