Хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй намын дарга
2013-08-06

Сөрөг намынх нь зүгээс МАН-ыг улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ гэж үзэж байна хэмээн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлийн улс төрийн нөхцөл байдлын талаар дүгнэлт эхэлжээ.

.

“...“Шинэчлэл” нэрийн дор хуулиас гадуур авирлаж намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна...” гэжээ.

.

Энэ үг ортой байтугай бүр үнэн гэдгийг олон нийт өнгөрсөн нэг жилийн хугацаанд харсан. Хэтийдсэн хэлмэгдэл, өшөө авалтын хөлд түүхэндээ цөөнгүй толбо үлдээсэн монголчууд ийм улс төржсөн зөрчилдөөнөөс сэрэмжлэн дөлдөг болсон. Авилгагүй нийгмийг цогцлоож, аливаад шударга ёс ялаасай гэсэн хүсэл дээр нь улс төрийн хожоо харсан өшөө авалт, муйхарлалт явагдсаар байгааг энэ илтгэл олон нийтэд сэрэмжлүүлэн санууллаа.

.

Илтгэлд өнгөрсөн сонгуулийн явцад гарсан сөрөг үйлдлүүд тэнцвэргүй байдлын тухай дараах байдлаар хэлжээ. Ерөнхийдөө бол цөөнх болсон намын сонгуульд үзэж туулдаг зовлон бэрхшээлийг МАН ч туулж ирсэн нь харагдана. Харин энд дурьдагдаад байгаа олонхийн давуу байдлын түрэмгийллийн автороор нь МАН өөрөө олон жил ажилласнаа ч мартаж болохгүй байх.

Хоёр сонгуулийн хуулийг батлахдаа зөвхөн АН-ын нэр дэвшигчдэд ашигтай байх хувилбарыг муйхарлан зүтгүүлж санасандаа хүрэв. Ганц жишээ хэлэхэд, сонгуулийн тойрог хэсгийн хороодыг төрийн албан хаагч  гэдэг нэрийдлээр хааяагүй АН-ыг хүчтэй дэмжигчдээр бүрдүүлэв.

.

“...Төрийн жинхэнэ албан хаагчдыг янз бүрийн халхавчийн дор АН-ын сурталчилгаа, зохион байгуулалтын ажилд бүрэн дайчлан ажиллуулав. Тухайлбал, арми, хилийн цэргийн бие бүрэлдэхүүний саналыг авахдаа дээрээс өгсөн тушаал удирдамжийн дагуу дарга нарынх нь хатуу хяналт дор зохион байгуулав...” эдгээр нь ерөнхийдөө бол МАН олон сонгуульд хэрэгжүүлдэг байсан л арга барил.

.

Харин “эрх баригчид МАН-д хандив өгч болзошгүй хүмүүсийг хатуу хяналтад авч, араас нь тасралтгүй мөрдөн шиншилж, харин өөрсдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн илт давуу байдлыг бүрдүүлж, мөнгөний хүчин зүйлийн ид шидийг үзүүлэв” гэсэн нь анхаарал татаж байна. МАН өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар санхүүгийн хувьд сул, үнэ мөнгөн дээр итгэл муутай дуугарч оролцож байгаа нь мэдрэгдэж байсан. Сонгуулийн үеэр нам нь аваргын талд нэг л хөдлөхгүй байна. Уг нь хүчтэй мөнгөтэй нам, ганц хүнийг суга татаад, мөнгөөр зодоод гаргаад ирвэл ирнэ дээ гэж гайхах хүмүүс их байсан. МАН-ын санхүүгийн хувьд суларсан нь дээрх дарамт,шахалттай холбоотой байсан байж болох л юм.

.

Хэдийгээр сүүлийн сонгуулиудад амжилтгүй оролцсон ч сонгуульд нэр дэвшүүлдэг байсан хийгээд сурталчилгаа хийдэг, түүнийг зохион байгуулдаг байсан олон хуучирсан аргачлал, бохир технологиос салах алхмуудын хийж чадсан гэдгээ Ө.Энхтүвшин дарга илтгэлдээ онцолжээ.

“... Аливаа сонгуульд нийт сонгогчдын 20-30 хувийг эзэлж байдаг, судлаачдын нэрлэдгээр, “хөвөгч хэсэг”-ийн болон бусад намын гишүүд, дэмжигчдийг татах зорилт тавихын өмнө Ардын намынхаа гишүүд дэмжигчдийг бүрэн оролцуулах ажлыг хийх ёстой байх аа. Энэ тал дээр сонгуулиас сонгуульд ахиц гарч буйг бас онцлон тэмдэглэе.

...Шийдвэр гаргах эрхийг аль болох анхан шатны нэгж рүү шилжүүлэх, гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зарим шинэлэг алхмуудыг хийхийг эрмэлзсэн.

.

...Сум, дүүрэг, аймгийн Хурлын сонгуульд чухам хэн хэнийг дэвшүүлэхийг шат шатандаа шийдвэрлэдэг байх, дээрээс хутгалдан оролцож чиглүүлдгийг зогсоох бодлого баримталсан. Аймгийн Засаг дарга, Хурлын тэргүүлэгчдийн дарга нарыг сонгож томилоход дээрээс тулгаагүй. Орон нутгийн ард иргэд нь чухам хэнийг арай илүү дэмжих хандлагатай байгааг л гол шалгуур болго гэж ерөнхий чиглэл өгч байсан нь буруудаагүй.

.

...Удирдах зөвлөл, Бага хурал дээр ч шударга өрсөлдөөнийг хангах, хэн нэгэн эрхтэн дархтан тухайлбал, намын дарга давуу эрх эдлэх ёсгүй гэсэн байр суурийг миний бие  баримталсан. Үүнийг би өнөө яриад буй шинэчлэх гэдэгт хамаарна л гэж ойлгож байгаа” гэжээ.

.

Мөн тэрбээр намынхаа сонгуулийн алдааг хэдэн зүйлд багцлан авч хэлсэн байна.

...Гишүүд, дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлэх, сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлөн, бодлого зорилтоо ойлгуулан татах ажил хангалтгүй байсан. Бидний зорилго болгоод тавиад байсан хөвөгч хэсэг, залуучууд, нам бусчууд урдын адил үндсэндээ гадна талд үлдсэн. Сурталчилгааны эхний өдрүүдээс ийм дүр зураг мэдрэгдсэн боловч үлдсэн 20 гаруй хоногт олигтой засч өөрчилж чадсангүй.

.

Сонгуулиудад гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн сонгуультнууд маань бүгд сэтгэлээ өгч зүтгэсэн гэвэл үнэнд нийцэхгүй, хангалтгүй оролцоотой байсан талаараа дурьджээ. Мөн намынх нь залуучуудын байгууллагын хангалтгүй үйл ажиллагаа нь ужгирч байгааг ч анхааруулж НАМЗХ, НАМОХ монголын залуучуудын олонхийг дагуулж чадах “үндсэн ажил”-аа хийхийг сануулжээ.

Ө.Энхтүвшин дарга ...Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс үүдэлтэй, харин амжилт, ололт бол баг, хамт олон, магадгүй мянга мянган хүний бүтээл байдаг билээ... гэж ялагдлыг зөвхөн удирдлага руу нялзаах маягаар улс төр хийж байгаа нөхдүүдийг “болиорой” гэсэн байна.

.

МАН-ын даргын илтгэлээс гишүүд, олон нийт юу хүлээж байсан бэ тэр бүгдэд хариулсан гэж болохоор байна. Хүнд үед эв нэгдлийг сахиж, хэн нэгнээрээ туг тахин авилгач хэмээн цавчиж намын нэрийг цэвэрлэх зөвлөмжийг хүлээж аваагүй гэдгээ мөн хэлжээ. Мөн одоогийн үед зарим гишүүдийнх нь хүсээд байгаа шиг эрс шийдмэг алхмуудыг хийж, даварсан гишүүд нөхдөд хариуцлага тооцох гэхээр дүрмийн хүрээнд баригдаж хөдөлж чадахгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ талаар “...Сөрөг хүчин болсон үеийн намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ” гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан гэжээ.

.

Мөн тэрбээр МАН дүрэмдээ өргөн хүрээтэй өөрчлөлт оруулж, дотоод асуудлаа яаралтай эмхлэн сөрөг хүчний үүргээ биелүүлж эхлэх ёстой болоод байгааг хэлж, иргэдийн сөрөг хүчний хүлээлтэд хариу өгчээ.

...УИХ дахь Ардын намын бүлэг ажилдаа орж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн холбогдох хууль, тогтоолын төслүүдээ яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатай байна. Ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал, тооцоо судалгаагаа дуусгаж УИХ, Засгийн газарт өргөн барих, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн биелэлт, түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл яг очих ёстой эзэддээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих зэрэг асуудлууд руу анхаарлаа хандуулмаар байна...

.

Сөрөг хүчин намрыг хүлээлгүй ажлаа хийж эхлэх нь ээ гэж ойлгогдлоо. Эцийн дүнд МАН-ын дарга хэн байх нь бус ард түмний талд дуугарах сөрөг хүчин байж чадах уу гэдэг дээр олон нийт дүн тавина.

МАН-ын Их хурал ирэх аравдугаар сарын 27-нд товлогджээ. Наана нь улс орны амьдрал үргэлжилнэ. Энэ хугацаанд чухал асуудлууд дээр төрийн шийдвэрүүд хяналтгүй гарсаар байх бий дээ.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
odjii:
iim dargatai yum chin argaguich yumuda
2013-08-08
Ардчилал:
Би уг нь АН ДЭМЖДЭГ гэтэл эд яав.Төрийн толгойд гарангуутаа л айлгаж дарамтлаж эхэлсэн шүү дээ энгийн төрийн албан хаагчдыг хомроглон халж дуу хоолой болсон ТВ-9ын 40 гаруй сэтгүүлчид энэ тэнд очсон дарга нар нь үнэхээр оюуны хоосролтой мэдлэггүй Бат-Үүл дарга нь хүртэл Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай болгож байх шиг өрөвдөлтэй юм даа ЭНЭ юуг илэрхийлж байна гэвэл Ардын гэсэн бүх тодотголтой зүйлийг устгаж байгаа нэг хэлбэр өрөвдчлөө өөрийнхөө дэмжиж явсан намаа
2013-08-07
Ирээдүй:
Иш энэ хүмүүс үнэхээр мэдэж ингэж бичээд байгаа юм уу мэдэхгүй байж мэддэг царайлаад байгаа юм уу...1996 онд АН төр барихдаа яалаа даа Төрийн өмчийн бүх обьектыг ягаан ногоон тасалбар нэрээр дампууруулаж одоо энэ АПУ Талх чихэр Голомт банк чинь боссон шүү дээ.Бүх л мөнгөтэй хүмүүс АН шүү дээ арай ч хийсэн юмыг нь ингэж үгүйсгэж болохгүй том намаа сая бол ерөнхийлөгчид ялсан шүү МАН-д амжилт
2013-08-07
Иргэн:
ХЭН НЭГНЭЭР ТУГ ТАХИЖ НАМ ШИНЭЧЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭНЭ.....ТЭГВЭЛ МАН УЛС ОРНЫГ, АРД ТҮМНИЙГ СҮҮЛИЙН 10 ЖИЛ ХАМРААР НЬ ГАЗАР ХАТГУУЛЖ БАЙСАН ХҮНД БАЙДАЛД ОРУУЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НАМЫН ЛИДЕР ГЭХ ЛУЙВАРЧИД АВИЛГАЧИД ЧИНЬ ХОЙШИД ЯГ ХЭВЭЭРЭЭ, ХЭЗЭЭ Ч ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАХГҮЙ АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГИЙГ ОЛОХООС ЖИЛЭЭС ЖИЛД ӨНГӨРЧ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ, МАН ЯМАР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ХААЙЦАЙЛЖ ХАМГААЛДАГ БАЙГУУЛЛАГА ЮМ УУ, ТАНАЙ НАМ ГЭМТ ХЭРЭГНҮҮДЭЭСЭЭ САЛАХ ЁСТОЙ, ЭНЭ БАЙДЛААРАА БАЙВАЛ СЭХЭХГҮЙ, УГ НЬ ТҮҮХЭН ГАВЬЯАТАЙ ГАЙТАЙ НАМ Ш ДЭЭ, ТЭР ҮЕИЙНХ ШИГ ЦЭВЭР СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ УДИРДАГЧ ХҮН БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ТАНАЙ НАМД, НАМЫН ДАРГЫН ЯРЬСАН ЗҮЙЛД ХҮНИЙ СЭТГЭЛД НИЙЦЭХЭЭР ШИНЭЧИЛЬЕ, АЛДААГАА ЗАСЬЯ УХААРЬЯ ГЭСЭН ЯМАР Ч ШИНЖ ТЭМДЭГ ҮНЭР АЛГА, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ШАЛТГААНЫГ ХҮРТЭЛ БҮРЭН ГАРГААГҮЙ, ХАГАС ДУТУУ ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙНА, НАМЫН ДАРГЫН ИЛТГЭЛД ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЗҮЙЛ ОГТХОН Ч АЛГА ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ МӨХНӨ. 1960 ОНЫХОН ҮХЭЖ ДУУСАХААР 2030 ОНД ТАНАЙ НАМ ЯАЯ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭР ҮЕД УДШ-ИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАЖ ТАТАН БУУГДАХАД БЭЛЭН БОЛОХ БАЙХ ДАА. ӨӨДТЭЙХЭН ДОРВИТОЙХОН ЗОРИГТОЙ МУУ ХҮМҮҮСЭЭСЭЭ ЯАРАЛТАЙ САЛЖ ЗӨВ ЗҮЙТЭЙ САЙХАН ЗҮЙЛИЙГ ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БҮТЭЭ.
2013-08-07
Zochin:
AN tur barilaa geed buuur dorduulaad baigaa yum bishuu. Dollariinhaa hanshiig ch barij chadahgui
2013-08-07
toimch-d:
Toimch P.Bayarhuu avsandaa shudteigee oroh vii dee!
2013-08-07
MAH NAMIIN GISHUUN:
ZAILUUL HEERHII AMITAN EGEER ZAHIIG HAAH ESTOI DUTI FREE BAS HAAH HEREGTEI GEJ BODOJ BAINA
2013-08-07
сыбсыу:
"Монгол Морь-3000" Гиннесийн номд бүртгүүлэх хурдан моридын уралдааны 10000 морины жагсаалд ганган эмээл хазаартай морь унуулна.
2013-08-06
shudebertuuraigui mal:
MAN-iin uhaangui maluud shud ever tuurai zevsegtei baisan bol yah baisan yum bol. 30-40 onuudad 40 myangan huniig alj horooson ,2008 ond songuuliin luibaraa 5 hunii amiar batalgaajiilsan uhaangui shunal ni shulam bolson luivarchdad erh medel zevseg hereggui.Busadad gai tailgui uter turgen dal orson ni deer.
2013-08-06
chavgants:
Enkhtuvshingiin iltgel nerneesee ehleed uhaangui teneg bolohoo batalsan. Tsag ueiin baidald boditoi unelelt dugnelt ugch chadaagui.Bulhai luivraa hamgaalsan ,ushuu horsol gutgelgeer duuren hovch heruulch uimraa tsavgantsiin yarianaas dor bolson baina lee. 50,60 jiliin umnuh kommunist namiin hurliin iltgel iimerhuu baisan . Hoit nasandaa shulam bolj tutuh amitan l neg iimerhuu yum yarih baih daa..
2013-08-06
haha:
enhee min erthen arvin doo!
2013-08-06
kkkkkkkkk:
enhtvbshinii medeelel vndsendee zaluusiin dairaltaas hvnd garuud oorsdiigoo hamgaalan oorsdiin hoiisen nvgelee hjaatsailan jinhene jvjig tavijee hoorhii nogoo shinchlel geed bgaa dagznuud ni itgej senherne l dee hahahahahaha
2013-08-06
qwertyu:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-06
ХАР НҮГЭЛТ:
НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРДАГ АА ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ.МАН-ЫНХАН ЭНЭ ЧИГЭЭРЭЭ УДВАЛ СӨНӨНӨ,ЭСВЭЛ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭЖ,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧИДААСАА САЛЖ ЧАДВАЛ ДАХИН МАН НАМАА ЖИНХЭН УТГААР НЬ НАМАА АВАРЧ ЧАДАХ БАЙХ.ӨӨРӨӨР АВРАХ АРГА АЛГА ДАА.
2013-08-06
НҮГЭЛТ ХАР:
МАН НАМД АЛДАА БАЙХГҮЙ ЗӨВХӨН АН-ЫНХАН Л ЯЛСАН НЬ БУРУУ.МАНАЙ НАМ ЯЛСАН БОЛ ОЛОН ХҮМҮҮС ШОРОНД БИШ ИХ ХУРАЛД ЗАЛАРЧ БАЙХ БАЙЛАА.МАНАЙ ДАРГА НАРЫН ХЭЛДГЭЭР НАМРУУГАА БИШ ТӨРЛҮҮ ДАЙРЦГААХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.ТӨР Л БУРУУТАЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН БАЙХ.
2013-08-06
зочин:
Энэ нийтлэлийг бичсэн дурак хүнийг доромжлох ямар эрхтэй юм бэ. солиотой амьтан. амыг нь ангайлгаад харчихсан юм байх даа.
2013-08-06
Lhagva:
Ene muu umhii hulhi enhtubshin mongoliin turiig olon jil buzarlaj amidarlaa odoo zailah bolsoon
2013-08-06
irgen:
MAN seneh ni oilgomjtoi boljee
2013-08-06
ariuna:
alivaa shinechlel eersdeesee ehelne hun ru muugaa chihej bolohgui man eersdiin unah nuhiig eersdee uhasan biz dee
2013-08-06
эээээээээээээ:
Зайлуул даа, алдаагаа олж харсан юм юу ч алга, бүх бурууг АН-аас боллоо гэвэл үнэн гэнэн төсөөлөл. Мөн хууль гэж нэг юм байдаг гэдгийг Энхтүвшин байтугай бүхэл бүтэн МАН гэдэг байгууллага ойлгохгүй юм шиг байна. Хэрэгжүүлэх гэж хууль байдаг болохоос Энхтүвшин мэтийн МАНгаруудаар мушгин тайлбарлуулах гэж байдаггүй, гэхдээ эд нар ч энэ мэтээр гуйвуулж ярихдаа мэргэжсэн улс даа
2013-08-06
yalalt:
Эхлээд махны үнээ мэд ард түмний дотор орж үз
2013-08-06
ялнаа:
зүгээр өнөөгийн засгын газрын байж байгаа цариа.3 жилийн дараа ялнаа.
2013-08-06
vvvv:
37 ond alj hyaddag shigee l setgeed yavaad bgaa yum bn. Hazah , murguh ch geh shig . MAN bainga biyiin bolon oyun uhaanii huchirhiilel uildegchid. Yagaad ed nariig zailuulaad tsever zaluuchuud gargaj boldoggui yum bol
2013-08-06
ЗОЧИН:
MAX 1200 ГЭЖ ХЭЭД Л БУДАА БОЛСОН ХҮН ДЭЭ.
2013-08-06
MAN gar bish:
Ene bandi boli T1 yum yariad l bhiin
2013-08-06
esuu:
ene yalzarsan nam uurchlult hiigeed tseverlegdehuu?
2013-08-06
хэлсэн үг:
бүрэн эхээр нь уншвал их л зөв юм хэлсэн байна лээ үгийг нь хэлж байна нам дарга бол өөр асуудал
2013-08-06
eoooo:
deerh setgegdeliig bicheer orchdog genee.SHUUD.MN-IINHEEN YOSTO DURAKUUD DURAKIINHAA UGEND ORJ DEE..HA HA HA
2013-08-06
noroviin tanhuyag:
kkkkk noroviin huuhed yasan muuhai nerteibolood ene site uud neriig ni tanaad bnaa....tanhuyag bhdaa yahavdee.uuriinh ni sanaachlaga bolj bolj muu erguu durak stupid tso ni ma.
2013-08-06
bayaraa:
man namiin tododgoltoi bugdiig halj selj bga ni unen shu de tiim bj bolohgui shu de hamtraad zaagaad yumaa hiij buteej bolno shu de
2013-08-06
МОНГОЛ:
ЭНЭ МАН-ЫНХАНЫ ХУРАЛДСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ БАЙХАД ЛЕНИН ШИГЭЭ ШИНЭЧЛЭЕ БАС ДАХИН ШИНЭЧЛЭЕ ГЭЖ ЯРИАД БАЙХААС ӨӨР ТЛДОРХОЙ ЗҮЙЛ ОЛГОГДОХГҮЙ ЮМ ТЭГЭЭД ЭНЭ ДАРГА УХААНТАЙ НӨХӨР АРДЧИЛСАН НАМЫНХАН 1996 ОНЫ ҮЕИЙН ӨС ХОНЗОНГОО АВЧ ЭХЛЭЭ Ч ГЭХ ШИГ ӨӨР НАМЫН АСУУДАЛ ГАРГАЖ ИЛТГЭЛДЭЭ ЯРЬЖ БАЙХ ЮМ АРД ИРГЭДЭЭ БОДОЖ АЖИЛЛАХЫН ОРОНД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА СӨРӨГ ХҮЧИНЭЭ ЗАСАГ ТӨРӨӨ МУУЛСАН ХЭДЭН АВЛИГЧДЫН АМАА ОЛОХГҮЙ БУРСАН ХУРАЛ БОЛЖ БАЙХ ЮМ ДАА ЭНЭ ЯНЗААРАА БОЛ ЮУН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БҮЗР ДООШОО ОРЖ БАЛРАХ НЭЭ
2013-08-06