Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2013-08-15

 “ХХ зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 09:00 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд болно.

Хурлаар ХХ зууны монгол яруу найргийн судлал, монгол хүүрнэл зохиол судлал, монгол жүжгийн судлал, Монголын уран зохиолын онолын сэтгэлгээ, судлал шүүмжлэл, харилцаа холбооны асуудал чиглэлээр гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлэх гэнэ. Мөн МҮЧЗХ-ны гишүүн яруу найрагчид уран бүтээлийн тайлбарт уншлага хийнэ.

Зохион байгуулагчаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС-ийн “Улаанбаатар” сургууль хамтран ажиллаж байна.

Тус хурлаар ХХ зууны Монголын уран зохиол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд нэвтрүүлэх зэрэг судалгааны ач холбогдол, зорилгыг дэвшүүлж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин