Төмөр замчдын цалин нэмэгджээ
2013-08-05

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 15 хувиар нэмэхээр болжээ. Тодруулбал, тус нийгэмлэг өнгөрсөн  бямба гаригт 64 жилийн ойгоо тэмдэглэжээ. Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд ажилчдын амжилтыг урамшуулж, ийнхүү цалин нэмсэн тухайгаа мэдэгдсэн байна. Мөн замчдынхаа нийгмийн асууддыг шийдвэрлэх хүрээнд дөрвөн өртөө, зөрлөгт 24 айлын орчин үеийн тохилог сууц барьж өгсөн гэдгээ мэдээлжээ.

Түүнчлэн монгол төмөр замчдын гар, ухаанаар бүтсэн "2 Загал" серийн гурван илчит тэргийг аялалд гаргасан байна. Галт тэрэгний жин, хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Агь- Сүмбэт-Сайншандын замд алсын автомат удирддага бүхий зөрлөг байгуулжээ.

Сонирхуулахад, тус байгууллагын ажилчдын цалин дундажаар нэг сая төгрөгт хүрдэг ажээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин