“Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлт боллоо
2013-08-14

Монголын эрүүл мэндийн салбарын тоймыг агуулсан “Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү номыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн тусгай хөтөлбөр болох “Ази номхон далайн ажиглалт судалгааны баг”-аас гаргасан ба манай улсын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын шинэчлэлд хийсэн цогц үнэлгээ юм.

Номын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ийн захирал Маргарет Чан нар оролцлоо. Энэ үеэр хатагтай Маргарет Чан “Эрүүл мэндийн салбарын тойм нь Ази номхон далайн бүсийн орнуудын эрүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх ажилд гарч байгаа том амжилт юм. Мөн энэ тойм нь бодлого боловсруулагч нарт болоод эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөц, дэд бүтцээс эхлээд бүтэц хүртэл бүх хүчин зүйлүүдийг хамарсан дүн шинжилгээ, шинжлэх ухааны үндэслэл нотолгоо болж өгнө” гэдгийг хэллээ.

Уг тойм нь Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны давуу талууд болон тулгамдаж байгаа асуудлыг хамтад нь тусгасан юм. Ерөнхий  сайд Н.Алтанхуяг “Монголын эрүүл мэндийн салбарын тойм гарсан нь манай эрүүл мэндийн салбарын тогтолцоонд шинэ өөрчлөлт авчирч байна. Энэхүү тоймд  дутагдалтай тал болж бичигдсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эмч нарын практик дадлага дутмаг, эмийн замбараагүй бодлого бий болсон зэрэг сул талуудыг засахад Засгийн газраас анхаарал хандуулан ажиллах болно” гэлээ.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин