Уул уурхайн сайд мэдээлэл хийнэ
2013-08-09

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар уулзаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшны өсөлтийн талаар ярилцсан. Энэ мөрөөр Засгийн газар болоод Монгол банк хамтран дорвитой арга хэмжээ авахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудынхаа талаар мэдээлэл хийнэ. Харин ирэх 7 хоногт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар “Чингис” бонд, түүний зарцуулалт, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар, Монгол банк авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллээ хийхээр болсон юм.  Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин