Төр үү, ченжүүд үү
2013-08-06

Бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэхээр хямдхан. Мах гурилхан төдий. Ингээд л асуудал гүйцээ. Хонины мах харин тэртээх үед 1014 төгрөгийн үнэтэй байлаа. Балар эртний зүйл яриагүй гэдгийг минь таамаглаж байгаа байх.

 .

2003 шүү дээ. Тэр жил бид 25.3 сая толгой мал тоолуулсан. Жил жилүүдийн махны үнийн өсөлтийн графикийг ажиглаж байхад 2003 он манай улсын махны үнийн ид өсөлтийн эхлэл үе байсан бололтой.

 .

2006 он гэхэд бид 34.8 сая толгой малтай болов. Монголчууд хүн, мал, нохой, шувуугаа тоолж чаддаггүй л гэдэг. Гэхдээ огт хийсвэр тоо биш байх. Тэр жилдээ махны үнэ киллограмм нь 2084 төгрөг болтлоо өсөөд амжсан байв. Махны үнийн өсөлтийн гол буруутан нь ченжүүд болж байгаа талаар хэвлэлүүд тэр үеэс түлхүү бичиж байсан нь ажиглагддаг. Мөн Хөдөө аж ахуйн биржийн талаар учир мэдэх хүмүүс нь ярьж эхэлсэн үе байв.

 .

2008 онд мал сүргийн тоо 40 сая давжээ. Махны үнэ 2800-3000 төгрөг болов. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянга. “Хотод амьдарна гэдэг түрийвчинд байгаа мөнгөө шатааж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Битгий наашаа ир хөдөөнийхөөн” хэмээн хотын мэр, одоогийн Ерөнхийлөгч зэрэг төрийн зүтгэлтнүүд хэлж байсан үе.

 .

Зурагтаар хэдэн нөхөр зах зээлийн зүй тогтол, эдийн засаг ярьж (гол нь үйлт махныхаа үнийн талаар маргаж байсан гэх үү дээ) байв. Үнийн зохицуулалтын талаар янз бүрийн санаа дэвшүүлж “Зах зээлийн нийгэмд үнийг төрөөс татварын бус аргаар зохицуулна гэж үгүй. Тэгж сүрхий зохицуулмаар байгаа бол ченжүүдээ буудчихгүй юу” гэж тэдний дунд суусан Б.Баабар эрхэм элэглэж байсан цаг. Малын тоо буурч 32 сая толгойд дөнгөн данган хүрч байв. Өвөлжилт хүндэрчээ. Малчдад туслах аян өрнүүлэв. Дунд сургуулийн сурагчдаар лаа, шүдэнзээ даалгасан санагдаж байна.

 .

2010 онд махны үнэ инфляци хоёр найзлаад алга болж өгч байгаа талаар нэгэн шог зураач зурсан шиг санагдаж байна. Мөнгөний бодлогоос илүү махны бодлого хэрэгтэй талаар иргэд ярив. Хүнсний захаас мах, ногоо цуглуулж яваа эмээтэй уулзахад “Аль телевизээс яваа юм, хүүхээ” гэж ирээд дуртайяа яриа өгөв. Зовлонгоо тоочив. Учир нь 2010 оны эхэнд киллограмм нь 2688 төгрөг байсан бол оны эцэс гэхэд 3686 төгрөгт хүрчээ. Яг тэр үед “Монголын бүх малчин зуданд хамаг малаа алдаж амьжиргааны төвшин нь доройтсон тул байгаа хэдээ үнэд хүргэхийн тулд бүгд сэм хуйвалджээ” хэмээн хэн нэгэн фельетондоо дурдаж байв. Олон нийт ченжүүдийг буруутгаж “Адгийн панзчин”-аар нь дуудаж эхэллээ. Ядаж байхад хятадууд ирж мах бөөндөж аваад махчин монголчуудыг олон улсын сүлжээ цагаан хоолны ресторан руу зүглэхэд хүргэсэн гэх үү.

 .

Энэ жилийн хувьд нэг хэсэг 10 мянга даван галзуурч байсан үнэ наадмаас хойш овоо л буурч байх шиг байна. Махны үнэ цаашид хэр буухыг таашгүй. Сургууль соёл эхлэх дөхөж оюутан сурагчид хот хүрээ бараадах цаг ирж буй энэ үед хэсэгтээ л махны үнэ хямд байх болов уу. Юутай ч байсан махны үнэ өсөхдөө зуун төгрөгөөр, буурахдаа 20 орчим төгрөгөөр урамгүйхэн урууддаг болохыг манай статистикчид бидэнд харуулсан. Гол нь махны үнэ өслөө ч малчдын амьдрал дээшилсэнгүй. Мах, малчин, махчин гурвын ирээдүй ирэх онд хэрхэн эргэх бол доо.

 .

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд 2020 он гэхэд ямар байх талаар “төсөвчид”, “банкчид”, “үндэсний хороо шинэтгэгчид”, “мах холбоожуулагчид”, “гурил тээрэмдэгчид”-ийн өмнө нэгэн тооцоо судалгаа үзүүлж тайлан, илтгэл бэлтгэж харуулж байна. Мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэнэ. Мал аж ахуйг эрчимжүүлнэ гэдэг нь махны үнэ буурна гэсэн үг юм уу, өснө гэсэн үг юм уу. Бүү мэд. Магадгүй мал аж ахуйг эрчим хүчээр хангах юм байлгүй. Тэгээд л энэ дулааны тавдугаар цахилгаан станцыг бариад байгаа байх нь.

 .

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hulguu.:
zud bolj judaggvi huduuniihun malgvi bolood hotiin bidnii amidarlaar amidarch vzeesee lal aruud. . . . . . . . .
2013-08-06
hulguu.:
ene malchid gej heden davarsan nuhduud bna. odoo id hadlan tejeeliin tsagaar nair naadam gej yavj yavchihaad uvul jaahan tsag agaar hvnderheer ee burhan mine heden mal uvs tejeelgvi hetsvvdlee ee tuslaarai bid chin heden malgvi bol amidral ahui doroitloo gej guij guvshij baigaad hotiin heden suragchidaar laa shvdenz tur zasgaas uvs tejeelee beldvvlj heden malaa tejeene harin hotod yamar ch bilee neg haniad garch aduunii mah chatsargana hoyur sain gehed ali aliniih n vniig usguud hotiin bidnii halaasiig gants sain segsersen judaggvi hvmvvs yas yuman deer hotiin bid nar tsalingaas tsalingiin hoorond amidarch baidag hvmvvs odoo huduu bol ail bolgon gadnaa negees hoyur mashin soichihood peediisen lalaruud bi huvidaa boddog yum zud bolood bvh mal n hiarval bidnii mongolchuud odoogiin vnees bagaar mahaa importoor oruulj idne dee.
2013-08-06
зочин:
малчидаас татвар авдаг болбол махны үнэ тогтвортой байна ялангуяа мянгат малчидаас
2013-08-06
amid honi zaragagchdaas bolgoomjil:
Tovchoonii tsaana amid honi yamaa zardag humuus arai dendej bna lee.hotiinhniig mal meddegguig ni dalimduulj hun aimaar turanhai bas nuruunii aris ni utchihsun yamarch shinjilgeenii bichiggui nel uvchin tussan muu malaa zardag.heer hayahad chono ch tooj iddeggui erguu saa uvchtei golduu malaa hot oruulj irj zardag.tegeed bas ih unetei 15kg mah garhaargui turanhai muu honiig 170-150000geed bdg.zah deer targan shine mah kg ni 7000t bgaa geed bodohod 20kg belen mah l 140000t shuu dee.bas deerees ni zamiin tugjrelduchnuun km zam tuulj ochij avna.bas ihenhi mal ni hulgainiih bdg baih.huduuniihun ideh malaa uursduu muugaas ni alj iddeg uls bidend sainiig ni zarna gej baihgui dee.malaa eruuljuuleh ni buu hel uursdiiguu yaaya gesen humuus shuu dee.hyanalt tavidag gazar ni sain hyanalt shinjilgee hiih heregtei.erguu tulug avilgald avaad huuramch shinjilgeenii bichig hiij uguhgui baih heregtei.bid eruul batalgaatai huns heregleh erhtei humuus shu dee.
2013-08-06
санаа аваач:
дээр 2 хүн маш зөв оновчтой бичиж 1, бодлоггүй төр, 2, хотын 2 захад бөөний төв, энэ чинь л төр оролцоод амжуулчих ажил мөн шүү дээ одоо болсон болоогүй замтай зууралдсаар байгаад нэг жилийг авчихлаа дараагийн 2 жилд юу амжуулах бол валют ааль эрт төрийн хяналтнаас гарсан шүү дээ найман шаргын хэдэн ченж монголын малютын бодлогыг атгадаг гэхэд хэтийдэхгүй
2013-08-06
91918925 g:
odoo ene balai jejuudee boliosoi tatvar ch toldoggui shuudee
2013-08-06
Zochin:
Yamar ch malgui Germanchuud khoninii makhiig Shine-Zelandaas importolj avchraad 7 euro-goor khunsendee khereglej baina.Ene chini 13000 tugug shuu dee manaikhaan .
2013-08-06
Зочин:
Малчдад үзүүлж байгаа олон янзын, тусламж тэтгэлэг, ноос сүүний урамшуулал нь малчдыг малаа борлуулах сонирхолгүй болгож байгаа учраас мах үнэтэй байгаа юм. Наад тусламж, дэмжлэг, урамшууллаар нь амьдраад болоод байгаа учраас малаа борлуулахгүй, байж л байг гээд сууж байдаг, тэгээд бэлчээр, тэжээлийнхээ нөөцөөс давсан мал нь зуд болохоор үхээд, хотынхноос тусламж гуйж байдаг, Бат-Эрдэнийн хэлдэгээр ер нь их ,,жудаг,,гүй хүмүүс байгаа юм даа
2013-08-06
Zochin:
UB khotod khamaatangui malchin ugui boljee ted teden ruugee utas tsokhiod l khotiin makhnii uniig medmegtsee uursdiin malaa ter uneer ni tootsood l borluuldag ni khend ch nuuts bish shuu dee.Gadnaas khyamd makh oruulj malchdiin monopoliig zogsooyoo.
2013-08-06
ЭНХТҮВШИН:
МАХ 1200 ТӨГРӨГ Ш ДЭЭ
2013-08-06
ZOCHIN:
BODLOGOGUI, JOLOOGUI HUDALCH TURUUS CHANGE-UUD ILUU SAIN AJILLAJ BAINA DOOO.
2013-08-06
Төрийн бодлого бичсэн нь:
Төрийн бодлого бичсэн нь: /202.21.106.103/ 2013/08/06 өдөр 09:09 Бодлогогүй төр байгаа болохоор ЧЕНЖ чөлөөтэй байх нь зах зээлийн хууль
2013-08-06
Dondog:
22-н товчоо бяанзүрхийн товчоо орчим 2 сайхан манхы бөөний худалдааны агуулах худалдаа нээчээч тэгүүл мал махаа авчирсан малчид ченжүүдийн аманд унахгүй нэг төвлөрсөн газарт худалдаа явуулаад байж болно шүүдээ Алтанхуяг сайдаа тэр бондны мөнгөөрөө нэг иймэрхүү юм хийлдээ
2013-08-06
Төрийн бодлого:
Бодлогогүй төр байгаа болохоор ЧЕНЖ чөлөөтэй байх нь зах зээлийн хууль
2013-08-06
Malchin:
Oilgosongui
2013-08-06