“Саммит Компьютер Технологи” ХХК-ийн 10 жилийн ой тохиож байна
2013-08-06

2003 онд анх мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус компанийн ойн баярын хурал Чингис Хаан зочид буудалд болж өнгөрсөн жилүүдийн ололт амжилт, алдаа оноо болон ирэх 10 жилд хийх төлөвлөгөөгөө ажилтнууддаа танилцууллаа.

.

Тус хуралд “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн Ерөнхий Захирал Т.Ганбат хэлсэн үгэндээ: “Анх 2003 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй Саммит компани байгуулагдаж байхдаа тодорхой том зорилго, төлөвлөгөө урьдаа тавьж байсангүй харин хийх үйл ажиллагааны чиглэлдээ бат итгэлтэй бусдын адил амьдрал ахуйгаа сайжруулая гэсэн эгэл даруухан хүсэл тэмүүлэлээр эхэлж байлаа. Компаний нэрээ Саммит Компьютер Технологи гэж өгсөн учир нь уг чиглэлдээ үнэнч байж ямагт оргил өөд тэмүүлэх болтугай гэсэн залуу хүмүүсийн өөдрөг сайхан сэтгэл байсан юм. Тийм ч учраас анхлан бизнес эхлүүлж байхад туслаж дэмжиж хамтран ажиллаж байсан тэр үеийн эрч хүчтэй цоглог залуусдаа баярлаж байна.

 .

Өнгөрсөн 10 жилийг эргэн харахад Далай ламын "Нэр төртэй сайхан амьдар. Эргэж харахад дахин амьдарсан мэт сайхан сэтгэдэл төрнө" гэсэн үг санаанд бууж байна.

 .

Хэрэв бид ургац тарихдаа сайн үр цацсан бол сайн ургац хурааж авна. Харин муу үрээр таривал муу ургац л авах болно. Тиймээс хамгийн гол нь зөв бодлоготой зөв  менежменттэйгээр компанийн үйл ажиллагааг явуулах нь компанийн насыг уртасгаж байгаа хэрэг юм. Бидний үйчлүүлэгчиддээ хүргэж байгаа үйлчилгээ бараа бүтээгдэхүүн маань хүний сэтгэл зүрхнээс нь баярлуулж хүсэл тэмүүлэлийг бий болгож чаддагаараа бусдаас онцлогтой. Юу вэ гэвэл манайхаас компьютер, зурагт, аваад гарч байгаа гэр бүл өөрийг нь хөгжүүлэх мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нь тухайн гэрт мэдлэгийн хөгжил дэвшил, баяр баясал авчирах учир хамгийн зөв хөрөнгө оруулалт хийсэн гэдгээрээ сэтгэл дүүрэн байдаг.

 .

Бидний бүтээгдэхүүн Монголын төрийн болон хувийн хэвшил, Олон улсын байгууллагад бүгдэд хүрч тэдгээрийн бизнесийг, ажлыг дэмжсэн найдвартай түнш нь байсаар байна. Тиймээс бидний хийж байгаа энэ бизнес өөрөө маш эрүүл, эерэг энергийг хүнд өгч байдаг хүрээлэн орчиндоо ээлтэй тийм л бизнес. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрдүүлж, сайн чанартай бүтээгдэхүүнээр хангаж ирсэн нь бидний тарьсан ургац зөв байсныг батлаж байна. Бид хойшид ч хэрэглэгчдээ зөв хандлагаар хандаж хүсэл тэмүүллийг нь улам бадраахын төлөө ажиллана. 10 жилийг бидэнтэй хамт угтаж буй нийт хэрэглэгчддээ мөн талархаж байна. Итгэл даахын учрыг илүү мэдэрч байна” гэсэн байна.

 .

Тус компанийг PC mall сүлжээ дэлгүүрээр нь хэрэглэгчид илүү сайн мэддэг бөгөөд өдгөө тус сүлжээ нийт 33 салбартаа Монгол Улсын аймаг бүрт өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан худалдан авагчиддаа мэдээллийн технологийн чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг болгож байна.

 .

Нийт “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн харилцагчид, худалдан авагчид, түншүүд, хамтран ажиллагсаддаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Shuud.mn
Сонин хачин