Д.Ганхуяг: Эдийн засаг хямраагүй, харин ч өсөлт тогтворжиж байна
2013-08-09

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ болон эрэлт буураад байгаа. Үүний улмаас энэ оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ 2010 оноос буюу нүүрсний экспорт нэмэгдэж байх үеэс хойш хамгийн доод хэмжээндээ хүрээд байна. Тодруулбал, өнгөрсөн оны эхний улиралд ДНБ 14.6 хувийн өсөлттэй байсан бол энэ жил 7.2 хувийн л өсөлт ажиглагджээ. Гэхдээ ирэх саруудад эдийн засаг өсөх хандлагтай байгааг уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдрийн мэдээллийнхээ үеэр хэллээ.  Тухайлбал, “Оюутолгой” ХХК энэ жил 300 мянган тонн зэсийн баяжмал борлуулбал ойролцоогоор нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой аж. Мөн Чингис бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд дэд бүтцийн салбар болон бусад үйлдвэрүүдийг тэтгэх юм байна. Энэ нь манай улсын ДНБ-ийн өсөлтийг хангаж, өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч байр сууриа бататгана хэмээн салбарын сайд нь мэдэгдсэн юм. Гэхдээ хөрөнгө оруулалтын өгөөжийг харахад хугацаа шаардлагатай гэлээ. Түүнчлэн тэрбээр өмнөх Засгийн газрын тавьсан өр болох 800 орчим сая ам.доллар өнөөдөр маш их өрийн дарамт болж буйг хэлсэн юм.

1

Нүүрсний орлого 500 орчим сая ам.доллароор буурчээ

Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг. Харин экспортын орлогын 90 орчим хувь тус салбараас бүрддэг билээ. Үүнээс нүүрс, жонш зэрэг цөөн тооны ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унаснаас үүдэж бид өмөх жилүүд шигээ орлогыг олж чадахгүй байгаа. Мөн сүүлийн үед үүсээд буй валютын ханшийн савалгаа, нүүрсний экспортын уналт нь ирэх хагас жилд төсөв хүндрүүлэх хандлагатай байгаа аж. Энэ талаар “Нийт эдийн засаг хямарч байна гэж сандрахаас илүүтэй хэт халсан эдийн засаг аажмаар хөрч, өсөлтийн тогтвортой түвшиндээ эргэн ирж буй бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн Уул уурхайн сайд хэлж байв. Тухайлбал, дэлхийн зах зээлд 2011 онд тонн зэс 8859.3 ам.доллар байсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 7228.6 ам.доллар болжээ. Харин нүүрсний үнэ тонн нь 2011 онд  209 ам.доллар байж байгаад хоёр жилийн турш тогтмол буурсаар өдгөө 121 ам.долларт хүрсэн байна.

Нүүрс болон жоншны экспортын тухайд өнгөрсөн оны эхний 7 сард 10 сая тонн нүүрс экспортлож, 1.1 тэрбум төгрөг олж байсан бол одоогоор 8 орчим сая тонн нүүрс гадагш гарган, 582 сая ам.долларын орлого олжээ. Ийнхүү бидний нүүрснээс олдог байсан ашиг одоогоор хоёр дахин буураад байна. Мөн жоншны төлөвлөгөө тасарсан нь худалдан авагчдын хараат байдалд байгаа болон боловсруулалтын түвшин муу байгаатай холбоотой аж. Харин Зэсийн баяжмалын үйлдвэрлэл төлөвснөөс бага хэмжээтэй байгааг “Оюутолгой” төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаатай Уул уурхайн яамныхан холбон тайлбарлалаа.

Хөрөнгө оруулалт буурсан нь хуультай холбоотой

Өмнөх жилүүдэд Монголд шууд орж ирж байсан хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа  “Оюутолгой” төслийн эхний үе шат эзэлж байсан. Энэ нь өдгөө дууссан тул гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурчээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголбанкны мэдээллээс үзэхэд 2013 оны эхний хагас жилд 961 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь өмнөх оноос 43 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Түүнчлэн уул уурхайн олборлох салбарын хувьд ч хөрөнгө оруулалт 33 хувиар буурчээ. Энэ нь бидний хэлж заншиснаар “урт нэртэй хууль” болон бусад хуультай холбоотойгоор хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэсэн гэнэ. Иймээс удахгүй шинэчлэгдэх “Ашигт малтмалын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” ямар байхыг хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа аж.

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой болон бусад уурхайг даган босох цахилгаан станц болон нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүдээс хөрөнгө оруулалт орж ирэх хандлагатай байгаа аж. Мөн манай улсын зүүн бүст газрын тосны нөөц өндөр байх магадлалтай тул хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.

1

Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ

Хэдийгээр уул уурхайн салбар өнөөдөр хүндрэлтэй байгаа ч зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, ноолуурын экспорт өсч байгаа зэрэг нь төсвийн эрсдлийг багасгаж байгааг Уул уурхайн яамныхан хэлж байв. Түүнчлэн 2012 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс албан ёсоор нийтдээ 1 тонн алт экспортлож, 46 сая ам.долларын орлого олж байжээ. Харин энэ оны эхний 7 сарын байдлаар 3.4 тонн алт экспортлож, 143 сая ам.долларын орлого олжээ. Зэсийн баяжмалын хувьд өмнөх оноосоо төдийлөн өөрчлөлт ороогүй ч ирэх саруудад “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсээр оны сүүлч гэхэд энэ төрлийн экспорт ихээхэн өсөхийг салбарын яамныхан мэдэгдсэн. Харин цаашид нүүрсээ боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлж байв. Жоншны хувьд ч технологийг сайжруулж, мөн борлуулалтын шинэ суваг нээх шаарлагатай байгаа гэлээ. Мөн урт хугацаандаа нүүрс, зэс гэх мэт цөөн хэдэн зүйлээс хараат байдлаа багасган газрын ховор элемент гэх мэт шинэ салбаруудад хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжих гэнэ.

Монгол Улсын экспортын хэмжээг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг Уул уурхайн яамнаас дэвшүүлжээ. Энэ хүрээндээ “Тавантолгой”-г бүхэлд нь эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд очих хувьцааны үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах аж. Мөн газрын тосоо дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээнийхээ 50 орчим хувийг хангах, улсын төсвийн хөрөнгөөр тогтоогдсон стратегийн ач холбогдолтой уурхайнуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон зорилт дэвшүүлжээ.

1

Зэсийн баяжмалын орлогоор далд уурхайгаа санхүүжүүлэхийг хэлжээ

“Оюутолгой” ХХК өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн зэсийн баяжмалаа экспорлосон талаар бид мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 4000 гаруй тонн зэсийн баяжмалыг гадагш гаргажээ. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их гарсан нь манай талд ирэх ашгийг бууруулах эрсдэл өндөр болсон. Иймээс “Оюутолгой” ХХК-тай нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа. Мөн Оюутолгойн далд уурхайг ашиглахтай холбоотой санхүүжилтийн асуудлыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал шийдэх бөгөөд өнөөдөр энэ талаар хуралдаж байгаа аж. Түүнчлэн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Рио Тинто” компанийн Зэсийн группын ерөнхий захирал Жин Сибастиан Жакт “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн талаар албан бичиг явуулжээ. Үүндээ далд уурхайн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хүртлээ “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмалын борлуулатын эх үүсвэрээрээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа тасалдуулахгүй үргэлжлүүлэхийг хэлжээ. Мөн хувь нийлүүлэгчдийн хооронд буюу манай улстай шийдвэрлээгүй байгаа хуримтлагдсан асуудлаараа олон нийтэд хандахгүй байхыг хүссэн байна.

Манай улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг зөрчин “Онре гоулд” компанид “Оюутолгой” ХХК-ийн ордод хамааралтай тусгай зөвшөөрөл шилжиж очсон байсныг Уул уурхайн яамнаас засч залруулжээ. Үүний дүнд тус компанийн орлого 2-3 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бүрдсэн байна. Мөн “Оюутолгой” зэсийн баяжмалаас олсон борлуулалтын орлогоо Монгол Улсад бүртгэлтэй дотоод болон гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийхээр хэлэлцжээ. Ингэснээр өмнө нь манай улсад хэлэхгүйгээр баяжмалаа экспортлож байсан асуудал цэгцрэх аж.

1

Нүүрс олборлох өртгийг 5 хувиар бууруулна

Тавантолгойн асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ. Одоогоор тус уурхайн зүүн Цанхиас 2.6 сая тонн нүүрс олборлосон байна. Хэрвээ хоёр цанхийн уурхайгаас нийтдээ 7.5 сая тонн нүүрс олборловол өмнөх жилээс олборлолт 3 дахин нэмэгдэх юм байна. Учир нь энэ жил нүүрсний үнэ 50 орчим хувиар буурсан тул Тавантолгойн олборлолтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж байж бид 2012 оных шиг ашгийг авах боломжтой болно. Түүнчлэн Хятадын “Чалко”-той байгуулсан гэрээнийхээ дагуу энэ оныг дуустал 4.5 сая тонн нүүрсийг тус компанид нийлүүлэх ёстой. Иймээс Баруун цанхийн уурхайгаас нүүрс олборлож эхэлбэл Хятадад төлөх 170 сая ам.доллараа барагдуулаад зогсохгүй 200 орчим сая ам.долларын орлого олох боломжтой Уул уурхайн сайд хэллээ.

Энэ онд тус уурхайн үйл ажиллагааны зардлыг бууруулах арга хэмжээ авснаар нүүрсний олборлолтын өртгийг 24 хувиар бууруулж, 19 ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ.

1

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ganhuyagin urh geriin orlogo nemedseniig anduuraad uls oronii ediin zasag togtworjij bn geed helchihjee xa.xa.xa..
2013-08-20
Irneg:
Gankhuyag, Fortuna, Jenco 3-iig solih heregtei.
2013-08-11
zochin:
Ene hun henii tolgoigoor ajillaad ingej yariad baina aa? Uragshgui noyond uhaangui albat gej, chaavaas. Deeree iim yum yariad suuj baihad dooroo ch argagui yu daa. 35 usgee tom jijgeer ni yalgaj medehgui hun turiin ajil hiigeed suuj baih yum, umnuus ni nuurnii aris huurlaa,arai ch dee. Meddeg chaddagii ni olood hiilge l dee. Ingej nam turiinhuu neriig tsaashilbal uls oron alban haagchdyn ner hund gazar devslegdej baina.
2013-08-10
mglprsn:
Boli chi odoo za ajlaa og
2013-08-10
би ойлгов:
Эдийн засаг хямраагүй, харин ч өсөлт тогтворжиж байна гэдэг чиньэнэ хүний өөрийнх нь хувийн бизнестэй холбоотой дүгнэлт юм биш үү
2013-08-10
ghdej:
Tanai sait AN iin dohiur bolson baina.Setgegdel orohgui.Alban hellegiig huuli bus gedeguu TA nar
2013-08-10
nbnn:
зөв бодлого
2013-08-10
Алтай:
Ганхуяг, Женьког солих хэрэгтэй. Оронд нь Эрдэнэбат, Содномцэрэн нарыг оруулъя
2013-08-10
222222:
Ганхуяг гэж газар тэнгэр шагайса пяздуу өнгөрсөн засгийн үед их солиорч уул уурхай, Оюутолгойгоор хамгийн их улс төр хийж ардын баатар царайлж хамгийн хогийн хууль батлуулсан учраас Алтанхуяг зориуд тавьсан. Чи болоод үхэж байсан зайран царайлсан сэтгэцийн өвчтэй, хэл ам нь татсан Фортуна, барзгар С.Ганбаатар, Бадмаанямбуугийн усан тэнэг Батэрдэнэ, Сэдваанчиг,Уяанга, Батцогт, Батцэрэг нар МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ДАЙСНУУДШДЭЭ. Фортуна 68 хувийн татвараар далд эдийн засаг бий болгосон. Женько Оросын мафийн гар хөл болж өргөн төмөр зам гэж хуцаж байж улс орноо баллаж, нүүрсний экспортыг саармагжуулж бондын мөнгийг буруу зүйлд заруулсан. Ийм учраас намрын чуулганаар Фортуна,Ганхуяг, Женько 3-ыг татаж бусадыг нь үлдээж, Уул уурхайн сайдаар Энхсайханыг оруулж ирэх, ажил хийдэггүй хөзөр тоглож завхарч явдаг Сономпилийн оронд өөр хүн олмоор байна. Үйлдвэрийн сайдаар Тэрбишдагвыг, Эрчим хүчний сайдаар хотын ерөнхий менежер хийж байгаа Бадралыг, Эдийн засгийн сайдаар Гончигдоржийг тус тус соливол зохино. Ерөнхий сайд хэвээр байж. Улс оронд яая гэж байхад АН-ын хажуугаар улс төр хийгээд байгаа Зандаахүү, Эрдэнэ нарт намын даргын хувьд хатуу сануулга өгч, дүрмийн болон ёсзүйн хороогоор хэлэлцэх нь зүйтэй.
2013-08-10
hehe:
AN namd uls udirdaad yabchih medleg bolobsroltoi hun er n bnuu. Ulsuj yadarsan ardiinhaa tarhi hodoodiig n hooson ug hooson tsetserheleer bitgii duurge ldee.
2013-08-10
namii:
Hahaha bi ardchilsan namiin gishuun ghdee iiim dunhuug said bolgosond gaihaad baramgui.
2013-08-10
irgen:
Maliig yaah ve honi bol alaad idchih yumsan
2013-08-10
сайхан:
сайхан байна аа сүйрэл даллаад орж ирж байхад өсөж байна гээд энэ хүн яг зөрүү хараад байх юмаа хөөрхий
2013-08-09
tamgach:
zohiomol cahilgaan dulaaniihaa yniig bucaj hevend ni oruul, ediin zasgaa ungah ni hend ch ashiggyi hariihand l ashigtai togrog sulrah bidend ashiggyi zasgiin gazartl ashigtai ter salhtiin huviin stanciin aldagdliig ard tymnii nuruun deer tavidag chin yamar uchirtai yum
2013-08-09
dolirt:
ene odoo yu gej xutsaad bgaam be bux yum boloxoo boliod bna durakaa
2013-08-09
damiran:
ene dolir yu geed soliorood baina ve?bidniig teneg maanag gej bodood baigaa yum baikhdaa..jadaj neg majlaad ene tur zuuryn berkhsheel gekh met manj ug helj boldoggui l jum baikhdaa..
2013-08-09
төмөр:
Жилийн эцэст эдийн засаг өсөөгүй байвал худалч сайдыг шууд огцруул
2013-08-09
монголкоммент:
Эдийн засгийн өсөлтийн үр шимийг жирийн ард иргэд хүртэхгүй байгаад л хамгийн гол асуудал байгаа юм. Чам шиг юмнууд цадахаа мэддэг юм уу?
2013-08-09
zochin:
naad setgegdel bichdeg yumaa haachihaach dee. ingej mayaglaj baihaar
2013-08-09
zochin:
adminaa yamarch setgegdel bicheed busdiig hundel gej garch ireed baih yum. yamar marzan yum be
2013-08-09
zochin:
lalar
2013-08-09
зочин:
Чи ядаж мэргэжлийн зөвлөхүүд авал даа ноолуурын ноосон толгой чамд зөвлөж чадхгүй ш дээ.
2013-08-09
нихонжин:
Ямммар тэнэг юм ярьдаг долир вэ? Улаан цайм э/з-ийн сулрал явагдаад бхад.
2013-08-09