Дартсаар Монгол улс дэлхийд данслагдлаа
2011-11-22

Энэ сарын 16-наас 19-ны хооронд Шанхай хотноо болсон “IDF Darts World Cup - Shanghai 2011” дартсын дэлхийн цомын тэмцээнд Монголын Дартс Сонирхогчдын Холбоо /МДСХ/-ны 14 тамирчин амжилттай оролцож өнөөдөр эх орондоо ирлээ.
Нийт 22 орон оролцож Монгол улс “С” зоонд Итал, Япон, Испани улстай оноолт таарчээ.  Ингээд Испани улсыг 1:12 харьцаатай хожиж, Японд 2:11, Италид 5:8 харьцаатайгаар хожигдсон бөгөөд  зооноос Япон 35 оноогоор 1-ээр, Монгол 19 оноотой 2-оор, Итали 18 оноотой 3-аар, Испани 16 оноотойгоор 4-өөр гарсан байна.
Харин зооноос гараад шөвгийн 16-аас 8-р байрны төлөө Монголын тамирчид Францын тамирчидтай оноолт таарч 9:5 харьцаатай хожин, шөвгийн 8-аас 4-р байрны төлөө АНУ-ын багтай тоглон 10:6-аар хожигдож 5-р байр эзэлсэн аж.
Мөн ганцаарчилсан тоглолтын   501di/do болон Cricket-ийн төрөлд Ш.Ган-Эрдэнэ 100 орчим тамирчдаас 25-рт жагсаж Монголын эрэгтэй тамирчдаас хувийн амжилтаараа тэргүүлсэн бол  Ц.Баатар 70 гаруй эмэгтэй тамирчдаас Cricket-ийн төрөлд шилдэг 13-т жагсаж түрүү жилийн амжилтаа 4 байраар ахиулсан амжилттайгаар төрийнхөө далбааг дэлхийн тавцанд мандуулжээ.
Тэмцээний хаалтын үеэр Монгол улс дэлхийд данстай орон болон бүртгэгдэж Дэлхийн дартсын холбооноос  сертифекатаа гардаж авсан байна.
Shuud.mn
Сонин хачин
ganaa aaaa amjilt shuu
2011-11-23
болж дээ
2011-11-23
bayar hurgei saraa khosoo mogi lao he (buduun ) naraas
2011-11-22