Цусны донорын явуулын өдөрлөг боллоо
2013-08-09

Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа цусны донорын эгнээг өргөжүүлэх “Амьдрал бэлэглэе” аян зохион байгуулагдаад жил гаруй хугацаа болжээ. Тус аяны хүрээнд цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, цусны аюулгүй байдлыг хангах, донорын эгнээг өргөтгөх үйл ажиллагаанд чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулдаг юм.

:

Энэ үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилладаг бөгөөд өнөөдөр Баянгол дүүргийн улаан загалмайн хороо Цус сэлбэн судлах үндэсний төвтэй хамтран МҮОНРТ-ийн байранд цусны донорын явуулын өдөрлөгийг зохион байгууллаа.

:

1990 оны эхээр манай улсад 5-6 мянган цусны донор байсан болөдгөө 16 мянга болтлоо өссөн гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч хүн хүн амын өсөлтөө даган цус, цусан бүтээгдэхүүний хүрэлцээ их болсон аж. Учир нь 1000 хүн амд 16 донор ногддог. Улсын хэмжээнд нийт хүн амын нэг хувиас доошгүй хувь цусны донор байх ёстой ч  одоогоор 0.8 хувьтай байгаа аж.

:

Тиймээс донорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.  Иймд аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх, цус хэрэгтэй байгаа хэн нэгний алтан амийг аврахад монгол улсын иргэн бүрийн сэтгэл, байгууллага бүрийн үүрэг, оролцоо чухал байна гэдгийг Цус сэлбэх үнэдсний төвөөс мэдээллээ.

:

Д.Одончимэг

Shuud.mn
Сонин хачин