Миний хүүхэд дүрэмт хувцастай хувцасгүй сураад л явна
2013-08-13

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгэн жигд дүрэмт хувцастай байх нь олон давуу талтай гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс сүүлийн жилүүдэд бараг мартагдаад байсан дүрэмт хувцсыг орчин үед тохирсон загвар дизайнтайгаар урлаж, хүүхдүүдэд өмсгөж хэвшүүлэх бодлогыг мэргэжлийн яамнаас барьж байгаа. Түүнчлэн “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болж, стандартын шаардлага хангасан сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх шаардлага тавиад байгаа.

.

Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос сарын өмнө дүрэмт хувцасны үнэ бараг 120-150 мянган төгрөг хүрэх нь гэж мэдээлсэн. Ингээд сурагчийн дүрэмт хувцсын талаар эцэг, эхчүүдээс санал бодлыг нь сонслоо.

.

Би энэ дүрэмт хувцасыг хүүхэддээ авч өгөхгүй

.

Дархан-Уул аймгийн иргэн Н.Оюунцэцэг

Сурагчийн дүрэмт хувцсыг шинэчлэх талаар зурагт, радиогоор мэдээлэл авсан. Нэг сурагчийн дүрэмт хувцсыг 120-150 мянган төгрөгөөр худалдаж авна гэхээр надад хэтэрхий үнэтэй, хэцүү санагдаж байна. Бид нар шиг дундаж амьдралтай, өдрийн хоолоо залгуулж яваа айл хүүхэддээ тийм их мөнгөөр дүрэмт хувцас авч өгвөл юугаараа амьдрах вэ. Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид хамгийн сайн материал, оёдлоор хийж байгаа гэж ярьж байхыг нь сонссон. Эцэг эхчүүд бид улиралдаа тааруулаад хүүхдүүдийнхээ хувцасыг тохируулж өмсгөж чадна. Би лав энэ дүрэмт хувцасыг хүүхэддээ авч өгөхгүй. Миний хүүхэд энэ хувцастай хувцасгүй сураад л явна. Тэд шахаж шаарвал сургалтын төлбөр нэхэж байна гэж бодно.

.

Үнийн хувьд зүгээр санагдсан

.

Баянгол дүүргийн иргэн Д.Чулуунболд

-Ер нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд их л хүнд тусч байх шиг байна. Манай гэр бүлийн хувьд нэг сурагчтай. Өнгөрсөн жил сурагчийн дүрэмт хувцсыг 45-60 хооронд авдаг байсан бол энэ жил бага ангийн хүүхдийн хувцас бараг 80 мянга болж байгаа юм шиг байна билээ. Одоогоор мэдэгдэж байгаа юм алга. Сураг сонсох нээ, хувцасны чанар, материал сайн, дараа жил дамжуулж өмсөх боломжтой гэсэн. Ингээд бодохоор үнийн хувьд зүгээр санагдсан. Хамгийн гол нь Засгийн газраас хяналт сайн тавих ёстой. Мөн дундаас доогуур орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хөнгөлттэй үнээр олговол зүгээр байх.

.

Төгсөх ангийн хүүхдүүдэд хохиролтой байна

.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Буяндэлгэр

Манай хүүхэд энэ жил 11-р ангид орно. Тэгэхээр энэ үнэтэй хувцасыг авах хэрэг байна уу гэж бодогдож байна. Өнгөрсөн хавар 10-р анги төгсөхөд нь биеийн хэмжээг нь авсан байгаа юм. Ахлах ангийн хүүхдүүд чинь зуны гурван сард өсөж томроно биз дээ. Ингээд бодохоор төгсөх ангийн хүүхдүүдэд хохиролтой санагдаж байна.

.

Сурагчийн дүрэмт хувцас дэндүү үнэтэй санагдаж байна

.

Баянзүрх дүүргийн иргэн А.Оюунчимэг

Сурагчийн дүрэмт хувцас дэндүү үнэтэй санагдаж байна. Би сард 187 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Надшиг орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүд зөндөө байгаа шүү дээ. Бид 150 мянган төгрөгөөр хүүхэддээ дүрэмт хувцас авч өгөхөөр бусад нь яаж амьдрах юм бэ. Бас хичээлийн хэрэгсэлийг нь юугаараа бэлдэх болж байна. Үнэхээр хэцүү байна.

.

Б.Одон

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
marina:
duudee duremt huvtsas avch ugmuur bna haanaas avah ve
2014-09-04
marina:
duudee duremt huvtsas avch ugmuur bna haanaas avah ve
2014-09-04
жимсээ:
suragch nart shuud tullgah ni hunii huseld niitsegqshdee ghdee neg hunii erh nogoo huni erheer hyzgaarlgdana.shuudee
2014-02-18
жимсээ:
suragch nart shuud tullgah ni hunii huseld niitsegqshdee ghdee neg hunii erh nogoo huni erheer hyzgaarlgdana.shuudee
2014-02-18
сэрчмаа:
хүүүхэд бүрийн хүсэл сонирхолд тааруулна гэвэл бүтэхгүй хэрэг гэхдээ одоо дүрэмт хувцас ирнэ,одоо ирнэ гээл байхын шалуухан авбал сургууль байтугай орон даяараа жигдхэн харагдана шүүдэ .хэтэрхий удаан юм гэхдээ материал нь маш муу юм бналээ тэгэд үнэнээсэ хэт муу юм блэ балай юм
2014-02-18
hhhhhhhhhhhh:
ene humuusiin heldeg unen 150 r avj chaddag hun bi chaddagui hun bi uul n 1 duremt huvtsas avchihval zugeer bh
2013-08-30
eej:
Дүрэмт хувцастай байсан нь дээр Хүүхдийн 1 жилдээ өмсдөг хувцаснууд юун 150 хэд дахин ихийг зарцуулаг ш дээ харин олон дахин цэвэлгээ даах материал нь чанартай байвал зүгээр
2013-08-15
zochin:
ulsaas ugch bgaa 21000 aa tsugluulj baigaad huvtsaslaachee...zugeer ugch baigaa mungiig zuv yumandaa zartsuulj suraa.
2013-08-15
zochin:
duremt huvtsas avch uguhgui gej yaj helj chadaj bna aa..huurhun huuhdee ueiinh ni dund ni evgui baidald oruulaad..guigaad ch bolson huvtsaslah heregtei
2013-08-15
Оюунаа:
Дүрэмт хувцас хүүхдүүдээ аваач өгөөч боломжийн л үнэтэй байна шүү дээ.Харин нь боломж муутай айлд бол хувцасны үнийг 2-3 таслаад 11-р сар хүртэл төлүүлвэл ямар вэ?
2013-08-14
DARHANII EMEGTEID:
BOLIJ UZ ULSAAS UGCH BUI 20000 AAR NI AVAAD UGCHIH .ENE MET HENEGGUI TES HUNDLUN NUHUD NIITIIN HUGJLIIG HOISH NI CHANGAADAG AAA BOLIMOR UM .UMNUUS NI ICHIJ BNA .BNGA MUNGUGUI YADUUGAARAA DALAILGAJ BELEN HOOL HALBAGADUULAH SANAATAI ARCHAAGUI BDALAA BUSAD RUU BUU TOH
2013-08-14
Zochin:
Huuhded ulsaas ugch bui munguur ni duremt huvtsas munggui bol avaad uguuch huuhdees yagaad haramlaad bgaa y be duremt huvtsas negdsen jurmaar umsuuleh ni zuv
2013-08-14
zochin:
Darhanii emegtei buruu yarij baina.ene emegtein huuhed umsduggui yumaa gehed angiin n huuhduud bugd umsuud irne shuu dee.huuhdeesee haramlaad baih yum.
2013-08-13
zochin:
Ene bol tsever luivar.Mungu ideh tsever arga
2013-08-13
зочин:
хүний эрх, ардчилал бүр арай хэмжээ хязгаараа алдаж дууслаа, одоо бүр дүрэмт хувцас авахгүйгээр сургана ч гэх шиг, монголчууд эрхэлж дуусаж байна даа яанаа
2013-08-13
emegtei:
Minii huvid 3 huuhedtei urh tolgoilson emegtei 9t angid oroh 1r angid oroh tsetserlegiin nasnii huuhduudtei duremt huvtsasnii une under bgaa ch 2 huuheddee avch ugnuuu neg l udaa avaad uguhud buten jil huvtsasnii asuudalgui bh bolov uu bi hooson yaduu ged huuhduudee hunees dutuu blgah gej uu minii mungu muutai bgaad huuhduud min buruugui shuu dee olnoos ontsgoirch uur blgahiig husehgui bna
2013-08-13
зочин:
тэр дарханы авгай ямар тэнэг юм ярьдаг юм бэ
2013-08-13
эцэг эх:
хүүхдэаэсс харамласан сонин сэтгэлгээтэй хүмүүс болиосой, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг,үр хүүхдийнхээ төлөө уудаг архи пиво,бар саванд ордог мөнгөө хэмнээд форм авч өгөх үүрэгтэй ш дээ,хүүхдийнхээ төлөө амьдралаа дээшлүүлэх үүрэгтэй биз дээ,хоохон ядуугаараа л бахархсан хүмүүс ичээсэй
2013-08-13
zochin:
duremt huvtsastai boloh ni zov ch gesen vniin huvid sanal niilehgui bna manaid chini orh tolgoilson emegteichuud 70% ni shuudee hamgiin bagaar bodhod 1 ail surguuliin nasnii 2 huuhedtei tegeheer mon hetsuu ee amidraltaigaa niitseh unetei bmaar bna a zarimdaa ch formtoi formgui manai huuhed surna gej helmeer baigaa ch uls orniihoo hogjil tsetseglelted huvi nemree oruulj hiij bgaa ajliig demjmeer bna a
2013-08-13
etseg:
ter huvtas omssongui geed surguulias hoohgui bailgui dee
2013-08-13
irgen:
tehdee huuhed durtaigaa omsono gewel ter duremt hubtsasasnii uniig hed nugalah hemjeenii mongo uregdene shuu dee! neg omd neg tsamts l niileed 60 myanga, tegeed neg ijilheniig bainga omsood baihgui. tegeheer yaaj ch bodson duremt hubtsas ni deer
2013-08-13
batjargal:
bolomjtoi humuus bol avaal ogoh baih bolomjgui olon huuhedtei ezeg ehchuuded bol hund tusah baih
2013-08-13
setgegdeltei sanal neg bna:
chi avaad ogooch mongoliin onoogiin niigem iim l bga shu de nudee neej chixee ongoilgoj yav
2013-08-13
Zochin:
Etseg ehchuud huuhdedee gants udaa duremt huvtsas avaad ugchihud yah ve dee. Huvtsastai huvtsasgui ch surna gj yu gsn ug ve?
2013-08-13