Ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардав
2013-08-09

МАН-ын Бага хурлаас улс орны эдийн засгийн байдлыг хэлэлцэн гаргасан мэдэгдлийг намын генсек Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. Тус намынхан шинэ Засгийн газар хэт улс төржсөн, бизнесийн орчныг муутгасны үр дүнд тээвэр болон хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Мөн төгрөгийн ханш өнгөрсөн жилийн мөн үед 1319 төгрөг байсан бол одоо 1600 руу ойртож 2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд уналаа. Энэ нь импортын барааны үнэ өсч, инфляцийг хөөрөгдүүлэх шалтгаан болж байна гэсэн юм.

Иймээс улс орны өмнө тулгарч байгаа энэ санхүү эдийн засгийн хүнд байдлыг харгалзан үндсэн 4 шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа юм байна. Уг шаардлагад:

  1. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж төсвийн хуульд тодотгол хийх,
  2. Нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх,
  3. Хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авах, төрийн зохицуулалтыг оновчтой болгож улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих,улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах,
  4. Эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулж үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг тууштай авах, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээ яаралтай авах, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Засгийн газраас шаардаж байна гэжээ.

Ц.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
1234:
zasag barij baihdaa hiihgui yasan yum be 20 jil hulgai hiij hagartlaa bayjsan ardiin namiin luivarchid dald or.hun chanaraa aldsan S.Bayar,Hurelsuh Batbaold gesen novshnuud uh
2013-08-11
Bold ene hvni zub zasag barij baihdaa:
Uhaan n samuursan baijee hvvrhi
2013-08-10
Доржоо:
Засаг төрийг толгойлж байх үедээ ийм ухаантай ажиллаж байсан бол бид өнөөдөр ингэж сандрахгүй байсан боловуу ер нь төр бариж байх үед ухаан санаа самуурдаг юм шиг байна.
2013-08-10
yduus:
xarsaar baital ehe huxur bidhiig doromjilsoor l suuha xulgaich hariig heg hegeer hi tohilgoho ter tsag udaxgvi ehe bol xytad bish mohgol awilga awash xvmvvs bvgd vxex yltai chamaig xer udaah ywaxiig xarhaa
2013-08-10
22222:
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, НӨАТ -ийг хийтэд нь 1 % болгож, татварын дарамтаас чөлөөлөх хэрэгтэй.
2013-08-09