Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал
2011-11-22

Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, тэдгээрт мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголт өгч, зарчим, арга зүйг тогтоох, тэрчлэн салбарын ажилтнуудын санал дүгнэлтэд тулгуурлаж цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход нэгдсэн сургалтын зорилго чиглэж байгаа юм. Тус нэгдсэн сургалт 2011 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Аудитын газар болон Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд болон хотын төсөвт нийт 100 байгууллагын 124 хууль, мэдээлэлийн технологи болон архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд хамрагдана.
Shuud.mn
Сонин хачин