Малигийн ерөнхийлөгчийн сонгууль ням гаригт болно
2013-08-09

  Өнгөрсөн долдугаар сарын 28-нд болсон Малигийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны шалгаруулалтын эцсийн дүнг Сонгуулийн хороо өнөөдөр танилцууллаа. Ингэснээр ерөнхийлөгчийн сонгуульд 27 нэр дэвшигчээс 39,7 хувийн саналыг авсан Ерөнхий сайд асан  Ибрагим Бубакар Кейта, 19,7 хувийн санал авсан Баруун Африкийн Эдийн засаг болон валютын холбооны дарга асан Сумайла Сиссе нар хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Санал хураалт энэ сарын 11-нд болно. Сонгуулийн эхний шатанд сонгогчдын ирц 48,9 хувь байжээ. Малигийн ард түмэн хийгээд улс төрийн хүчнүүдийг сонгуулийн эхний шатаа амжилттай явуулсанд Африкийн улсуудын холбоо баяр хүргэжээ. Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин