Энэ сараас нөөцийн махыг худалдаж эхэлнэ
2011-01-05

Нийслэл хотын хүнсний хэрэгцээнд хавар хэрэглэх нөөцийн махыг энэ сараас эхлэн худалдаанд гаргана. Сүүлийн 5-6 жил Монголын махны холбоо нөөцийн махыг бэлтгэж байгаа. Эднийх энэ жил Дархан, Эрдэнэтийн махны зэх зээлийг хангах зорилгоор тус тус 1000 тонн, нийслэлийн махны хэрэгцээнд 12 мянган тонныг бэлтгээд байна. Өнгөрсөн жил хонь, ямааны махл нөөцөлж байсан бол энэ жил үхрийн мах нөөцөлсөн байна. Уг нөөцийн махыг 14 компани худалдах гэнэ. Н.Батаа

Shuud.mn
Сонин хачин