Төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурсаар байна
2013-08-12

Гадаад валютын ханш өнгөрсөн сараас эрчимтэй савлаж эхэлсэн. Гадаад валютын ханшийг тогтворжуулах үүднээс Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа банкуудад ам.доллар, юань дуудлага худалдаагаар нийлүүдэг билээ. Одоогоор Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц энэ оны эхний долоон сарын байдлаар 2.3 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь манай улсын 18 орчим долоо хоногийн нөөц гэсэн үг юм. Валютын цэвэр нөөц өмнө нь 3 тэрбум ам.долларт хүрч байсантай харьцуулахад дээрх тоо буурсан үзүүлэлт хэдий ч зохистой түвшинд байгааг Монголын Үндэсний Статистикийн хороо/МҮСХ/-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од хэлж байна.

Тэрээр мөн “Ер нь бол валютын нөөц сар бүр буурч байдаг. Гэхдээ валютын ханш чангарсаар байвал аажимдаа иргэдийн амжиргааны түвшинд нөлөөлнө. Манай улсын гадаад худалдааны дөрвөн гол түнш болох ам.доллар, евро, юань, рубльтэй харьцах төгрөгийн ханш сул байгаа нь дунд хугацаандаа үнийн өсөлтийг бий болгож болзошгүй. Иймээс Монголбанкнаас ойрын хугацаанд нухацтай арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш дунджаар 1474.1 төгрөг, юань 240.3 төгрөг байна. Энэ нь өмнөх оны долоон сартай харьцуулахад төгрөгийн ханшны сулрал ам.доллартай харьцуулахад 9.7 хувь, юаньтай харьцуулбал 13.9 хувиар суларсан үзүүлэлт юм байна.

Харин энэ сарын эхээр 1500 гараад буй ам.долларын ханшийн өсөлт манай эдийн засагт хэрхэн нөлөөлсөн судалгааг ирэх сард МҮСХ-ноос гаргах юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
Emmy:
Oilgomjgui Medee bnaa
2013-08-12
zochin:
iim medeeg ediin zasgiin medleg hellegtei setguulcheer bichuuleeche, hun oilgohiin argagui soliotoi hunii udriin temdeglel shig yum bichdegee bolioche
2013-08-12
1234:
Юу солиороод байгаа юм. Бичсэн юмнаас чинь юу ч ойлгосонгүй
2013-08-12