Нэг хүнд 10 ам.доллар төсөвлөжээ
2013-08-08

Хятадын өмнөд, зүүн нутгуудаар үргэлжилж байгаа аагим халууны улмаас дөрвөн сая га талбайн тариа наранд хатаж, 4.5 сая хүн ундны усны хомсдолд ороод байгаа тухай Хятадын CCTV мэдээлж байна. Энэ нөхцөл байдал Хунань, Гуанжу мужуудад илүү хүндэрч байгаа гэнэ. Эдгээр бүс нутаг дахь усан цахилгаан станц газар тариаланчид, оршин суугчдыг усаар хангахын тулд үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Хэт халууны хүнд нөхцөлд байгаа таван сая гаруй хүний өдөр тутмын хэрэгцээт зүйлд зориулж Хятадын засгийн газраас хүн бүрт 10 ам.долларыг төсөвлөн яаралтай тусламжинд зарцуулж эхэлжээ. 10 хүний аминд хүрээд байгаа хэт халуун Шанхайд одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Шанхайн эмнэлгүүд “Нарны хордлогын тасаг” нээсэн бөгөөд 5000 гаруй иргэн хэвтээд байгаа гэнэ. Зарим мужаар хэт халалт үргэлжиж байхад Гансу мужид үер болж, олон хүн орон гэргүй болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hohi chin:
hohin ee honino
2013-08-08