Цацрагийн хамгаалалт сэдвээр зөвлөлдөнө
2013-08-12

Монгол Улсын их сургууль, Боловсрол шинжлэх ухааны их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн газар хамтран "Цацрагийн биологи, цацрагийн хамгаалалт" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.

Ирэх есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд зохиогдох уг арга хэмжээний үеэр цацрагийн биологи, цацрагийн хамгаалалтын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн зангилаа асуудалыг хэлэлцэх аж. Мөн манай оронд цөмийн болон цацрагийн техник, технологийг олон улсын стандартад нийцүүлэх, цацрагийн оношилгоо, эмчилгээний шинжлэх ухааны үндсийг эмч мэргэжилтэн, өргөн олонд хүргэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг онол, практикийн гогцоо асуудлыг хэлэлцэж, санал солилцох, зөвлөмж санал боловсруулах юм байна.

Б. Сайнаа

Shuud.mn
Сонин хачин