Найман мужид онц байдал зарлахыг хүслээ
2013-08-14

Хятадын өмнөд нутгийн Шанхай, Жэжян, Хунань, Гүйжэү зэрэг найман мужид хэт халуун үргэлжилж байна. Тус улсад 1951 оноос хойшхи хамгийн халуун жил болж байгаа аж. Долдугаар сард дээрх найман мужид агаарын дундаж хэм 29.6 градуст хүрч, хур тунадас маш бага унаж байгаа гэнэ.

Хэт халалт үргэлжилж буй тул өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж, дээрхи мужуудад онц байдал зарлах шийдвэрийг Байгаль орчны яам Засгийн газартаа танилцуулсан байна.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин