Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхлэв
2013-08-14

  Өчигдөр өглөөний 07.20 цагт төмөр замын 416 дугаар км-ийн гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан. Үүний улмаас гарсан эвдрэл гэмтлийг арилгаж, замыг сэргээн босгох ажил өчигдөр 22.15 цагт дуусч, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн байна. Уг ослын улмаас саатсан  Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн  суудлын галт тэрэгнүүд өнөөдрөөс хэвийн аялж эхлэх аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин