Хямрал хаалга тогшино
2013-08-08

Дэлхий дахинаараа өчигдөр Их Британийн Төвбанкны ерөнхийлөгчийн анхны мэдэгдлийг чих тавин хүлээв. Бээжинг бодвол арай дөнгүүр болсон АНУ-ын Төвбанкны бодлогын хүү хэрхэн өөрчлөгдөх нь энэ удаагийн мэдэгдлийн бас нэгэн хэсэг байх болно хэмээн шинжээчид тайлбарлалаа.

АНУ-ын Төвбанкны бодлогын хүү 0.25 хувьд байгаа бол Их Британийнх 0.5 хувьтай байна.

Юу гэсэн үг гэхээр, дэлхийн топ үйлдвэрлэгч Хятадын гол импортлогч болсон барууны орнууд санхүүгийн системдээ улаан дохио хангинуулж эхэлсний илрэл энэ юм. Бүр тодруулбал, Монгол мэтийн экспортлогч улсуудын хувьд орлого, ашгийн нар хэсэгтээ л жаргах бололтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт ээлжит хямрал барууны орнуудын өрийн сүлжээгээр дамжин айсуй.

Алтны олборлолтоороо тэргүүлэгч “Randgold” компани шар металлын эрэлчдийн бизнес алдагдлаар хэмжигдэж буйг “Блүүмберг”-т ярилаа. Тэрээр компаниуд үр ашиггүй зардлаа аль болох хэмнэж, зарим уурхайгаа хаах хэрэгтэй, хамгийн гол нь алтны үнэ цаашид олигтой өсөхгүй байх хэмээх мэдэгдлийг хийсэн юм. Энэ зуур дэлхийн зэсийн гол нийлүүлэгч Чили улс үнийн уналтаас шалтгаалан үйлдвэрлэлээ бууруулахаар шийдвэрлэснээ “ВВС”-д ярив. Нүүрсний олборлолтоороо тэргүүлэгч Австрали улс ч ялгаагүй үнийн уналтаас үүдэн нүүрсний уурхайнууд хаагдсаны улмаас 7000 уурхайчин ажилгүй боллоо.

 6

“АБЭКОНОМИ” ТӨЛӨВЛӨГӨӨ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ҮҮ?

Хямрал дотоодод нь нүүрлэснийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулж, дотоодын экспортлогчдоо дэмжих алхам хэрэгжүүлж эхэлснийг нь шинжээчид “Абэкононми” хэмээн нэрлээд удаж байна. Гэвч иенийн ам.доллартай харьцах ханш өчигдөр өмнөх өдрийнхөөсөө чангарч 96 иен болоход “Тоёота” компанийн хувьцааны ханш бараг хоёр хувиар унасан юм. Иймд дараагийн алхам бол дотоодоосоо хамааралтай байх эдийн засгийн систем хэмээн тус улсын Засгийн газар үзэж байгаа юм.

 6

АВСТРАЛИЙН БОДЛОГЫН ХҮҮ БУУРЛАА

“Австралийн Төвбанк бодлогын хүүгээ түүхэн доод төвшинд хүргэлээ” хэмээн ВВС мэдээллээ. Ашигт малтмалын үнийн уналтын улмаас дотоод зах зээлээ дэмжихийн тулд энэ алхмыг хийснээ тус улсын албаны хүмүүс тайлбарлаж байна. Ингэснээр бодлогын хүү нь түүхэнд анх удаа 2.75-аас 2.5 хувьд хүрч буурлаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийн төлвөө бууруулахаа мэдэгдлээ. Энэ талаар туст улсын Сангийн сайд Крис Боуэн “Бараа бүтээгдэхүүний үнэ унаснаар төсвийн орлого тасарч, татвар хураалт буурсан” хэмээв. Тиймээс эдийн засгийн өсөлтийг сэргээх богино хугацааны хөтөлбөр боловсруулахаар Засгийн газар нь бодлого хэрэгжүүлэхээр болсныг “http://ministers.treasury.gov.au” цахим хуудаст нь тэмдэглэсэн байлаа. Харин “Файнэншл таймс” энэ тухай мэдээлэхдээ “Бараа бүтээгдэхүүний үнийн уналт Австралийг алдагдалд түлхлээ” хэмээн нийтэлжээ.

 6

ХЯМРАЛ ХАЯАНД ИРЛЭЭ

Монголчууд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг “үнэрлээд” өнгөрсөн гэхэд болно. АНУ-ын орон сууцны зээлээс үүдэлтэй алдагдал дэлхийг цочроож, дэлхий дахинаараа 14 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байдаг.

Харин Монгол Улсын хувьд эдийн засаг нь өнөөдрийнхөөс ялгарах зүйл байсангүй. Зэс, алт, нүүрсний үнээс хамааралтай, ашигт малтмалын зах зээлд найдсан эмзэг улс хэвээрээ байв. 2008 оны дөрөвдүгээр сард нэг тонн нь 8700 ам.доллар байсан зэсийн үнэ 2009 оны гуравдугаар сард  3000 “ногоон” болж бараг 70 хувиар унасан юм. Тухайн үед Хятадын Монголоос авах ашигт малтмалын импорт 50 хувиар багассан байлаа.

“2008 оны хямралын үеэр дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон улс орнууд зэсийн үнийн уналтад бүгд нийтлэг өртсөн. Гэвч Монгол Улсын эдийн засгийн ба бодлогын орчны сул дорой байдлаас үүдэн тус орны нөхцөл байдал бусад орнуудтай харьцуулбал маш ноцтой төвшинд хүрсэн” хэмээн Дэлхийн банк тэмдэглэжээ.

Энэ удаад дэлхийн зах зээл 2008 оных шиг түр хугацааны үнийн уналттай нүүр тулаагүй гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Барууны орнуудын өрийн сүлжээ цаашид амь бөхтэй байгаа нь улс орон бүр дотоодоосоо эдийн засгийн аврал хайх хэрэгтэйг тэд хэлж байгаа юм. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой болоод уул уурхайн компаниуд сул зогсоход төсвийн орлого 300 сая ам.доллараар тасалдаад байгаа. Гадаадаас орж ирэх валютын урсгал саарснаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсаар байна. Нүүрсний экспорт хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан. Зэсийн үнэ ч цаашид улам буурах хандлагатайг Лондоны металлын биржийн график харуулж байна. Өнгөрсөн зургадугаар сард 7200 ам.долларын ханштай байсан зэсийн үнэ одоо 6900-7000 ам.долларт багтаж байна.

Тэгвэл металлын үнийн уналтаас үүдэн ам.долларын урсгал саарснаас төгрөгийн ханш унасаар байна. Энэ тохиолдолд Монгол дахь бараа бүтээгдэхүүний үнэ улам өснө гэсэн үг. Нэг үгээр 2008 оны хямралаас монголчууд суралцсангүй. Энэ удаад үнийн уналт дахиад нүүрлэлээ. Хямрал удахгүй хаалга тогших нь. Өмнөх шигээ төсвийн алдагдлаар түрий барьж хандивлагчдаас бадар цуглуулах уу. Эсвэл...

6

Ж.ЦОГЗОЛМАА

Shuud.mn
Сонин хачин
kkkkk:
bolvol bolog maxaa idee l baij bna daaa
2013-08-08
heamralt:
ovdolt heamralt
2013-08-08
ороод ирж:
тогших биш ороод ирчихсэн байна
2013-08-08
lllll:
uls opnoo awj yvah ystoi itgel huleesen humuus n tend hoopondoo hereldeel bxin enend eron sanaa zowj bga ym bnu ted nart
2013-08-08
Zochin:
Khyamral bolohgui.
2013-08-08