Нью-Йоркт алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байжээ
2011-11-22

АНУ-ын цагдаа нар алдан хядагчдын төлөвлөгөөг илрүүлэн сэжигтэн этгээдийг баривчилжээ. Цагдаа нарын мэдээлснээр алан хядах ажиллагааг Нью-Йорк хотод үйлдэхээр зэхэж байсан гэнэ. Уг алан хядагч, амиа золиослогч нь “Аль-Каида” алан хядах байгууллагын сурталчилгааг удирдлага болгож байсан бөгөөд Афганистан, Иракт Америкийн цэрэг байрлаж байгааг эсэргүүцэгч нь 27 настай ба АНУ-ын иргэн Хосе Пиментел гэгч байжээ. Алан хядах ажиллагаагаа үйлдэж чадаагүй энэ этгээд өөрийгөө “Аль-Каида”-гийн алагдсан толгойлогч Усама бен Ладенгийн дурсгалд зориулж Усама Хусейн гэж нэрлэсэн байсан төдийгүй цагдаагийн машин, шуудангийн албаны объектууд, гадаадаас эргэн ирж байгаа цэргийнхнийг дайрахаар бэлдэж байсан хэмээн мэдэгдсэн байна.
Shuud.mn
Сонин хачин