Зорчигчдыг автобусаар зөөвөрлөж байна
2013-08-13

Галт тэрэг, Камаз машины мөргөлдсөн ослын улмаас Замын-Үүд-Улаанбаатар болон, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн болон бусад галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулаад байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд саатсан 2500 зорчигчийг автобусаар зөөвөрлөж байна. Тэд нийслэлээс 48 км-ийн зайд Баян зөрлөг орчимд саатаад байгаа  юм.

Нийтийн тээврийн компаниудад холбогдох яамнаас санал тавьсны дагуу 40 автобус зорчигчдыг тээвэрлэж байна. Осол гарсан газарт одоогоор 200 гаруй метр замыг шинэчлэн янзалж эхлээд байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин