Майкл Фелпс: Амжилт гаргасан хүн бүхэн хөлс, нулимсаа амталсан байх учиртай
2013-08-07

Майкл Фред Фелпс 2004 оны Афины олимпийн наадмаас найман алтан медаль, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас найман алтан медаль, Лондонгийн олимпоос долоон алтан медаль хүртэж дээд амжилтын эзэн болсон. Фелпсийн усан сэлэлтийн нийт медалийн тоо 46 хүрсэнээс 38 нь алт, зургаа нь мөнгө, хоёр нь хүрэл медаль аж. Дэлхийн спортын түүхэнд цор ганц “Загасан хүн” хэмээн алдаршсан түүний сонирхолтой ярилцлагаас хүргэж байна.

.

-Усан сэлэлтийн спортыг хэзээнээс эхлэн сонирхох болов?

-Эрвээхэй, ганцаарчилсан олон төрөл, чөлөөт, араараа даллах сэлэлтээр хичээллэж амжилт гаргалаа. Би 1985 оны зургадугаар сарын 30-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Бальтимор хотод төрсөн. Аав минь их ууртай хүн байсан санагдаж байна. Намайг гэрт үймүүллээ гээд гадаа гарахыг шаарддаг байсан. Тэр үед гадаа усан сангаас өөр юу ч байдаггүй байлаа. Би бараг дөрвөн настайгаасаа хойш усан санд амьдарсан гэж хэлж болно. Хэрвээ аав минь уургүй байсан бол би ус руу зүглэхгүй байх байсан. Уур бас амжилтыг авчирдаг юм. Харин ямар цагт ямар уур гаргахаа сайн мэдэж, суралцах хэрэгтэй. Бас нэг нөлөөлсөн зүйл бол намайг есөн настай байхад эгч маань 14 настай байсан хэрнээ усанд сэлэлтээр улсдаа нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт жагсч байсан. Миний үлгэр жишээ авах тамирчин надад маш ойрхон байсан байгаа биз. “Яагаад эгч маань надаас илүү байдаг байна аа” гээд л, бусад дүү нарын нэгэн адил битүүхэн атаархал тээж явсан. Би багаасаа олимпийн алтан медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, бас онцгой тамирчин болохыг мөрөөдөх болсон.

.

-Таны өндөр жин хэд вэ, хэлэхийн аргагүй сайхан залуу юм аа?

-Биеийн жин 91 кг, өндөр 193 см. Сайхан залуу эсэхээ мэдэхгүй байна.

.

-Их сонин асуулт байж магад яагаад ийм хурдан сэлдэг болсон юм бэ?

-“Майкл Фелпсийн бие эрхтэн усанд сэлэхэд зориулсан мэт” гэсэн нийтлэл би уншиж байсан. Өөрийнхөө тухай ингэж уншсан чинь их сонин санагдаж байсан шүү. Нийтлэлд “Тэрбээр урт гар болон аварга том хөлтэй нэгэн. Олимпийн аварга эр 49,5 размерийн гутал өмсдөг гэнэ. Том хөлийн хамт бараг хоёр дахин том хэмжээний хөлийн шагайтай” гэх зэргээр онигоо шиг юм бичсэн байсан. Нэг зүйлийг хэлэхэд, би хөлсөө гартлаа хөдөлмөрлөсөн нэгэн. Өөр зүйл байхгүй. Усан санд хөлс минь хүртэл надад амтагддаг байсан. Би тэгэж л хөдөлмөрлөсөн. Амжилт гаргасан хүн бүхэн хөлс, нулимсаа амталсан байх учиртай.

.

-Зөвхөн америкчуудын хувьд биш, та бол өнөө цаг үед амьдарч буй баатруудын нэг. Гэвч үргэлж үлгэр жишээ байж, үүрэг хариуцлагаа мэдэрч амьдрах танд ямар санагддаг вэ?

-Заримдаа ингэж бодох үе бий. Гэхдээ би хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэхийн тулд зүтгэж яваа жирийн нэг залуу гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй.

.

-Та жирийн хүн биш шүү дээ?

-Би бусадтай л адил жирийн хүн. Онцгой байх нь, онцгой гэж мэдрэхийн юу нь сайхан гэж. Би 20 жил усанд сэлж байна. Зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө 20 байтугай олон жил зарцуулсан жирийн олон хүнийг би мэднэ. Тэд баатар болохыг хүсээгүй шиг би ч бас адилхан.

.

-Харин Фелпс, та бол өөр. Би өмнө нь домог болсон олон тамирчинтай уулзаж байлаа. Тэдний хэн нь ч таны үзүүлсэн амжилтыг давахгүй гэдгийг тоо баримт, дэлхийн дээд амжилтыг 39 удаа шинэчилсэн үзүүлэлтээр тань батална?

-Хэрэв чи шилдэг нь болохыг хүсвэл, бусад хүмүүсийн хэзээ ч гаргаж чадахгүй зүтгэл, хөдөлмөрийг өөрөөсөө шаардах хэрэгтэй. Би өдөр болгон бүр амралтын өдрийг ч алгасалгүй дасгал, сургуулилалт хийдэг. Тэгэхээр бусад тамирчнаас би жилд 52 өдөр илүү хичээллэж байсан учраас ингэж амжилт гаргадаг байх. Тиймээ ганцхан зүйлийг л мэднэ. Би бүх ясаа халтал хөдөлмөрлөж чадсан.

.

-АНУ-ын хүндэт иргэн байхын тухайд?

-Миний хувьд, америк хүн байна гэдэг гайхалтай эрхэм зүйл. Эрх чөлөөний орон, дэлхийн тэргүүлэх гүрэн. Алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх мөчид америк хүн бүр надаар төдийгүй эх орноороо бахархана, хүмүүс хоорондоо миний тухай ярих болно, намайг уралдах мөчид намайг дэмжиж уухайлна. Энэ бол гайхалтай зүйл. 2008 оны Бээжингийн олимпийн дараа би энэ бүхнийг ханатал мэдэрсэн.

.

-Шүтээн тамирчин хэн бэ?

-Майкл Жордан. Миний хувьд тэр бол сагсан бөмбөгийн спортыг өөрчилж, дэлхийн хүн бүрийн анхаарлын төвд оруулж чадсан хүн. Харамсалтай нь бид нэг ч удаа таарч байгаагүй юм байна. Түүнтэй хэзээ нэгэн цагт уулзвал асуух зүйл надад олон бий. Сагсан бөмбөгийн спортын од байсан хэрнээ яагаад бэйсбол руу урвасан, тэгсэн хэрнээ яаж их спортод гайхамшигтайгаар эргэн ирж чадсан гэхчлэн олон зүйлийн асуухыг хүсч байна.

.

-Домогт сэлэгч Марк Спитц долоон алтан медаль хүртэхэд би жаахан хүүхэд байлаа. Түүгээр маш их бахархаж, усанд сэлэгч болохыг мөрөөдөх үе надад байсан ч чадаагүй юм. Чиний амжилт түүнийхээс илүү, бас чи залуу хүн бүрийн мөрөөдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь болжээ. Та хоёрын бас нэг адил тал нь “алдартны алдаа”. Мөрийтэй тоглосон, олимпийн наадмын үеэр рекламны зураг авахуулсан гэхчлэн шуугиан дэгдэж, хүн бүр чам руу дайрах болсон. Үүнийг чи хэрхэн хүлээн авсан бэ?

-Ямартай ч сайхан санагдаагүй. Бүхнээ алдсан юм шиг, бүхий л ялалт маань хэнд ч хэрэггүй мэт санагдсан. Гэхдээ би алдартан биш байсан бол хэн ч над руу ингэж дайрахгүй гэдгийг л мэдэж байсан. Би алдсан, энэ нь том хүн болж яваа өсвөр насны хүүгийн дайрах л ёстой зам гэж өөрийгөө заримдаа тайтгаруулдаг.

.

-Амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох бүрт хамгийн түрүүнд ээждээ хэлж, зовлонгоо хуваалцдаг гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Олимпийн наадмын үеэр рекламны гэрэл зураг тань нийтлэгдсэний дараа ээжтэйгээ ярилцсан уу?

-Миний ээж бусдын ээжүүдийн л адил надад маш их санаа тавьдаг. Би тэр үед ээжтэйгээ ярилцсан. Амьдралдаа би маш олон алдаа гаргасан, гэхдээ нэг алдаагаа хэзээ ч дахин давтдаггүй. Яагаад гэвэл би өсч, дэвшиж, суралцаж яваа жирийн л нэг залуу.

.

-Чи хэдэн удаа жинхэнээсээ дурлаж байв?

-Хоёр удаа, гэхдээ аль аль нь бүтэлгүйтсэн. Тэд бүгдээрээ сайхан бүсгүйчүүл байсан. Нэгэнтэй нь хэрвээ ус байгаагүй бол аль хэдийнэ гэрлэх байлаа. Энэ үйл явдлын дараагаас ус ямар их хүчтэйг мэдсэн. Дунд сургуулийн дурлал их хүндээр туссан. Энэ үед л хүмүүс дурлалд шархлах нь элбэг шүү дээ.

.

-Лондонгийн олимпийн дараа зодог тайлна гэж та эртнээс мэдэгдэж байсан. Гэвч сэтгүүлч бид ямагт “Энэ үнэхээр үнэн гэж үү” хэмээх улигт асуултаа тавьдаг. Би ч бас хуучин зуршлаа давтахаар шийдлээ?

-Зодог тайлсныхаа дараа, Лондонгийн олимп дууссаны дараа далайн эрэг, наран шарлагын газар руу олон очсон. Архи ч их уусан. Гэхдээ яагаад ч юм сэлмээр санагдаагүй. Учир нь би усан дотор хэтэрхий их цаг, мөчийг өнгөрүүлжээ.

.

-Та дунд болон их, дээд сургуулиудаар зочилж, хүүхэд, залуустай уулздаг. Дөнгөж л мөрөөдөж эхэлж буй, мөрөөдлийнхөө төлөө ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа тэдэнд та юу гэж зөвлөдөг вэ?

-Амжилт, ялагдлын дараа хэрхэн өөрөөрөө үлдэхийн чухлыг сануулдаг. Би бол хүн. Робот биш. Миний амьдрал төгс байгаагүй, бусдын л адил зовлон, бэрхшээл бий. Гэхдээ энэ нь намайг алдартай тамирчин болоход ялагдлаа өмөөрөх шалтгаан болж байгаагүй. Тийм учраас шилдэг нь болохыг хүсвэл өөрийгөө битгий өрөвд, бүү шантар, бусдаас ямагт илүү хичээж бай л гэж хэлдэг. Намайг дагаад олон хүүхэд усан дурлах болсон.

.

-Таны “No limits: The Will to succeed” номоос өргөж авсан хүүгийн чинь талаар уншиж байсан. Түүний тухай бидэнд сонирхуулаач?

-Тэр зургаан настайгаасаа эхлэн усанд сэлэлтээр хичээллэсэн ч долоон настайд нь гэрийнхэн нь түүнийг тархины хорт хавдартай болохыг мэдсэн юм. Бид тэр үед буюу 2002 оны аравдугаар сард анх уулзсан. Учир нь тэр миний сэлэлтийг үзэх дуртай, тэгээд надтай уулзахыг хүссэн юм. Бид хамтдаа сагсан бөмбөг тоглож, орой хоол хамт идэв. Түүнийг хагалгаанд ордог өдөр би эмнэлэг рүү агаарын бөмбөлөг явуулсан. Түүнийг л аз жаргалтай байлгах гэж тэр шүү дээ. Дараа жил нь түүний бие сайжирсан тухай болон Стиви усанд сэлэлтээр эргээд хичээллэж эхэлснийг сонссон. 2007 оны дөрөвдүгээр сард Стивигийн ээж залгаж, түүний бие муудсан, бас надтай уулзахыг хүсч байгааг дамжуулсан. Энэ үйл явдлын дараа анх удаа зориглон ээж, ааваас нь надад түүнийг өргүүлэхийг санал болгосон. Аав ээж нь түүнийг насгүй болсон гэдгийг мэдсэн учраас, сүүлийн хормоо хайртай тамирчнаа ааваа гэж дуудахыг хүссэн байх. Харин хүү минь 2008 онд Олимпийн наадмын үеэр өөд болсон. Би бол азтай нэгэн. Ааваа гэдэг үгийг сонссондоо. /Уйлав/.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
jjjjjj:
daraagiin olimpod orood zodog tailah bsiin bishvv
2013-08-22
guest:
urgui ym baihdaa
2013-08-07
фФФФФ:
АФИНЫ ОЛИМПООС 8 АЛТ АВААГҮЙ, 4 АЛТ АВСАН
2013-08-07
the one:
nur ih hudurmuriin ur dund butesen tsutsashgvi awyaas
2013-08-07
ёондон:
тиймээ үнэн хэлжээ сайн мөрөөд дараа нь эхэлүүл хожим нь үүргээ санах хэрэгтэй
2013-08-07
uuganaa:
hudulmur
2013-08-07
загасан хүн:
амжилт гаргамаар байвал ясаа халаалтал хөдөлмөрлөх хэрэгтэй
2013-08-07
ариунаа:
хөдөлмөр бол хамгийн сайхан зүйл
2013-08-07
Amgaa:
Tereer yasnii hudulmurch negen ajee
2013-08-07