Ц.Ганзориг: Одоохондоо нэг ч хүнд халагдах тушаал гаргаагүй
2013-08-15

“Оюутолгойн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл далд уурхайг хаах шийдвэр гаргаж, тэнд ажиллаж байсан 1700 ажилтнаа халсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар “Оюутолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

6

-Танай компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан далд уурхайд 1700 ажилтныг халах шийдвэр гаргасан байна. Тэднийг халахын оронд өөр ажилд томилж болоогүй юм уу?

-Энэ сарын 12-нд манай хувь нийлүүлэгч талууд хуралдсан. Ингэхдээ “Оюутолгой төслийн санхүүжилтийн асуудлыг шийдтэл далд уурхайгаа зогсооё” гэсэн шийдвэрийг гаргасан. Ийм учраас Засгийн газар, “Рио Тинто”-той ярилцаж ойрын хугацаанд асуудлыг шийдэх байх. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Оюутолгой 1700 ажилтныг халлаа” гэх мэдээлэл гарсан байна. Энэ бол худлаа мэдээлэл юм. Бид энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байгаа. Уг төлөвлөгөөнд халагдах ажилтан мэргэжилтнүүдийг өөр ажилд оруулах талаар багтсан байгаа. Тийм учраас ажилтнуудыг боломжоор нь өөр ажилд томилох болно. Өөрөөр хэлбэл, одоохондоо нэг ч хүнд халагдах тушаал гаргаагүй.

6

-Мэдээж дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор тодорхой хэмжээний ажилчид халагдах болно. Урьдчилсан байдлаар хэчнээн хүнийг халах вэ?

-Үүнийг хэлэх боломжгүй.

6

-Хөдөлмөрийн тухай хуульд гэнэт халагдсан ажилчинд нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Нөхөн олговор олгоно биз дээ?

-Мэдээж хуулийн хүрээнд бүх ажлыг хийх болно. Далд уурхайд ажиллаж байсан ажилчид маань бүгд өндөр төвшинд мэргэжсэн, чадварлаг хүмүүс. Манай компани энэ хүмүүсээ мэргэшүүлэх гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулсан. Ийм учраас хувь эзэмшигч талууд асуудлыг шийдчихвэл буцаагаад  тэднийг зургаан сарын дотор ажилд авна. Гэхдээ хэр их хугацаа орохыг мэдэхгүй байна.

6

Б.Одон 

Shuud.mn
Сонин хачин
АЖИГЛАЛТ:
ХАЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ, ХУУРЧ БГААН Ч ТОДОРХОЙ БХАД МӨН Ч ТЭНЭГ ХҮМҮҮС ЮМ ДАА
2013-08-15
дарамтлуулагч:
Халагдаад МОДЕРННОМАДС-т тогоочоор ажилладаггиймуудаа Баярцогт
2013-08-15
oyutolgoi:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.
2013-08-15
1212:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.
2013-08-15
Zochin:
"Ийм учраас хувь эзэмшигч талууд асуудлыг шийдчихвэл буцаагаад тэднийг зургаан сарын дотор ажилд авна" гэдэг өгүүлбэрээрээ хална гэдгээ баталж байгаан бусуу
2013-08-15
zochin:
Baigaliin bayalagt mash sain huanalttai l baih hetehtei. yhahad yunf yarahab dee. mongolchuug ediin zasgiin busad salbaraar amidraj bolomjtoi shdee.
2013-08-15