Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ
2013-08-09

  Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааг хангахын тулд Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг өнөөдрийн  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ. Мөн тус банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин