Б.Батцэцэг: Дүрэмт хувцас хоёр жилийн баталгаатай
2013-08-07

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих газар/ХҮБХДГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Солонгосоос авчирсан даавуугаар 12155 ширхэг хувцас оёж байна. Харин сүлжмэл хувцасны тухайд өнөөдрийн байдлаар 4500 ширхэг хүүхдийн ноосон майк, задгай энгэртэй цамц үйлдвэрлэжээ. Одоогоор 10 мянган хувцас дамжлага дундаа ороод явж байгаа аж. Ингээд ҮХААЯ-ны ХҮБХДГ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс дүрэмт хувцастай холбоотой асуудлаар дараах тодруулгыг авлаа.

.

-Эцэг, эхчүүд шинэ дүрэмт хувцасны үийг хэтэрхий өндөр байна гэж байгаа. Үнийг бууруулах боломж бий юу?

-Үнийг манай яамнаас тогтоохгүй. Одоо зарласан үнэ бол үйлдвэрлэгчдээс гарсан. Бид үйлдвэрлэгчдээс удаа дараалан үнийн дүнг авч судалгаа хийсэн. Дүрэмт хувцасны даавууг л гэхэд Солонгосын шилдэг даавуу үйлдвэрлэдэг компанид үйлдвэрлэж байна. Тус компани жилдээ 6 сая тууш метр даавуу үйлдвэрлэдэг, даавуунд өгдөг чанарын тэмдэг эзэмшигч компани байгаа. Бид эхлээд даавуугаа онгоцоор тээвэрлэж байсан бол одоо төмөр зам болон усан замаар тээвэрлэж байгаа. Хэрвээ ирэх онд дотооддоо даавуу үйлдвэрлэвэл сурагчийн дүрэмт хувцасны үнэ тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Оёдлын үйлдвэрүүд энэ жилдээ зардлаа байж болох хэмжээгээр хэмнээд, харьцангуй ашиг бага харж ажиллаж байна.

.

Түүнчлэн монгол хонины ноос австрали хоннины ноосыг бодоход ширүүн, хялгас ихтэй, ноолуурлаг байдаг. Иймээс ноолуур шиг ялгаж, нэг кг хонины ноосноос 200 орчим гр ноолуурлаг хэсэг сонгож авдаг. Үүгээрээ даавуу болоод сүлжмэл майк, кардиган хийхэд ашиглаж байна. Иймээс үүнийг одоо зэх зээлд байгаа бохир хонины ноостой харьцуулж болохгүй. Мөн монгол хонины ноос зунгаг, үнэр ихтэй тул үнэрийг арилгах гэх мэтээр олон процесс явагддаг.

.

-Ирэх жилээс шууд даавуугаа өөрсдөө үйлдвэрлэх боломж хэр бүрдсэн бэ?

-Чингис бондоос 45 сая ам.долларыг гарган ирэх жилээс эхлээд Монголдоо даавуу үйлдвэрлэхээр болсон. Одоогоор тоног төхөөрмжөө авч амжаагүй байгаа тул Солонгос улстай хамтарч байна. Солонгост даавуу үйлдвэрлэхэд олон хүндрэл гарсан. Бид удаа дараагийн туршилтуудаар хүндрэлүүдийг арилгасан тул Монголдоо даавуу үйлдвэрлэх туршилтыг хийсэн гэсэн үг.

.

-Даавууны чанарын талаар иргэдийн дунд эргэлзээ их байгаа. Энэ талаар тодруулаач?

-Даавууны хувьд өнгөрсөн жилүүдийхээс эрс ялгаатай. Эцэг, эхчүүд болон хүүхдүүд материалыг нь барьж үзээд өөрсдөө харьцуулна биз. Чанарын ялгаа харагдана. Дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийг Солонгосоос орж ирж буй даавуугаар үйлдвэрлэж байгаа. Үүнийг гаалийн мэдүүлэг, чанарын сертификат гээд олон зүйлээс харж болно. Мөн  Монгол улсад байгаа Нэхмэлийн хүрээлэнгийн ганц ноос ноолуурын итгэмжлэгдсэн лабораториар бүх шинжилгээнүүдийг хийлгэж байгаа. Энэ даавууг агшиж, сунадаг гэсэн яриа гадуур гарсан байна билээ. Гэтэл энэ даавуу нь цаг тутамд угаахад 1.5 хувийн агшилт өгсөн гэсэн шинжилгээний хариу гарсан байгаа. Үйлдвэрлэгч компани маань ч үүнд чанарын баталгаа гаргасан. Оёж байгаа үйлдвэрүүд маань сурагчийн дүрэмт хувцсандаа 2 жилийн баталгаа олгож байна. Чанар дээр бид эргэлзэхгүй байна.

.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэ дүрэмт хувцас маш өндөр үнэтэй байна гэж шүүмжлээд байгаа?

-Боловсролын яамнаас бүх сургуулиудад судлагаа хийж манайд ирүүлсэн. Өнгөрсөн жил нийт хувцасны 10 орчим хувийг л манайд үйлдвэрлэж, бусад нь импортоор орж ирсэн байсан. Энэ нь 31-85 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан байна. Одоо бол зөвхөн үндсэн иж бүрдэл болох жилетик, өмд, юбка, хүрэмний үнэтэй харьцуулахад 2900-15000 төгрөгийн зөрүүтэй байгаа. Үүн дээр нэмээд эцэг эхчүүд сорочкон цамц, ноосон майк, ноосон сүлжмэл цамцыг зах зээлээс худалдаж авдаг байсан. Захиалагч талын хүсэлтээр үүнийг нэмж оруулсан.

.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт танайхаас ямар хариу өгсөн бэ?

-ШӨХТГ бид хууль зөрчөөгүй гэсэн хариу өгсөн. Тус газартай манайх хамтарч сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа газруудад шалгалт хийсэн.

.

-Эмзэг бүлгийн болон олон хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг айлуудад дүрэмт хувцас хөнгөлөлттэй үнээр олгох асуудал юу болсон бэ?

-Үүнийг хариуцсан салбарын яам л шийднэ.

.

А.Энхжаргал

 
Shuud.mn
Сонин хачин
би том болохгүй ээ:
2 жилийн баталгаатай хувцас. нэг дүрэмт хувцасыг авлаа гэж бодоход 2 жил урагдахгүй үрэгдэхгүй сайн чанартай юм байна. за хүүхдээ өсөж том болгохгүй байж ядаж 2 жил өмсүүлье. тэгэхгүй бол жил болгон ийм үнэтэй дүрэмт хувцас авах чинь мань мэт шиг хүмүүст аймаар л байна даа. ядуу төрсөн миний буруу. авилга авч сураагүй, ашиг хонжоо хөөж мэдэхгүй цалингаас цалингийн хооронд амьдрагч миний буруу? миний хүү, охин минь 2 жил нээх том битгий болоорой. 2 жилийг аргалж байж дүрэмт хувцсаа өмсөн шүү
2013-08-08
зочин:
хүүхдээсээ юу харамлах бэ болох байхаа
2013-08-08
стандарт:
ХҮҮХЭД ӨСЧ ТОМ БОЛДОГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ МЭРГЭЖИЛТЭН АВГАЙ ВЭ. НЭГ ЖИЛ ӨМСӨӨД НААД ХУВЦАС ЧИНЬ ХҮҮХДЭД БАГТАХГҮЙ БОЛНО. ИЙМ АВГАЙ НАР МЭРГЭЖИЛТЭН ГЭЭД ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД БАЙХ НЬ ҮНЭХЭЭР ГУТМААР. АРДЧИЛСАН НАМЫН МЭРГЭЖЛИЙН ОЁДОЛЧИН ГАНЦ АВГАЙ НЬ ЭНЭ ЮМ БАЙНА. ШИВШИГ ШИВШИГ. ОЙ ГУТМААР,
2013-08-08
Chinbaa:
сайн байцгаана уу.Сурагчийн нэгдсэн дүрэмт хувцастай байна гээд боловсролын хуулинд байгаа тул энэ асуудал маш зөв. Тэгээд ч хүүхдүүдийн хувцаслалын ялгаа арилна шүү дээ.Хядадад үйлдвэрлэсэн хүүхдийн 1 ноосон цамц л гэхэд 25,000-40,000 төгрөг байгаа.Ажил хийж байгаа хүмүүсээ дарамтлахаа болимоор юмаа хүмүүсээ.Дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд амжилт хүсье.Гол хугацаандаа нийлүүлэх нь чухал шүү.Амжилт
2013-08-08
kube:
2 jiliin batalgaa ni yaakhavee. surguuliin khuukhed id usukh nasandaa yavaa gej uzvel tegj 2-3 jil umsuud baikh uu. esvel batalgaat khugatsaand ni geed bagadsan khuvtsas umsukh yum uu. khend zoriulj yuu khiij baigaagaa bodmoor yum ...
2013-08-08
зочин:
цалин нэмэгдвэл авна, тэрнээс биш хэцүү л байна даа.
2013-08-07
odontuya:
Ehleed eh ornoo zarahaa bolichood daraa ni omsoh zvvh yum yrimaar yuma
2013-08-07
Zochin:
DENDUU UNETEI BAINA. ENE UNETEI HUVTSAS ZARAH HEND ASHIGTAIG BID OILGOJ BAINA SHUU DEE
2013-08-07
UTАА:
АРД ТҮМНИЙГ БҮҮ ХООСРУУЛ АРДЧИЛСАН НАМАА
2013-08-07
θäîë÷èí:
øàë õóäëàà ìýëýýëýë òàðààõ þì ýíý òºðèéíõºí.ªºðñäèéí õèéñýí áóëõàéòàé àæëàà Ẻí ãýðýë ãýãýý îðóóëààä PRäàõ þì.¯íý íü 41000-110000 áîëæ áàéãàà.ͪÀÒ-òýé ¿íýý åð çàðëàõã¿é þì.Õóäàëäàõäàà òýð ÿðèàä áàéãàà äýýðýý ͪÀÒ íýìíý øä.Õóó÷èí ôîðì íü ͪÀÒ-ã¿é ¿íý íü.Åð íü áîë çºâõºí ãàíö ñàðàôàí íü 41000.Õóó÷íààñàà 20000-50000 ààð íýìýãäñýí ø¿¿ õ¿ì¿¿ñýý.Õàìãèéí ãîë íü ýíý áîë ººðñäèéíõ íü áèçíåñ áîëîõîîð èéì ò¿ðãýí,øóóðõàé,øóóä õ¿÷ýýð õèéæ áàéãàà þì.Îäîî ººð õèéõ àæèë àëãà óó.Áàãø,Çàõèðàëóóä íü òîîöîî õèéãýýä,ôîðìîî òàðààãààä òýð ¿íäñýí àæëàà îðõèãäóóëíà .¨îå õýëýõ ÷ ¿ã àëãà.Ýõ îðîíäîî ¿éëäâýðëñýí äààâóó ãýýä áàéñàí ,øàë õóäëàà.Áàñ àæëûí áàéð íýìýãäýíý ãýæ áàéõã¿é.Áàéãàà õ¿ì¿¿ñ íü ë õèéíý øä.
2013-08-07
zochin:
aliin bolgon hyamd, hyatadad uildverlesen huvtssiig huuhduuddee umsuuleh ve. Ingej uurchluh tsag bolson.Chanar dagaj une shuu dee. Shine huvtssiig demjij b.na. Ajil hiij baigaa humuusee dandaa muuldagaa bolimoor yum.
2013-08-07
zochin:
huuhed ni tomrohgui 2 jil omsoh yum bna l daa. Huuhed tomorch osno gedgiig meddeg yum bol uu
2013-08-07
12345:
Gantskhan dyremt khuvtas esergyytsej bhaar . Naad dollariiin khanshnii tuhai bicheechee khymyysee.
2013-08-07
bataa:
Noosnii xolboonii gar xul bolson ene xuniig xurdan xalmaar yum. Zeel avaxad ni tusalj avliga bainga avdag gej bugd meddeg shuu dee!!! Battulga sadaa!!
2013-08-07
bataa:
bitgii xudlaa yariad bai l daa
2013-08-07