ДОХ баяртай
2011-11-22

Хүн төрөлхтөний эрүүл мэнд, ДАРХЛАА гэх халдашгүй үнэт зүйлд нэвтэрч, амь насанд заналхийлэх болсон ДОХ гэгч өвчин анх 1970-аад оны сүүлчээр Швед болон АНУ-д илэрсэн байдаг. Түүнээс хойш өдгөөг хүртэл 40 гаруй жил болж байгаа хэдий ч эрдэмтэн мэргэд энэ өвчнийг төгс анагаах учгийг тайлж чадаагүй юм. Гэсэн ч хүн төрөлхтөн энэ тахлаас салж түүнийг БАЯРТАЙ гэх бүрэн боломжтой. Гэхдээ ямар нэгэн эм тариа болон илбийн шидээр биш. Зөвхөн тухайн хүн өөрөө өөрийгөө хамгаалж, эрсдлээс өөрийгөө аварч чадвал энэ аюулыг дайрч биш тойрч гарах бүрэн боломжтой. Энэ боломжийг олгохын тулд эхлээд ДОХ-ын талаар зөв мэдээлэл, мэдлэгтэй байх чухал юм. ДОХ ба ХДХВ гэж юу вэ? ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол. Энэ өвчин нь хүний дархлалын системийг АЖИЛ-гүй болгож улмаар үхэлд хүргэдэг. 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлал хомсдлын вирус буюу ХДХВ-г олж илрүүлсэн юм. ХДХВ гэдэг нь лентвирусын нэгэн төрөл ба үүнд хамаарах бусад бүх л вирусын нэгэн адил хүний дархлааг сулруулдаг байна. ХДХВ нь сармагчингаас илэрдэг ижил төстэй вирусээс үүссэн гэсэн үзэл нь ихэд түгээмэл байдаг. САРМАГЧИН өвчний вирус хүнд халдварлуулсан уу? ХДХВ-г сармагчингаас хүнд халдварласан байж болзошгүй гэсэн таамаг ОНОЛ ихэд түгээмэл бий. Энэ онол нь “Хүмүүс сармагчинг агнаад махыг нь хүнсэнд хэрэглэх үедээ ил шархаар дамжуулан СДХВ /сармагчны дархлал хомсдлын вирус/ вирусээр халдварлан улмаар тэр нь одоогийн ДОХ-ын эхлэл болсон” гэж үздэг.Үүнээс болж сармагчингийн махыг хүнсэнд хэрэглэх явдалыг эсэргүүцсэн уриалгууд хүчтэй гарсан байна. АНУ-ын эрдэмтэн Жим Моор юу гэж талбарлав   Америкийн эрдэмтэн Жим Моор 2000 онд “AIDS Research and Human Retroviruses” сэтгүүлд нэгэн сонирхолтой нийтлэл хэвлүүлсэн байдаг. Энэ нь XIX-XX зуунд Африк тив нь бүхэлдээ колончлолд автсан байсан ба боолчлолын нөлөөгөөр уугуул иргэдийг эрүүл мэнд олноороо муудаж байсан нь халдварт өвчин тархах нэг үндэс болсон гэж үздэг. Учир нь тухайн үед халдварт өвчин тархах шинж илэрмэгц өвчтөнүүдийг хомроголон тарьдаг байжээ. Энэ үед одоогийнх шиг нэг удаагийн зүү тариур байхгүй байсан учраас нэг зүүгээ олон дахин хэрэглэдэг төдийгүй нэг зүүгээр хэдэн зуун өвчтөнийг дамжуулан тарьдаг байжээ. Энэ нь ДОХ-ыг үүсгэсэн ба олон хүнд тараасан байх магадлал өндөр байдаг аж. Хүн төрөлхтөн УЛСТӨРИЙН золиос болов уу ДОХ-ыг нууц хөтөлбөрийн хүрээнд зориудаар хийгдсэн биологийн зэвсэг хэмээн тайлбарлах нь бий. Хавдарын тусгай вирусын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Засгийн газрын даалгавараар биологийн дайны зэвсэг зохион бүтээсэн нь ижил хүйстэн, хар арьстнууд болон нийгмийн зарим нэг бүлэглэлүүдийг устгах зориулалттай байсан гэж үздэг. Хэдийгээр энэ нь тухайн үедээ нийгмийн цочирдуулсан шуугиан тарьж, хар арьстан болон нийгмийн доод давхаргынханы хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч шинжлэх ухааны түүхэн хөгжлийн зүй тогтолоос гажсан явдал гэж үзжээ. Гэхдээ энэ таамаг нь төгс батлагдаагүй юм. ДОХ дэлхийг хэрхэн ЭЗЭГНЭВ Америк болон барууны бусад орнуудын хувьд олон улсын нислэгийн зорчигчдын дийлэнх хувийг 70, 80-аад оны ижил хүйстэнтэйгээ үйлдэх гей сексийн хувьсгалыг өрнүүлэхэд голлох үүрэгтэйгээр оролцож байсан залуу насны эрчүүд эзэлж байсан нь ДОХ тархах болсон шалтгаан болсон гэж үздэг. Түүнчлэн эмчилгээнд цус болон цусан бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг боловч  бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж чадаагүйн улмаас цусаар дамжин халдвар авсан хүмүүс цөөнгүй хувийг эзэлдэг байна. Мөн ХДХВ-ийн халдвар авсан хүнийг тарьсан зүүнээс энэ өвчин нөгөө хүнд шууд халдварладаг. Түүнчлэн бохир зуу тариураас ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн дийлэх нь мансуурагчид байжээ. Хар тамхины донтонууд нэг хэрэглэсэн зүү тариураа дамжуулан хэрэглэдэг нь ДОХ-ын тархацад нөлөөлжээ. ДОХ нь ихэвчилэн янхан, хар тамхичид, ижил хүйстэнд халдаад зогсохгүй нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хүрээгээ тэлсээр л байгаа. Өнөөг хүртэл янхан, хар тамхичид ижил хүйстэн гэх цөөн тооны улсуудад болон өсвөр насныханд сургалт мэдээлэл чиглэгдэж ирсэн бол одоо бүхий л улсуудад ДОХ-н талаарх мэдлэг шаардагдаж байна. МОНГОЛД хөл тавьсан нь Одоогоос арваад жилийн өмнө Монголчуудад ДОХ хэмээх тахлыг Камеруны хоёр хар нөхөр “үлдээгээд” явнаас хойш албан ёсоор 98 хүн бүртгэгдээд байгаа. Нийгэмд тархсан “шум”-аар бол нэг ДОХ-той хүний ард 500 хүн байдаг гэдэг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад ДОХ-ын халдвар авсан хүний тоо 49 мянгад хүрсэн байж болзошгүй юм. Энэ нь ахлам бүрд AIDS таныг дагаж явна гэсэн үг. Манай улсад бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замын өвчин эзэлж байгаа бол биеэ үнэлэгчдийн 70-78% нь бэлгийн замын ямар нэгэн халдвар илэрч, жирэмсний хяналтанд орохоор ирсэн эмэгтэйчүүдийн 30.3% нь бэлгийн замын халдвар илэрсэн байдаг.Манай улсын ХДХВ-ДОХ-ын халдвар авсан нийт улсын дийлэнх нь бэлгийн замын халдвар хавсарсан байгаа нь биеэ үнэлэгчдийн эгнээнээс хальж нийт хүн амын дунд өргөн тархсан нь харагдаж байгаа юм. МОНГОЛ улс эрсдэл өндөртэй орон Манай улсын хойт урд хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ улс нь XXI зуунд ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр хурдацтай тархах 5 орны тоонд орсон байна. Тэгэхээр Монголчууд бид ДОХ-ын халдвар авах хамгийн өндөр эрсдэл дунд амьдарч байна гэсэн үг. Мөн Монгол улсад ХДХВ-ДОХ-ын халдвар авсан бүх тохиолдол нь бэлгийн замаар халдсан буюу ихэнх нь гэр бүлгүй байсан төдийгүй нийт халдварын 68% нь эрчүүд эзэлж байна. Халдвар дамжих хамгийн эрсдэлтэй ҮЙЛДЭЛ Бэлгийн хавьталаар, цус, цусан бүтээгдэхүүн, халдвартай зүү тариур хэрэглэх, халдвартай эх хүүхдээ төрүүлэх, сүүгээр тэжээх үед, эхээс урагт гэхчилэн гарын таван хуруунд багтах нөхцөлүүдэд ДОХ-ын халдвар дамждаг. ДОХ-ЫН ТУХАЙ БУРУУ ОЙЛГОЛТ -Хэрэв ДОХ-той хүнтэй гар барьсан тохиолдолд -Хэн нэгэнтэй үнсэлцэх, -ДОХ-той хүний хажуугаар өнгөрөх буюу шүргэх, -Гар барих -Гал тогооны хэрэгсэлээ дамжуулан хэрэглэх -Жорлонгийн суултуур -Усан бассейн зэрэгээр дамжина хэмээн үздэг. Гэвч энэ нь буруу ойлголт юм. ХАЛДВАР АВСАН ШИНЖ ТЭМДЭГ МЭДЭГДЭХ ҮҮ? Энэ вирусээр халдварласан хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй удаан хугацааны турш байж болдог. Тухайлбал, 10-15 жил болсны дараа шинж тэмдэгүүд илрэх явдал гардаг байна. ХДХВ-ээр халдварласан хүмүүсийн ихэнх нь эрүүл хүн шиг харагддаг. ХДХВ нь зөвхөн хvний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй устдаг байна. ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь, амны гэмтэл, биеийн халуун шалтгаангүйгээр өсөх, шөнөөр хөлс асгарах, гэдэс гүйлгэх, турах, амьсгалын хурц халдвар байнга тусах гэхчлэнгээр бие суларч эхэлдэг. Халдвар авсны дараа цусанд ХДХВ –ийн эсрэг биет үүсэхээс өмнөх үеийг “цонх үе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрүүлдэг. ДОХ БАЯРТАЙ ХДХВ ба ДОХ нь хүмүүст ямагт айдас түгшүүр төрүүлдэг. Гэхдээ тухайн иргэн өөрийгөө эрүүл аюулгүй байлгахыг хүссэн тохиолдолд ДОХ-оос өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Түүнээс гадна ДОХ баяртай хэмээн түүнийг үдэж болох юм. •    Хамгаалалтгүй бэлгийн хавьтал буюу бэлгэвч хэрэглэхгүйгээр тохиолдолын бэлгийн хавьталд орохыг тэвч. •    Гэр бүлдээ үнэнч байх •    Тохиолдлын хавьталд орохдоо аман сексийг тэвчих. •    Анусны хавьтал нь халдвар авах хамгийн түгээмэл үйлдэл •    Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх •    Нэг удаагийн зүү тариур хэрэглэх зэрэг дээр дурьдагдсан үйлдүүлийг тэвчсэн тохиолдолд ТА ДОХ-ыг үдэж болно. ХДХВ-тай хүн бидний дайсан мөн үү Биш ээ. Тэр хүн төрөлхтөний дунд, бидний цэнхэр гараг дээр амьдарч байгаа учраас дайсан биш нөхөр. Хэн нэгэн хүн номыг уншиж дараа нь бусаддаа ярьж өгдөг шиг ДОХ-ын халдвар авсан хүмүүс түүний зовлонг биеэ мэдэрч ойлгож бусдад ойлгуулдаг гэж болно. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
Seks:
ДохТой хүНтэй бэЛгэВчТэй сеКс хийВэЛ яаХ боЛ
2024-01-25
хамгийн гол нь тэвчих хэрэгтэй сэрлээ дар бэлгэвч хэргэл
2011-12-01
ДОХ-той тэмцэх нэг арга нь УБ-д олшироод байгаа гоо сайханы хөмсөг сормуус шивдэг, массаж зүү төөнүүр, сахлын хутгаар үс захалдаг үсчин, батга сэвх арилгагч нарыг цэгцлэх явдал юм. өмнө нь хэрэглэсэн багажаараа дараагийн хүнд шууд хэрэглэдэг нь хэрэглэгч өөрөө ч мэдэлгүй ДОХ цусаар халдварладаг өчин авах магад тул болгоомжлох хэрэгтэй.
2011-11-22
ene setgyylch shaal hudlaa hutsaad durgyi hyregchihlee garchigiig ni harchaad laag orj irj harlaa sh dee balai muu mal yumaa chi neeree
2011-11-22
tanai site-nd hun ordoggui yumaa yanz ni, xaxaxa
2011-11-22
Кино үзэх дуртай юу чанартай хурдан шэйрээс татмаар байгаа биз дээ тэгвэл манайхаар нэг ороорой www.terguun.net
2011-11-22
tanai site-nd hun ordoggui yumaa yanz ni, xaxaxa