Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв
2013-08-06

Японы ард түмэн Хирошима хотод дэлбэлсэн атомын бөмбөгт амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурслаа. 1945 оны наймдугаар сарын 6-ны өдрийн 15 цагт Хирошима мужид АНУ атомын бөмбөг хаяснаас хойш 68 жил өнгөрчээ.

Хирошимагийн энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 10 мянга гаруй хүн цугларч амиа алдсан иргэдийн хойноос буяны ном уншиж, лаа барьж хүндэтгэл үзүүлсэн байна.  Уг арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, НҮБ-ын төлөөлөгчөөс гадна 70 гаруй орны дипломат төлөөлөгч оролцжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ “Дэлхийд цөмийн зэвсгийг устгахын төлөө түнш орнуудтайгаа хамтран ажиллана. Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт дэлбэрэлт 140 мянга гаруй хүний алтан амийг авч одсоныг хэзээ ч бид мартах учиргүй. Энэ өдрийг хойч үе минь сэрэмжлүүлэг болгон хүлээн авах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bid nar:
odoo ter tsag negent ard hotsorchee,gehdee yaponchuud oorsdoo dainiig odooson bolohoor yaaya gehev dee
2013-08-07
ariunaa:
aimar yumaa odoo delhii mini taiwan bgaasaa daa nulims hol bgaasaa daa
2013-08-06
uls turiin bodlogo:
bumbug haysan tsereg daraa ni amia horolson gsn shdee
2013-08-06
horishima:
horishima yponchuudad surgamj bolson shdee
2013-08-06
cry cry:
delhiin hamgiin aimar vil ywdal
2013-08-06