Энэ эмэгтэйд дресс код хамаагүй
2013-08-10

  Дэлхийн даяар мөрддөг бичигдсэн, бичигдээгүй хувцаслалтын дүрэм гэж байдаг. Тухайлбал, НҮБ-д этгээд гаж хувцас, мини банзалтай орохгүй. Манай төрийн ордонд ч үе үе дресс-кодын өөрчлөлт хийж сэтгүүлчдийг бухимдуулж байдаг. Харин энэ хатагтайд энэ бүх хууль, дүрэм огтхон ч падгүй. Хэрвээ тэр энгийн нэгэн иргэн бол мэдээж хэнд ч хамаагүй. Гэтэл хатагтай Роза ДеЛауро АНУ-ын Конгрессийн гишүүн. Роза 1943 оны тавдугаар сарын 2-нд төрсөн. 70 настай. Түүний зургуудыг харвал хэн ч улстөрч эмэгтэй гэхээргүй. Бас хэн ч 70-тай гэхгүй. Роза ДеЛауро АНУ-ын Конгрессийн хамгийн баян 50 гишүүний нэг. Америкийн итали гаралтай эмэгтэйчүүдийн үндэсний байгууллагын хүндэт гишүүн. Магадгүй түүний хипи хувцаслалт итали гаралтай нь холбоотой гэж дүгнэх л үлддэг. Д.Од
Shuud.mn
Сонин хачин
huurhii:
80 tai gehed ch bolmoor l haragdaj bna daa
2013-08-12
зочин:
нэг зүйл хэлэхэд үндэстнийх нь хувьд итали, франц, испани улсуудаас олигтой юм хараад хэрэггүй, хагас гажигтай улсууд байдаг юм
2013-08-10
zochin:
Meehai ym bn
2013-08-10