Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна
2013-08-06

  Өмнөговь аймаг эрчим хүчний доголдолд орж 10 хоног цахилгаангүй байгаа гэх мэдээлэл тархаад байгаа юм. Тус аймагт яагаад цахилгаан доголдох болсон талаар Эрчим хүчний яамны холбогдох хүмүүсээс тодруулахад   “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн сарын 27-ны өдрийн 03.00 цагаас 29-ны өдрийн 24.00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад техникийн шинэчлэл, туршилт тохируулгын ажлыг хийн хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарласан.   Энэхүү барилга угсралтын ажлын гүйцэтгэл 97 хувьтай явж байгаа бөгөөд энэ сард багтаан улсын комисс ажиллаж Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системтэй холбогдож, хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр ханган ажиллана.   Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, ээлжит урсгал засвар хийх төлөвлөгөөний дагуу өчигдөр өдрийн 06.00-13.00 хүртэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн Улаанбаатар-Багануурын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар үйлчилгээ хийх үед Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудад цахилгаан түр хязгаарласан” гэсэн юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-06
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-08-06