Аялал жуулчлалаа дэмжин татвараа бууруулжээ
2013-08-06

Грек улс сүүлийн таван жилийн хугацаанд зочлоогүй  олон тооны жуулчин ирэх төлөвтөй байгаа талаар Афин хотын аялал жуулчлалын газраас мэдэгдлээ.

Үүнтэй зэрэгцэн аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд сүүлийн гурван жилд анх удаа татварынхаа хэмжээг бууруулсан аж. Европын эдийн засгийн хямралын тэргүүн эгнээнд байсан Грек улсад эдийн засгийн өсөлт ажигладагдаж эхэлж байна. Тиймээс ч Афиний зүгээс улсынхаа аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд зоогийн газар, хоолны худалдаа эрхлэгчдээс авдаг байсан 23 хувийн орлогын татвараа 13 хувь болгон бууруулжээ. Ийм шийдвэр гаргахын өмнө Грекийн засгийн газар Европын холбоо, Европын төв банк, Олон улсын валютын сантай удаан хугацаанд хэлэлцээр хийсэн юм.

Энэ жил Грек улсад 17 сая жуулчин ирэх төлөвтэй байгаа юм.  Грекийн төв банк 2013 оны эхний улиралд сая гаруй жуулчин хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 4.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bolortsetseg:
ynaa ih boroo orood bhaar hdn juulchid garlaa shde kkke
2013-08-06
mongol hvv:
tiim shvv kk
2013-08-06
irgen:
ene ergiig mongoliin aylal i juulchlaliihan heregjvvleh heregte
2013-08-06